КОВИД-19 ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНГИЙН ДАРААХ ДАРХЛААНЫ ХАРИУ УРВАЛ БОЛОН УРВАЛ ХҮНДРЭЛИЙГ СУДЛАХ НЬ

Судалгааны тайлбар: 2019 оны 12 сард БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) вирусээр үүсгэгдсэн Коронавируст халдвар-19 (КОВИД-19 ) өвчин дэлхий нийтийг хамран хурдацтайгаар тархсан. ДЭМБ-аас энэхүү өвчнийг 2020 оны 3 дугаар сарын 11-нд “Цар тахал” хэмээн зарласан. Энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд учруулж буй хор уршгийг нь багасах зорилгоор дэлхий нийтээрээ олон төрлийн арга хэмжээ авч, заавар зөвлөмжийг боловсруулан ажилласан ч үүнийг гэтлэн туулах гол арга зам бол бусад халдварт өвчнүүдийн адил вакцинжуулалт болох нь тодорхой болсон. Иймд 2020 оны 1-р сард SARS-CoV-2 вирусийн генетикийн дарааллын өгөгдлийг GISAID-аар дамжуулан харилцан мэдээлж, КОВИД-19 цар тахлын өмнө дэлгэрсэн амьсгалын замын цочмог хам шинж (Severe acute respiratory syndrome, SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (Middle East respiratory syndrome, MERS) өвчнүүдийг үүсгэсэн коронавирусийн бүтэц, үйл ажиллагааны талаарх тодорхой мэдлэг, бусад томуу, томуу төст зэрэг халдварт өвчнүүдийн эм, вакциныг боловсруулсан олон арван жилийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан үр дүнтэй, тохирох вакциныг гаргахаар дэлхийн улс орнууд эрчимтэй хүчин чармайлт гарган ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд 2020 оны эхээр урьд өмнө байгаагүй вакцинуудыг шинээр боловсруулан, эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлж, ойролцоогоор 232 вакциныг хөгжүүлэх судалгаа хийж, түүнээс 60 гаруйг нь эмнэлзүйн туршилтанд оруулсан байна. Эмнэлзүйн туршилт судалгаагаар вакцины аюулгүй байдал, үр нөлөөг харуулсан 2, 3 дахь шатны үр дүнгүүд боловсрогдон гарсаар 2020 онд анх удаа КОВИД-19 вакцинуудыг онцгой байдлын зөвшөөрөл болон нөхцөлт зөвшөөрлөөр боловсруулж, олон нийтэд нээлттэй болгосон. Эхний вакцинууд нь Pfizer-BioNTech Inc., Модерна зэрэг компаниудын үйлдвэрлэсэн мРНХ (мэдээллийн рибонуклейн хүчил)-д суурилсан вакцинууд, мөн Жонсон (Johnson & Johnson)-ы боловсруулсан Janssen КОВИД-19 вакцин гэх рекомбинант хувилбар юм. Модерна болон Pfizer-BioNTech вакцинууд SARS-CoV-2 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 95 орчим хувийн үр дүнтэй байсан; Janssen вакцин нь дунд болон хүнд хэлбэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 67 орчим хувийн үр дүнтэй байсан. Үүний дараа 2020 оны сүүлээр Их Британий Нэгдсэн Вант Улсад анх батлагдсан рекомбинант вакцин болох Оксфорд-АстраЗенека КОВИД-19 вакцин, 2021 онд Европт анх худалдаанд гарсан уурагт суурилсан Новакс КОВИД-19 вакцин зэрэг вакцинууд гарсан. КОВИД-19 вакцинууд нь одоогоор энэ өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг багасгахад тодорхой үр дүнтэй гэдэг нь батлагдаад байна. Монгол улсад энэхүү дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал болох КОВИД-19 өвчин 2020 оны 3 дугаар сард анх удаа зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдсэн боловч хөл хорио тогтоож, халдвараас сэргийлэх олон талын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2021 оны 11 сар хүртэл дотооддоо халдвар алдаагүй байлаа. 2020 оны 11 сард дотооддоо халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тасралтгүйгээр тархан илэрсээр 2023 оны 6-р сарын 05-ны байдлаар КОВИД-19 -ийн 1,010421 тохиолдол батлагдаж, 2138 орчим нас баралт бүртгэгдээд байна. КОВИД-19 өвчний эсрэг дэлхий нийтээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улсын засгийн газар КОВИД-19 цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж, БНЭУ (Бүгд Найрамдах Энэтхэг Улс)-ын Сэрум институтэд үйлдвэрлэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинд хамруулснаар бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа эхлээд зорилтот бүлгээр тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулах гэх мэт дэс дараалалтайгаар вакцинжуулах хөтөлбөрийг зохион байгуулж ажилласан. Вакцинжуулалтанд АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-Covid-Vac), Пфайзер (BNT162b2), Вероцелл (BBIBP) гэсэн 4 төрлийн вакциныг ашигласан ба 2023 оны 5-р сарын 3-ны байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,200 хүн вакцины I тунд, 85.7% буюу 2,185,413 хүн вакцины II тунд хамрагдсан байдалтай байна. КОВИД-19 вакцинууд нь олон төрлийн шинэ технологит суурилан богино хугацаанд яаралтайгаар боловсруулагдаж байгаа болон вирус дэлхийн ихэнх улс оронд тархаж, вакциныг олон улс орнуудад нэвтрүүлж байгаа тул вакцины үр дүн, түүнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд нь өөр өөр байх ба хувьсан өөрчлөгдсөөр байна. Түүнчлэн эхэндээ ихэнх КОВИД-19 вакцин нь хоёр тун хийгддэг вакцин байсан ба ганц тунгаар хийдэг цорын ганц Janssen КОВИД-19 вакцин байсан, цаг хугацаа өнгөрөх тусам вакцины дархлаа сулардаг нь тогтоогдсон тул хүмүүс КОВИД-19 халдвараас хамгаалахын тулд вакцины нэмэлт тунг авах шаардлагатай болсон.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
33
Татсан тоо
6
Файлын хэмжээ
46.17 MB
Оруулсан огноо
2024.12.04
Судалгаа хийгдсэн он
2024 он
Судалгааны салбар
Эрүүл мэндийн биотехнологи
Санхүүжилтийн хэмжээ
277,060,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
ХӨСҮТ
Захиалагч байгууллага
Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам bioethics@moh.gov.mn 51-264269 Эрүүл мэндийн яам
Судалгааны баг
Төслийн удирдагч: Цолмонгийн Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал (2021-2023), Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч, АУ-ы доктор (Ph.D), дэд профессор 
Төслийн зөвлөх: 
П.Нямдаваа, Анагаахын шинжлэх ухааны доктор, Академич, ШУ-ы академи 
Ж.Оюунбилэг, Генетикч, вирус судлаач, АШУ-ы доктор, профессор 
Б.Мөнхбат, Молекул генетикч, иммунологич, АШУ-ы доктор, профессор 

