СОЁЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГАА

Судалгааны тайлбар: Өнөөгийн глобалчлагдсан ертөнцөд улс, үндэстнүүд хоорондоо өргөн хүрээнд харилцах болж, эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчинг бий болгон, хил хязгааргүй гэхээр шинэ орчинд амьдрах болов. Энэ шинэ орчин нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна шинэ аюул, занал, эрсдэлийг бий болгож байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өнөөгийн шинэ нөхцөл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчилж, 2010 оны долдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар баталсан билээ. Энэ үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг тодорхойлсон төрийн бодлогын чухал баримт бичиг юм. Манай улс хоёр том гүрний дунд оршин, эрдэс баялаг, эрчим хүчний үлэмж их нөөцтэй олон улсын анхаарлыг татах орон болсон нь шинэ боломж, мөн эрсдэлийг дагуулж байна. Дэлхий нийтийг хамарсан хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшигт манай улс өртөх магадлал өндөр болсон, хүмүүсийн оюун санаа, амьдралын хэвшилд өөрчлөлт орж байгаа, мэдээллийн хэрэгсэл ашиглан хувь хүний оюуны дархлаа, үндэсний эв нэгдэл, ухамсарт нөлөөлөх зэрэг эрсдэлүүд үүсч байгаа юм. Тухайлбал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах жам ёсны эрхийн зөрчил буюу хоол хүнсний аюулгүй байдал, хамаарал бүхий донтолтууд: архи, хар тамхи, дэлгэцийн донтолт болон биеэ үнэлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг зэргийг дурдаж болохоор байна. Соёлын ажилтнууд бол тухайн бүс нутагт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж, болзошгүй аюулаас ард түмнийг хамгаалах дархлааг буй болгодог “нийгмийн сэтгэл зүйч”, бусад ард түмнээс биднийг ялгаруулдаг соёлын өвийн судлаач, соёлын өвийг уламжлуулан дамжуулагч “гүүр” юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
121
Татсан тоо
17
Файлын хэмжээ
8.47 MB
Оруулсан огноо
2023.05.03
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны салбар
Соёл, урлаг судлал
Санхүүжилтийн хэмжээ
30,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэн
Захиалагч байгууллага
Судалгааны баг
ТӨСЛИЙН УДИРДАГЧ:
Эрдэнэцэцэг Ш. СУСХ-ийн захирал .Доктор (Ph.D), дэд профессор
СУДАЛГААНЫ БАГИЙН ГИШҮҮД:
Алтанзаяа О. Судалгааны баримтын сангийн эрхлэгч. Докторант
Батсуурь Ж. Соёлын өв судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан. Доктор (Sc.D), профессор
Буяннэмэх Б. СУСХ-ийн оффис менежер, нярав. Докторант
Дорждагва Т. Төслийн гэрээт ажилтан. Доктор (Ph.D), профессор
Дүүриймаа Э. Соёл судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан. Докторант
Золзаяа М. Соёл судлалын секторын эрхлэгч. Доктор (Ph.D)
Магсаржав Н. Урлаг судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан. Докторант.
Мяндас Ж. Соёлын өв судлалын секторын эрхлэгч. Доктор (Ph.D)
Оюумаа Н. СУСХ-ийн нягтлан бодогч.
Оюундэлгэрэх Ш. Төслийн гэрээт ажилтан.Докторант
Тунгалаг Д. Төслийн гэрээт ажилтан. Докторант
Тунгалаг Л. Төслийн гэрээт ажилтан. Докторант
Энхнаран С. Соёл судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан. Докторант
Энхцэцэг Д. Урлаг судлалын секторын эрхлэгч. Доктор (Ph.D), дэд профессор

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Төрийн байгууллагын судалгааны ажлын нэгдсэн систем

Судалгаа