2023 он
“МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” төсөл
Судалгааны тайлбар: Монгол Улсын соёлын салбар, мэргэжлийн урлагийн байгууллага нь үндэсний соёлын үнэ цэнийг бүс нутагт дээшлүүлэх, уламжлалт болон орчин цагийн соёл, урлагийн бүтээлийг туурвин хүн амыг соён гэгээрүүлэх, өв уламжлалаа хадгалж хамгаалан хөгжүүлэх, сурталчлан таниулахад онцтой үүрэгтэй.
Монгол улсын соёл урлагийн байгууллагын тоо 2021 онд 823 байгаагийн 42.2% нь соёлын төв, 44.5% нь номын сан, 4.7% нь музей, 4.5% нь киноны байгууллага, 4.1% нь урлагийн байгууллага байна. Монгол улсын хэмжээнд 2010 онд нийт 36 урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол 2018 оноос 34 болж буурсан байна. Сүүлийн 10 гаруй жилд манай улсын урлагийн байгууллагын тоо 5.6%-иар буурсан байна. Урлагийн байгууллагуудын 73.5% нь буюу 25 нь аймаг, орон нутагт үлдсэн нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Баруун бүсэд 5, хангайн бүсэд 8, төвийн бүсэд 9, зүүн бүсэд 3, Улаанбаатарт 9 урлагийн байгууллага харьяалагдаж байна. Орон нутгуудаас Сэлэнгэ, Баянхонгор, Орхон, Дундговь аймгуудад тус бүр 2 урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны байдлаар орон нутгийн театр чуулгууд нь нийт 10303 суудалтайгаар 1238 тооны үзвэр үйлчилгээг ард иргэдэд хүргэжээ.
Цаашид уг салбарыг хөгжүүлэх бодлого, стратегийг шинэчилж, Мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, менежментийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.3.4-т тусгажээ. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Соёл урлагийн их сургуулийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын баг Орон нутгийн театр, чуулгуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг гүйцэтгэж хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэсэн болно.
Түлхүүр үг:
Мэргэжлийн урлагийн байгууллага, СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэн, Стратеги, Менежмент, Төсөл
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 151
- Татсан тоо
- 14
- Файлын хэмжээ
- 6.62 MB
- Оруулсан огноо
- 2023.05.03
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Соёл, урлаг судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэн
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Төслийн удирдагч: Ч.Алтанцэцэг,СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Төслийн зөвлөх: Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Л.Оюунцэцэг, ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн менежментийн салбарын зөвлөх профессор, доктор (Sc.D), профессор Төслийн багийн гишүүд: М.Заяа, ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн менежментийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Т.Сүмжидмаа, ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) М.Амаржаргал, СУСХ-ийн Урлаг судлалын секторын эрхлэгч О.Алтанзаяа, СУСХ-ийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан С.Энхнаран, СУСХ-ийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Н.Магсаржав, СУСХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Буяннэмэх, СУСХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхцэцэг, СУСХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Энэрэл, СУСХ-ийн Эрдэм шинжилгээний гэрээт ажилтан П.Арвинбаяр, СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн багш