Төслийн багийн гишүүд: 
Г.Цогзолмаа, АУ-ы доктор, ХӨСҮТ, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны эрдэм шинжилгээ, төсөл хариуцсан мэргэжилтэн 
Б.Пүрэвбат, ХУ-ы магистр, ХӨСҮТ, Судалгааны багийн судлаач 
Э.Өлзийжаргал, БУ-ы доктор, ХӨСҮТ, судлаач 
Л.Шижир, ХӨСҮТ, Халдвар судлаач эмч 
Б.Наранцэцэг, ХӨСҮТ, Клиник химийн лабораторийн техникч 
Ц.Даариймаа, ХӨСҮТ, ХӨТСА-ны сувилагч 
Г.Сарангуа, АУ-ы магистр, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн тасгийн эрхлэгч 
Э.Алтансүх, АУ-ы магистр, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн Био-Анагаах судлаач 
Э.Пүрэвжаргал, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн эмнэлзүй эмгэг судлаач эмч 
Н.Мөнхчимэг, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн техникч 
Т.Болорцэцэг, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн техникч 
Ц.Наранзул, АУ-ы доктор, ХӨСҮТ, ВСЛ-ийн тасгийн эрхлэгч 
С.Оюун-Эрдэнэ, ХӨСҮТ, Клиник химийн лабораторийн тасгийн эрхлэгч 
Б.Амгаа, ХӨСҮТ, Клиник химийн лабораторийн тасгийн их эмч 
Э.Цэенхорлоо, ХУ-ы магистр, ХӨСҮТ, Судалгааны гэрээт ажилтан 
С.Ундаръяа, ХӨСҮТ, Судалгааны гэрээт ажилтан 
Ж.Байгалмаа, ХӨСҮТ, Тандалт, Сэргийлэлт эрхэлсэн дэд захирал 
Ц.Чинбаяр, ХӨСҮТ, АУ-ы магистр, Клиник эрхэлсэн дэд захирал 
Д.Баярсайхан, БС-ын доктор, ХӨСҮТ, дэд захирал 
О.Батбаяр, ХӨСҮТ, дэд захирал 
Б.Батсүх, ХӨСҮТ, Амбулаторийн эмч 
Б.Бумдэлгэр, АУ-ы доктор, ХӨСҮТ, Нэгдсэн лабораторийн албаны дарга 
Ж.Нямсүрэн, ХӨСҮТ, ХӨТСА-ны дарга 
Б.Азжаргал, АУ-ы доктор, ХӨСҮТ, ТТСА-ны дарга 
О.Дашпагам, ХӨСҮТ, Дархлаажуулалтын албаны дарга

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа