Хайлтын үр дүн

29 илэрц олдлоо.

Фемтосекундийн лазерын цацрагийн улмаас филаментацийн горимд талстын орчинд үүссэж буй гажгийн шинж чанарыг тодорхойлох, коагуляци ба агрегацын механизмуудыг тайлбарлах.

Физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий шпинель бүтэцтэй феррит материалуудыг химийн синтезийн аргууд ашиглан гарган авах, синтезийн горим тогтоох, тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг өндөр ялгах чадвар бүхий Фурье нейтрон дифрактометрээр явуулах зорилгыг тавьсан болно.

Монголд тохиромжтой дэвшилтэт цөмийн реакторын харьцуулсан судалгаа” нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 9-р сарын 14-ны 368-р тогтоолоор баталсан Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад орсон “аж үйлдвэрийн дэвшилтэт технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх “эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи” цөм технологийн асуудлыг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд Монгол улсад цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардагдах орчин үеийн дэвшилтэт эрчим хүчний реакторыг сонгох судалгаа хийж, манай улсад ашиглахад тохиромжтой бага чадлын реакторын голомтын дизайны судалгаа, цөмийн реактороос гарах өндөр температурын гелийн хийг ашиглан устөрөгч үйлдвэрлэх, ашиглах, устөрөгчийн эрчим хүчийг Монголд хөгжүүлэх боломж, Монголд ашиглах судалгааны реакторын дэд бүтцийн судалгаанд чиглэсэн орчин үеийн түвшний суурь судалгаа явуулах зорилго тавив.

Нарны Н-альфа ажиглалт, хэт ягаан цацраг ба нарны радио гялбааг бүртгэж боловсруулж физик параметрүүдийг тодорхойлно. GPS станцын мэдээг боловсруулах, Ионосфер дэх электроны нийт агууламжийг спектр анализаар шинжлэх юм.

Li -ионы батарейд ашиглах графенжүүлсэн электродын (LiFePO4-GNF; Li4Ti5O12- GNF) материал гарган авах, мөн нам температурын түлшний элементэд зориулсан графенд суурилсан катализатор (Pani/ GNF; Pt- Pani/GNF) гарган авч тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг явуулах зорилгыг тавьсан болно.

Нил улаан туяаны болон раман спектрометрийн төхөөрөмжүүдийн технологи, аргачлалын судалгааг гүйцэтгэж, Майкольсоны интерферометр бүхий спектрометрийг зохион бүтээж турших.

Амины болон нийтийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулсанаар эрчим хүчний хэрэглээг багасгаж утааг бууруулах цаашлаад сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр халаах, цахилгаан үйлдвэрлэх боломжийг судлахад ажлын зорилго оршино.

2015 оноос ШУА-ийн ФТХ нь БНХАУ-ын Бээжин хотод байрлах Их энергийн физикийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа олон улсын Ш/У-ны мега төсөл “БЭС-3” хамтын ажиллагаанд гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй ороцож багйаа. Манай ажлын зорилго нь дээр дурьдсан хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй оролцож, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх

Төслийн зорилго нь холимог металл агуулсан соронзон нано материалын дотоод тогтцын зүй тогтол, соронзон шинж чанарыг квант механикийн онолоор болон атомын бүтцийн рентген дифракц, нил улаан туяаны спектрометрийн аргаар судлах явдал юм.

Тал хээр, говийн бүсийн хөрсний диелектрик орчны шинж чанарыг тодорхойлох, тодорхойлсон орчинд гүний усыг илрүүлэх георадарын систем болон түүнийн тогтвортой ажиллагааг хангах боломж бүхий нисгэгчгүй нисэх аппаратын техникийн шийдлүүдийг боловсруулж турших.

