Хайлтын үр дүн

8 илэрц олдлоо.

SARS-CoV-2 ба Хепатитын Дельта вирусийн халдвар (эсрэг бие)-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлууруудыг сүүлийн үеийн нэн шинэ технологи дээр үндэслэн зохион бүтээж, улмаар бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын судалгааг хийсэн байна.

КОВИД-19 халдварт өвчний анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын сүүлээр бүртгэгдэж, маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамран тархсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 11-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тухайн халдварыг “цар тахал” хэмээн зарласан. Энэхүү өвчнийг үүсгэгч нь халдварт өвчин үүсгэгч нэгэн төрлийн коронавирус болохыг тогтоож, хүн төрөлхтөнд халдвар үүсгэсэн 7 дахь коронавирус буюу SARS-CoV-2 вирус гэж бүртгэсэн. SARS-CoV-2 вирус нь Coronaviridae бүл, Coronavirinae дэд бүл, Бетакоронавирус (betaCoV)-ийн төрөлд багтдаг 29 мянган нуклеотидын урттай, эерэг мэдрэмжтэй дан утаслаг РНХ (+ssRNA) агуулсан геном бүхий 100-160 нм радиустай бөмбөлөг хэлбэрийн вирус юм. SARS-CoV-2 вирус нь бөмбөлөг хэлбэрийн гадаргуу дээрх сэртэнт бүтэцтэй титэм буюу S уургаараа эсийн гадаргуу дахь ангиотензин хувиргагч энзим 2 (Angiotensin-converting enzyme 2, ACE2) рецептортой холбогдон хүний биед халдварладаг байна. SARS-CoV-2 вирус нь бусад коронавирусүүдээс илүү хурдан халдварлуулан тархах чадвартай бөгөөд хурдан хугацаанд мутацит өөрчлөлтөнд орж, олон мутаци бүхий шинэ хувилбаруудыг үүсгэн тархаж байна. Дэлхийн хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар 770,563,467 тохиолдол бүртгэгдэж, 6,957,216 сая хүн нас барсан байна. Монгол улсад 2020 оны 11 сард дотооддоо халдвар авсан анхны тохиолдол илэрснээс хойш тасралтгүйгээр тархсаар 2023 оны 6 дугаар сарын 5-ны байдлаар нэг сая гаруй тохиолдол батлагдаж, 2000 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү өвчний талаарх судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй өрнүүлж, цар тахалтай хэрхэн тэмцэх талаар олон талт арга хэмжээ боловсруулан ажиллаж байгаа бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг бууруулах гол арга нь бусад халдварт өвчний адил вакцинжуулалт болохыг тодорхойлж, КОВИД-19 халдварын эсрэг вакцинуудыг титэм уургийн мэдээллийн рибонуклейн хүчил (мРНХ)-ийг ашиглах, вирусийг идэвхгүйжүүлэх, аденовирусийн векторт угсрах зэрэг технологиудаар маш хурдан хугацаанд амжилттай боловсруулж, уг халдварыг үүсгэгч вирус (SARS-CoV-2)-ийг тодорхойлсноос хойш нэг жилийн дотор хэд хэдэн вакцин үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл авсан. Дэлхий нийтээр эдгээр вакцинуудыг ашиглан вакцинжуулалтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа боловч SARS-CoV-2 вирус нь анхаарал татахуйц төрлийн хувилбар (variant of concern, VOC) үүсгэн тархаж, зарим төрлийн хувилбар нь вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлж, вакцинжуулалт болон халдварын дараах эсрэгбиеийн саармагжуулах урвалын идэвхийг сулруулдаг болохыг зарим судалгаанд дурдаад байна [10-12]. Тухайлбал, Альфа хувилбар анх Англи улсад, Дельта хувилбар Энэтхэг улсад бүртгэгдсэнээс хойш дэлхийн ихэнх улс орнуудад маш хурдацтай тархсан ба халдварын тархалт, өвчний эмнэлзүйн хүндрэлийг нэмэгдүүлж, monoclonal /нэг удмын/ эсрэгбиеийн эмчилгээ болон вакцины дараах эсрэгбиеийн саармагжуулалтын нөлөөг багасгаж байгааг судалгаагаар тогтоогоод байна. Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Вероцелл (BBIBP), АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-COVID-Vac), Пфайзер (BNT162b2) гэсэн 4 төрлийн вакциныг хэрэглэсэн. 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,136 хүн вакцины I тун, 85.7% буюу 2,185,597 хүн вакцины II тунд хамрагдсан байна. Иймээс Монгол улсын хүн амд КОВИД-19 өвчний хүндрэлийг тооцох бодит цаг хугацааны мэдээллийг хуримтлуулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт болон халдварын дараах дархлааны хамгаалах идэвхийг дэлхий нийтэд “Алтан стандарт” болгон ашиглаж буй эсрэгбиеийн саармагжуулах урвалаар тодорхойлж, уг шинжилгээний аргыг нутагшуулан хэрэглээ болгох бодит шаардлага тулгараад байна.

БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн Ковид-19 халдвар богино хугацаанд маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамран цар тахал болон дэгдэж байна. Энэ халдвар нь эмнэлзүйн шинж тэмдэггүй хэлбэрээс амьсгалын цочмог халтай хам шинж, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал, улмаар нас барахад хүргэдэг хүнд хэлбэрийн халдвар юм. Ковид-19 халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн геномын бүрэн дарааллыг анх тогтоосноос хойш дэлхийн улс орнууд түүний геномын тархварзүйн судалгааг маш их хийж байгаа бөгөөд 2022 оны 9-р сарын байдлаар GISAID платформд 11, Nextstrain платформд 26 удмын хэв шинжийг тодорхойлсон байна. SARS-CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) вирус нь мутацит хувиралд орж, БНХАУ-ын Ухань хотод анх халдвар үүсгэж байсан хэлбэрээсээ илүү хурдан тархалттай, эмгэг төрүүлэгч шинж чанар нь илүү нэмэгдсэн олон хувилбаруудыг үүсгэн тархаж байна. Вирус тасралтгүй хувьсан, шинэ хувилбарууд бий болж байгаа ч 2020 онд Их Британид анх бүртгэгдсэн Альфа (B.1.1.7), Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Бета (B.1.351), Бразилд анх бүртгэгдсэн Гамма (P.1), Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта (B.1.617.2), Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Омикрон (B.1.1529, BA.1, BA.1.1, BA.2, BA.3, BA.4, BA.5) хувилбарууд нь илүү анхаарал татаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас дээрх хувилбаруудыг “анхаарал татах хувилбар” хэмээн нэрлээд байгаа хэдий ч уг хувилбаруудаас илүү аюултай өөр хувилбар үүсэн тархаж байх эсвэл шинээр мутацилагдан тархаж магадгүй юм. Тухайлбал, SARS-CoV-2 вирусийн лямбда, мю хувилбарууд вакцины дараах дархлаанаас зугтах чадвартай байх магадлалтай байгаа зэрэг нь судлаачдын анхаарлын төвд ороод байна. Монгол улсад Ковид-19 халдварын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10-нд, дотоодын халдварын анхны тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-нд бүртгэгдсэн. Вирусийн геномын бүрэн дараалал тогтоох судалгаагаар манай улсад анхны дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас 2021 оны 5 дугаар сар хүртэл SARS-CoV-2 вирусийн B.1.1.46 хувилбар, 6-8 дугаар сард B.1.1.7 Альфа хувилбар, 9-12 дүгээр сард B.1.1.617.2 Дельта хувилбар, 12 дугаар сараас одоог хүртэл В.1.1.529 (Омикрон) хувилбар болон түүний мутацит хувилбарууд зонхилох тархалтыг үүсгэн тархаж байна. Вирусийн мутациудыг тодорхойлж, шинэ хувилбарыг илрүүлэх, удмын хэв шинжийг тодорхойлох нь халдварын тархалтын байдлыг үнэлэх, халдварын эмнэлзүйн явц, эмчилгээний үр нөлөөг таамаглах, оношлогооны аргууд, оношлуурыг сонгох, үнэлэх, вакцины үр нөлөөг үнэлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймээс Монгол улсад Ковид-19 халдварын тархалт үүсгэж буй SARS-CoV-2 вирусийн хувилбарыг бүсчлэн тандан судалж, хувилбарыг хурдан шуурхай илрүүлж, хувилбараас үүдэлтэй эрсдлийг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна.

