Хайлтын үр дүн

730 илэрц олдлоо.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан зам, тээврийн салбарын бүсчилсэн хөгжлийн түүвэр судалгаа

БНХАУ-ын 15 дугаар таван жилийн (2026-2030) төлөвлөгөө, Өвөр Монголын өөртөө засах орны 5 жилийн төлөвлөгөөний талаарх эх сурвалжуудад гарсан тойм судалгаа, мэдээллийн эмхэтгэл

Сүүлийн 20 жилийн хугацаанд монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн хүн амын нүүдэл, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хоол хүнсний нэр төрөл, бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотой бодисын солилцооны эмгэг нэмэгдэх хандлагатай болсон. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр бөөр шээсний замд чулуу үүсдэг байна. Мөн 2008-2009 онд УАТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 21% бөөр шээсний замын чулуу оноштой эмчилгээ хийлгэж байсан бол 2019 оны байдлаар 41% болсон байна. Насны бүтцээр нь үзэхэд 90% нь хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс байжээ. 2011 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд бөөр, шээсний замын чулуугаар давамгай өвчилж байсан. Арван жилийн өмнө бүс нутгаар нь судалж үзэхэд 58,1% Улаанбаатар хот, 25,6% Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул зэрэг хүн амын төвлөрөлтэй орон нутагт илүү тохиолдож байна. Бөөр шээсний замд чулуутай гэж оношлогдсон хүмүүсийн 85% нь мэс засал эмчилгээ хийлгэдэг бөгөөд дурангийн хагалгааны эзлэх хувь 2012 онд 78%, 2017 онд 88%, 2020 онд 96% болж өссөн байна

Засгийн газраас 2022 оны 5 дугаар сараас эхлэн нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж, гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,549,479 хүн буюу нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсанаас 62 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, анх оношлогдсон хорт хавдрын 371 тохиолдол илэрсэн байна. Тус үзлэг, оношилгооноос гарсан үр дүн, өгөгдлийн санд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтыг бууруулахыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, AI хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.

Эрүүл мэндтэй холбоотой хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, ДЭМБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын томоохон арга хэмжээ юм. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн ба 09 дүгээр сарын эхний байдлаар 320 мянган хүн хамрагдсан байна. Урьдчилсан тооцооллоор нийт хамрагсадын 65.2 хувь нь хоол боловсруулах, 8.8 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны, 5.8 хувь нь зүрх судасны, 5.8 хувь нь шээс бэлгийн, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл, 0.7 хувьд нь хавдрын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эрт илрүүлгийн мэдээний сан цаашид улам өргөжих ба мэдээний сангийн мэдээлэл (их өгөгдөл)-д нэмэлт боловсруулалт болон нарийвчилсан дүн шинжилгээг хийх шаардлага байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны 03-р сарын байдлаар 18-аас дээш насны нийт 224,226 хүн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Эдгээр урьдчилан сэргийлэх үзлэгийн 66.2% нь Улаанбаатар хотод, 33.8% нь хөдөө орон нутагт хийгдсэн байна. Хөдөө орон нутгаас Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймаг эрт илрүүлгийн үзлэгээрээ хамгийн өндөр байна. Хугацаагаар нь авч үзвэл нийт үзлэгийн 65.8% нь 2022 онд, үлдсэн 34.2%-ийг 2023 онд хийгдсэн үзлэг байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл, лавлах үйлчилгээний 1800-xxxx төрлийн тусгай дугаарын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид төрийн үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэ судалгааг хийсэн.

Мэргэжлийн хяналтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, цаашид сайжруулах санал, байр суурь, мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарт нь шилжүүлснээр бий болсон үр дагавар/үр нөлөө, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлснээр гарах үр дүн, салбарын хяналтын хэлбэрээр ажиллуулах, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх боломжит хувилбарыг судлах, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох дүгнэлт, санал боловсруулах зорилгоор энэхүү тандалт судалгааг хийв

СЭДЭВ: УЛААНБААТАРААС БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА ИЛТГЭГЧ: Н.МИШЭЭЛ

1/116 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРВАН ТАВ ДУГААР ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОРЧУУЛГА ГХЯ

1/116 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРВАН ТАВ ДУГААР ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОРЧУУЛГА ГХЯ

Энэхүү үнэлгээг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Салбар (ХХААХҮС)-т 2018- 5 оны хугацаанд хэрэгжүүлсэн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, үр дүн, тогтвортой байдлыг үнэлэх зорилгоор 2026 оны 1-5 сарын хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн үнэлгээний баг орон нутгийн ТББ-уудтай хамтран хийж гүйцэтгэлээ. Тус бодлого нь салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй салбарын иргэдийн тэгш оролцоо, хүртээмжийг дэмжих, салбарын бодлого, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх зорилгоор батлагдан хэрэгжсэн. Ингэхдээ Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хэмжээний жендэрийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзсэн анхны цогц бөгөөд урт хугацааны баримт бичгүүдийн нэг юм. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд ХХААХҮ-ийн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, зуд, цөлжилт, цар тахал, хөдөлмөрийн нөхцөл, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөнд өртөж салбарын хүний нөөц, бүтэц, оролцоонд олон сорилтуудтай тулгарсан. Ялангуяа, салбарын хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо буурах, техникийн болон удирдах түвшний ажилд хүйсийн ялгарал хадгалагдах, орон нутагт ажиллах боловсон хүчний хомсдол үүсэх зэрэг асуудлууд нь тус бодлогын хэрэгжилт, жендэрийн асуудлыг салбарын тогтвортой хөгжилтэй уялдуулан авч үзэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байв. Бодлогын хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг 1 онд хийсэн бөгөөд үнэлгээгээр бодлого тодорхой ахицуудыг эхлүүлсэн боловч салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт системтэй нэгтгэх, орон нутгийн онцлог болон малчин, тариаланч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээг илүү тусгах шаардлагатай байгааг онцолж байв. Уг үнэлгээнээс хойш хийгдсэн ажлууд, гарсан ахицыг үнэлэх зорилгоор энэхүү үнэлгээг үндэсний болон орон нутгийн түвшний төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, зорилтот үр шим хүртэгчдийн оролцоонд тулгуурлан 89 гаруй талуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэлээ. Үнэлгээний үр дүнгээр ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжсэн жендэрийн бодлого “хэсэгчлэн” буюу 47%-ийн хэрэгжилттэй дүгнэгдлээ.

Судалгаа