"Хамтарсан төслийн хүрээнд дараахь зорилтуудын дагуу судалгааны ажил гүйцэтгэнэ. Үүнд: • Монгол орны Их нууруудын хотгор, Сибирийн нууруудын төлөөлөл болсон Байгаль нуур орчмын бүсээр нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг тохируулах, мужийн оновчтой сонголт, физик схемүүдийг тохируулах, сонгох. • Нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг Байгаль болон Монгол орны томоохон нуурууд дээр хамгийн их хур тунадас ордог зуны хугацаагаар ажиллуулан, үр дүнд анализ хийх. • Сибирь болон Монголын томоохон нууруудын агаар мандлын хязгаарын үе давхарга, бэсрэг хэмжээсийн процесс, зуны хугацааны хур тунадаст үзүүлэх нөлөөг судална. Нууруудын агаар мандал, цаг агаарын элементүүдэд үзүүлэх нөлөөний талаар физик тайлбарыг хийх. • Шинжлэх ухааны энэ чиглэлийн хамтарсан судалгаа хөгжихөөс гадна судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн хурлуудад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд өгүүлэл бэлтгэж хэвлүүлнэ.

Төслийн зорилго нь соронзон долгионы хамгаалалт болон био-анагаах ухаанд хэрэглэгдэх феррит функциональ системийн бүтцийн болон соронзон шинж чанарын судалгааг гүйцэтгэх явдал юм.

Металл (Ti, Cu, Sn, Fe, Au, Ag, Pb гэх мэт), мөн түүнчлэн полимер нэгдлийг фуллерен С60 -аар хольцлон чанаржуулж харилцан адилгүй зузаантай дан, давхар, олон давхар нимгэн хальсан дээжүүдийг вакуумын орчинд ууршуулан, оптик шилэн дээр суулган гарган авах зорилго тавьсан. Гарган авсан дээжүүдээс, фуллеренээр хольцолсон металл дээжийн цахилгаан, термо-цахилгаан шинж чанар, элэгдлийн эрчмийг судлах ба фуллеренээр хольцолсон полимертэй дээжийн оптик шинж чанар, фуллеренээр хольцолсон хувын физик шинж чанарыг судална.

Их энергитэй адрон-адрон, адрон-цөм, цөм-цөмийн харимхай бус харилцан үйлчлэлээр олон бөөмс үүсэх процессын судалгаа явуулж орчин үеийн онолын загваруудтай харьцуулсан судалгаа явуулах, сүүлийн жилүүдэд манай судалгааны багийн эрдэмтдийн судалгаагаар гаргаж авсан Квант Хромодинамикийн (КХД) фазын шилжилт, кваркийн массыг үнэлэх судалгааг гүнзгийрүүлэн явуулахад грант төслийн зорилго оршино.

Энэхүү сэдэвт ажлын хүрээ нь судалгааны хоёр чиглэлийг хамрах бөгөөд үүнд: Хүнд мезонуудын бүтэц, физик шинж чанарын загварчлал, задралын сувгуудын тооцоо, улмаар Стандарт онолын өргөтгөлүүдийн нөлөөлөх боломжыг судлах Цахилгаан сул фазын хувиргалтад Хигсийн харилцан үйлчлэлийг өөрлөлтөөс үүсэх нөлөө, гравитацийн долгион зэрэг үр дагаваруудыг урьдчилан таамаглах, Хигсээр явагдах инфляцын үр дүнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийн онолын тооцоог гүйцэтгэж, үр дүнгээ хиймэл дагуулын болон газар дээр суурилсан ажиглалт болон туршилтын үр дүнтэй харьцуулан судлах

Кластер анализ бол амьтан ба ургамлын ангилал, Биологи, амьтан судлалын салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Чарльз Дарвины Эволюцийн онолын үндэс болсон. Мөн ангилал нь бусад шинжлэх ухааны салбаруудын онолын хөгжилд голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид кластерчлалын анализын аргыг ашиглан их энергийн туршилтын өгөгдөлд анализ хийх мөн боловсролын салбарт буюу суралцагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад ашиглах зорилготой

Судалгаа