2019 оны 12 сард БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) вирусээр үүсгэгдсэн Коронавируст халдвар-19 (КОВИД-19 ) өвчин дэлхий нийтийг хамран хурдацтайгаар тархсан. ДЭМБ-аас энэхүү өвчнийг 2020 оны 3 дугаар сарын 11-нд “Цар тахал” хэмээн зарласан. Энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд учруулж буй хор уршгийг нь багасах зорилгоор дэлхий нийтээрээ олон төрлийн арга хэмжээ авч, заавар зөвлөмжийг боловсруулан ажилласан ч үүнийг гэтлэн туулах гол арга зам бол бусад халдварт өвчнүүдийн адил вакцинжуулалт болох нь тодорхой болсон. Иймд 2020 оны 1-р сард SARS-CoV-2 вирусийн генетикийн дарааллын өгөгдлийг GISAID-аар дамжуулан харилцан мэдээлж, КОВИД-19 цар тахлын өмнө дэлгэрсэн амьсгалын замын цочмог хам шинж (Severe acute respiratory syndrome, SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (Middle East respiratory syndrome, MERS) өвчнүүдийг үүсгэсэн коронавирусийн бүтэц, үйл ажиллагааны талаарх тодорхой мэдлэг, бусад томуу, томуу төст зэрэг халдварт өвчнүүдийн эм, вакциныг боловсруулсан олон арван жилийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан үр дүнтэй, тохирох вакциныг гаргахаар дэлхийн улс орнууд эрчимтэй хүчин чармайлт гарган ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд 2020 оны эхээр урьд өмнө байгаагүй вакцинуудыг шинээр боловсруулан, эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлж, ойролцоогоор 232 вакциныг хөгжүүлэх судалгаа хийж, түүнээс 60 гаруйг нь эмнэлзүйн туршилтанд оруулсан байна. Эмнэлзүйн туршилт судалгаагаар вакцины аюулгүй байдал, үр нөлөөг харуулсан 2, 3 дахь шатны үр дүнгүүд боловсрогдон гарсаар 2020 онд анх удаа КОВИД-19 вакцинуудыг онцгой байдлын зөвшөөрөл болон нөхцөлт зөвшөөрлөөр боловсруулж, олон нийтэд нээлттэй болгосон. Эхний вакцинууд нь Pfizer-BioNTech Inc., Модерна зэрэг компаниудын үйлдвэрлэсэн мРНХ (мэдээллийн рибонуклейн хүчил)-д суурилсан вакцинууд, мөн Жонсон (Johnson & Johnson)-ы боловсруулсан Janssen КОВИД-19 вакцин гэх рекомбинант хувилбар юм. Модерна болон Pfizer-BioNTech вакцинууд SARS-CoV-2 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 95 орчим хувийн үр дүнтэй байсан; Janssen вакцин нь дунд болон хүнд хэлбэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 67 орчим хувийн үр дүнтэй байсан. Үүний дараа 2020 оны сүүлээр Их Британий Нэгдсэн Вант Улсад анх батлагдсан рекомбинант вакцин болох Оксфорд-АстраЗенека КОВИД-19 вакцин, 2021 онд Европт анх худалдаанд гарсан уурагт суурилсан Новакс КОВИД-19 вакцин зэрэг вакцинууд гарсан. КОВИД-19 вакцинууд нь одоогоор энэ өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг багасгахад тодорхой үр дүнтэй гэдэг нь батлагдаад байна. Монгол улсад энэхүү дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал болох КОВИД-19 өвчин 2020 оны 3 дугаар сард анх удаа зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдсэн боловч хөл хорио тогтоож, халдвараас сэргийлэх олон талын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2021 оны 11 сар хүртэл дотооддоо халдвар алдаагүй байлаа. 2020 оны 11 сард дотооддоо халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тасралтгүйгээр тархан илэрсээр 2023 оны 6-р сарын 05-ны байдлаар КОВИД-19 -ийн 1,010421 тохиолдол батлагдаж, 2138 орчим нас баралт бүртгэгдээд байна. КОВИД-19 өвчний эсрэг дэлхий нийтээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улсын засгийн газар КОВИД-19 цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж, БНЭУ (Бүгд Найрамдах Энэтхэг Улс)-ын Сэрум институтэд үйлдвэрлэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинд хамруулснаар бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа эхлээд зорилтот бүлгээр тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулах гэх мэт дэс дараалалтайгаар вакцинжуулах хөтөлбөрийг зохион байгуулж ажилласан. Вакцинжуулалтанд АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-Covid-Vac), Пфайзер (BNT162b2), Вероцелл (BBIBP) гэсэн 4 төрлийн вакциныг ашигласан ба 2023 оны 5-р сарын 3-ны байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,200 хүн вакцины I тунд, 85.7% буюу 2,185,413 хүн вакцины II тунд хамрагдсан байдалтай байна. КОВИД-19 вакцинууд нь олон төрлийн шинэ технологит суурилан богино хугацаанд яаралтайгаар боловсруулагдаж байгаа болон вирус дэлхийн ихэнх улс оронд тархаж, вакциныг олон улс орнуудад нэвтрүүлж байгаа тул вакцины үр дүн, түүнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд нь өөр өөр байх ба хувьсан өөрчлөгдсөөр байна. Түүнчлэн эхэндээ ихэнх КОВИД-19 вакцин нь хоёр тун хийгддэг вакцин байсан ба ганц тунгаар хийдэг цорын ганц Janssen КОВИД-19 вакцин байсан, цаг хугацаа өнгөрөх тусам вакцины дархлаа сулардаг нь тогтоогдсон тул хүмүүс КОВИД-19 халдвараас хамгаалахын тулд вакцины нэмэлт тунг авах шаардлагатай болсон.

SARS-CoV-2 нь Coronaviridae вирусийн бүлд хамрагдах, капсидаар багцлагдсан дан утаслаг РНХ агуулсан вирус юм. Капсид нь мембраны (M) уураг, гадна бүрхүүлийн (E) уураг, титэм гликопротейноос (Spike, S) тогтоно. вирусийн гадаргуугийн титэм уураг нь рецепторт холбоогдох домеин (Receptor binding domain, RBD) бүтцээрээ эзэн эсийн ангеотензин хувиргагч эсгэг-2 (Angiotensin converting enzyme-2, ACE-2) рецептортой холбогддон эс рүү нэвтэрдэг2. SARS-CoV-2-ын гадаргуугийн титэм уургийн мэдээллийг агуулсан генийн дарааллыг вакцин үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд түүнчлэн уг уургийн эсрэг үүссэн IgM, IgG, IgA-ийн түвшин нь халдвар, өвчний үе шатыг илтгэх чухал үзүүлэлт болдог бол вакцинаар өдөөгдсөн дархлаа тогтцыг саармагжуулагч эсрэгбие, S уургийн RBD-ийн эсрэг үүссэн IgG, IgM, IgG, IgA түвшнийгээр хянах боломжтой юм3. Одоогоор дэлхий нийтэд хэрэглэгдэж буй SARS-CoV-2-ын эсрэг вакцинууд нь вирусийн титэм уургийн мэдээллийн РНХ-ийг ашиглах, вирусыг идэвхгүйжүүлэх, аденовирусийн векторт угсрах зэрэг технологиудыг ашиглаж байна. Тухайлбал; БНХАУ-ын Sinopharm үйлдвэрийн “BIBP” вакцин нь SARS-CoV-2-ыг эсийн өсгөвөрт олшруулан, дулааны болон химийн бодисоор идэвхгүйжүүлэн, вакцин үйлдвэрлэх уламжлалт технологит үндэслэгдсэн бол БНЭУ-ын Serum institute үйлдвэрийн “ChAdOx1 ” вакцин нь SARS-CoV-2-ын титэм уургийн мэдээллийг агуулсан нуклейн хүчлийн дарааллыг сармагчины аденовирусийн векторт угсарч, улмаар бөөрний хучуур эсийн гаралтай HEK293 шугаман эсийн өсгөвөрт олшруулан гаргаж авсан рекомбинант ДНХ технологит суурилсан. АНУ-ын Үндэсний халдварт өвчин, харшлын институтын “Модерна” вакцин нь вирусийн титэм уургийн мэдээллийн РНХ-ийн дарааллыг липидийн нанопартиклд бэхлэн бэлтгэсэн вакцины шинэ технологиор үйлдвэрлэгдсэн байна. Одоогоор Монгол улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой Эрүүл Мэндийн сайдын нийт 23 тушаал, тогтоол гарсан. Улсын хэмжээнд SARS-CoV-2-ын эсрэг вакцинжуулалт 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэсэн ба ChAdOx1/ChAdOx1 вакцинаар эрүүл мэндийн ажилчид болон төрийн албан хаагчдыг, BNT162b2 вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг, BIBP дийлэнх иргэдийг дархлаажуулсан билээ. SARS-CoV-2-ын эсрэг хэрэглэгдэж буй вакцинууд нь богино хугацаанд яаралтайгаар хөгжүүлж гаргасан мөн түүнчлэн олон төрлийн шинэ технологид суурьлаж байгаа нь тухайн вакцины үр нөлөөг олон талаар судлах үндсэн нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр вакцин нь бүс нутаг тодорхой улс орны хүн амд хэр үр дүнтэй шингэний дархлаа тогтоож байгааг үнэлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр Монгол улсын хүн амыг цаашид дархлаажуулахад ямар вакциныг сонгоход тухай асуудалд ч мөн чухал ач холбогдол бүхий үр дүн болох юм.

Хэвийн болон өвөрмөц иммуноглобулины үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл

/ 2020 он

Олон улсын судалгааны үр дүнгээс харахад эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сорьцонд SARS-CoV-2-IgG, цусны донорын цусанд SARS-CoV-2-IgM болон SARS-CoV-2-IgG эсрэгбиеийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой.

/ 2022 он

Antimicrobial resistance (AMR) poses a significant global threat of far-reaching economic and public health proportions. In 2015, the World Health Organization (WHO) established the Global Antimicrobial Resistance and Use Surveillance System (GLASS) to monitor AMR in common bacteria and invasive fungi, and antimicrobial consumption (AMC) in humans. GLASS aims at collecting strategic information to inform the AMR response at the national and global level. Since 2017, WHO has issued annual GLASS reports describing the expansion and gradual strengthening of the newly established global system.

Судалгаа