2023 он
“УРЛАГ СУДЛАЛЫН ФОРУМ II” төсөл
Судалгааны тайлбар: Урлаг судлал гэж юу вэ? Урлаг судлаач гэж хэн бэ? Европын орнуудад урлаг судлаач гэх нэршлийг зөвхөн дүрслэх урлаг судлаачдад оноож хэвшсэн түүхтэй. Харин урлагийн бусад төрлүүдийг тухайн чиглэлээр нь театр судлаач, хөгжим судлаач гэх мэтээр албан ёсоор нэрлэдэг. Манай улсын хувьд “Урлаг судлаач” мэргэжлээр танхимын шаталсан сургалт явуулж эхэлснээс хойш өдгөө 30 жил болж байна. МУИС, СУИС-д “Ардын урлаг судлал”, “Урлаг судлаач-багш”, “Хөгжим судлал”, “Дүрслэх урлаг судлал” гэх зэргээр нэрлэгдэж байсан хөтөлбөрийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байсан бол эдүгээ “Урлаг судлал” гэх үндсэн нэрийн дор урлаг судлалын ухааны онол арга зүйн тодорхой чиглэлээр мэргэшсэн, дэлхийн болон өөрийн үндэстний урлагийн түүх, онол нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны тодорхой мэдлэгтэй, судалгааны ажил хийх, багшлах, мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудад ажиллах чадвартай мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид төрөн гарсаар байна. Эл салбарт бэлтгэгдсэн төгсөгчид урлаг соёлын байгууллагуудад багш, судлаач, уран бүтээлч, менежер, зохион байгуулагч, куратор зэрэг хөрвөх чадвартай ажиллаж байгаа нь сайшаалтай ч эдүгээ тодорхой судалгаа хийж, урлаг судлалаар дагнан ажиллаж, урлаг судлалын болон нийгмийн оюун санааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа судлаач нийт төгсөгчдийн 20 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд соёл урлагийн чиглэлийн судалгааны ажил нэлээд эрчимжиж, 2011 оноос хойш зөвхөн урлаг судлалын чиглэлээр 27 доктор төрсөн нь үндсэндээ эл салбарын судалгаа сэргэж байгаагийн илрэл болохын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж байгааг харуулж байгаа юм. Харин тэднийг сонсдог орчныг бүрдүүлэх, нэгэн цэгт төвлөрүүлэх, урлагийн төрөл дундын судалгааг эрчимжүүлэх, судалгааны ажлыг чанаржуулах, урлаг судлаачдыг дэмжиж урамшуулах, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх, бүтээлүүдийг нь нийтэлж, сурталчлах зэрэг олон асуудал нээлттэй байна. Энэ бүхэн нь урлаг судлаачдын нэгдсэн форумыг зохион байгуулах үндэслэл болж байгаа юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 115
- Татсан тоо
- 16
- Файлын хэмжээ
- 10.67 MB
- Оруулсан огноо
- 2023.05.03
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Соёл, урлаг судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэн
- Захиалагч байгууллага