Хайлтын үр дүн

122 илэрц олдлоо.

Жилээс жилд хамгаалагдсан хөрсний болон ил талбайн хүнсний ногооны нэр төрөл, тариалалтын хэмжээ, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж буй ургамлын өвчин, хортон шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтдын уршгаар хураан авах ургацын хэмжээ, чанар тодорхой хэмжээнд буурдаг. Ургамлыг өвчин, хөнөөлт шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтнаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургац нэмэгдүүлэх, хураан авах бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хорогдлыг багасгах технологийн үндсэн хэсэг нь Ургамал хамгааллын арга хэмжээ юм. Тухайн жилийн уур амьсгалын нөхцөл, тариалангийн технологи, хөнөөлт организмын төлөв байдлаас улбаалан ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэх шаардлага байна. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Ургамлын хөнөөлт организмтай тэмцэх арга, технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд энэхүү зөвлөмжийг боловсруулж тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөж байна.

Хүүхэд, сурагчдын байгалийн ухаанд чиглэсэн сонирхол, тэдний сурах чадварт цахим хэрэглэгдэхүүн хэрхэн нөлөөлж байгааг үнэлж, улмаар цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах замаар шинжлэх ухааны боловсролыг сайжруулахад чиглэсэн арга замыг санал болгоно.

Аймгийн хэмжээнд тодорхой газруудад агнуурын зарим хөхтөн амьтад (аргаль хонь, янгир ямаа, халиун буга, зэрлэг гахай) байршил нутагтаа тоо толгой өсөж, тогтворжих хандлагатай байгаа нь сайшаалтай боловч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нүүрлэж буй байгаль цаг уур, хүний шууд болон дам хүчин зүйлийн улмаас бүс нутгийн хөхтөн амьтны хэвийн тогтвортой байршил алдагдах, тоо толгой нь цөөрөх, тархац нутгийн зарим хэсэгт ховордон байхгүй болох зэргээр хөхтөн амьтдын элдэв хэлбэрт нөлөөлөх үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимжиж байна. Иймээс тус аймгийн агнуурын ач холбогдолтой амьтдын өнөөгийн тоо толгой, тархац байршил, нүүдэл шилжилтийн талаар судлаж, шинэ мэдээгээр баяжуулан цаашдын хамгааллын менежментэд ашиглах, ан агнуурын хуулинд заасны дагуу зарим хөхтөн амьтдын бодит нөөцөд тулгуурласан ашиглалтыг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон нь тус аймгийн агнуур зохион байгуулалтыг хийх гол үндэслэл болж байна.

Хяргас нуурын загасны популяцийн төлөв байдал, нас, хүйс, идэш тэжээлийн амьтдын харьцааг тогтоож загасны нөөцийн тэнцвэрт харьцааг алдагдуулахгүйгээр агнуурын нөөцийг тогтоон Тусгай хамгаалалттай газрын хуулийн дагуу нөхөн сэргээх чадавхийг тооцоолон бодсоны үндсэн дээр сүргийн бүтцийг алдагдуулалгүйгээр загас барих цэгийг тогтоох суурь судалгааны материалыг бүрдүүлэх, мөн түүнчлэн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, сумын байгаль хамгаалагч нарт зориулан өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн нуурт агнуур явуулах газрын байршил, тэдгээрийн онцлогийг ажиглах, усан орчны экологийн талаар онолын суурь мэдлэг олгох, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, боловсруулах арга зүйн анхан шатны ажлыг зохион байгуулж улмаар байгаль хамгаалагчид, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх, тэдэнд мэдлэг чадвар, дадлага эзэмшүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.

Цооногийн камерийн тусламжтайгаар дурандсанаар худаг цооногийн хийцийг буюу цооногийн гүн, шүүрлэлт, усны статик түвшинг бүрэн тодорхойлох боломжтой бөгөөд худгийн паспортод бичигдсэн өгөгдлийг харна гэсэн үг.

Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны сумдад хөв цөөрөм байгуулах боломжит газрын судалгааны тайлан

Ойн сангаас огтолсон нарс, шинэс модны хожуулын диаметр, өндөр болон, модны ишний хамаарлыг тогтоож, хожуулын хэмжилтээр огтолсон модны нөөцийг тогтоох

Ойн сангаас огтолсон нарс, шинэс модны хожуулын диаметр, өндөр болон, модны ишний хамаарлыг тогтоож, хожуулын хэмжилтээр огтолсон модны нөөцийг тогтоох

Уг аргачлалаар 118 зүйл мөөг, 100 зүйл хаг, 64 зүйл хөвд, 18 зүйл замгийн борлуулалтын үнэ, бэлтгэх зардал, ажиллах хүчний зардал, нөхөн сэргээх зардал, экологи-эдийн засгийн үнэлгээний итгэлцүүрийн оноо зэргийг тооцож экологийн үнэлгээг 14, эдийн засгийн үнэлгээг 10 буюу нийт 24 бүлэг асуулга, 116 нэгж асуулгын дагуу нэгтгэн боловсруулж нэгтгэв.

Хангайн Бүс / 2024 он

Отгонтэнгэрийн УТХГ-ын хэмжээнд 2014-2023 онд хийгдсэн судалгааны ажлуудын эмхэтгэл

Судалгаа