Хайлтын үр дүн

101 илэрц олдлоо.

Улаанбаатар хотын ундны ус түгээгүүрийн Б (Үйлдвэрийн эх үүсвэр), В (Мах комбинатын эх үүсвэр) станцын гидрохимийн горимын судалгаа, гэр хорооллын гүний худгийн ус болон гадаргын усны химийн найрлагын шинж чанар түүнд агуулагдах органик бүрэлдэхүүн, хүнд металлын агуулгыг тодорхойлж, өөрийн болон олон улсын стандарттай харьцуулан дүгнэлт өгөх зорилготой.

"Монгол орны биологийн баялагийн бүрэлдэхүүн хэсэг, экосистемийн бодисын эргэлт, энергийн урсгалд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг хоёр нутагтан, мөлхөгчдийн судлалыг иж бүрэн болгоход хувь нэмэр оруулах асуудлын хүрээнд дараах зорилтыг тавьсан болно. Үүнд: 1. Өргөн дэлгэр ареалтай боловч Монгол оронд захын популяци нь нэвтэрсэн зүйлүүдийн таксономын статус, тархалт, экологийн талаар материал цуглуулан мэдээллийн базтай болох. 2.Ангилалзүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд биохими-генетикийн судалгаанд зориулан митохондри ДНХ-ийн нуклеотидын дараалаллыг тогтоох зорилгоор Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн нилээд зүйлийн эдийн дээж авах. 3. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн популяцид уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолт хэрхэн нөлөөлж байгаа талаар баримт материал цуглуулж урьдчилсан дүгнэлт гаргах. 4. Хоёр нутагтан, мөлхөгчдийн өвчин ба паразитын асуудлыг судласнаар хүний эрүүл мэндэд холбогдох байдлыг гаргах 5. Зарим мөлхөгчдийн зүйлийн тархалтын загвар хийж тархалтанд нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлох 6. Монгол Улсын ТХГН-т хоёр нутагтан, мөлхөгчдийн тархсан байдлын судалгааг гаргаж хамгаалах талаар санал боловсруулах, ховорхоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн бөөгнөрөл бүхий газрыг нөөц газар болгох үндэслэлийг гаргаж холбогдох байгууллагад санал тавих"

Энэхүү судалгааны ажлын хүрээнд химийн ууршуулалт болон нуман цахилалтын аргаар нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг нүх сүвэрхэгжүүлсэн шаварлаг эрдэс дээр суулган, мөн нүүрстөрөгчийн нано хоолойг нийлэгжүүлэн функциональ шинж чанартай болгон гадаргуугийн талбай өндөртэй, хэрэглээний шинжийг нь сайжруулсан шинэ төрлийн материал гарган авч, бүтэц, шинж чанарыг трансмиссын электрон микроскоп (TEM), сканнинг электрон микроскоп (SEM) ба рентген дифрактометр (XRD), нил улаан туяаны спектрометр (FTIR) зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмж ашиглан судалж тогтоох зорилгыг тавьсан болно.

“Агаарын бохирдлоор хуримтлагдах цацраг идэвхт элементүүдийн төлөв байдал, тэдгээрийн идэвхийн түвшин, дэгдэн тархах чиглэл, хил заагийг акцептор хаг хөвд ургамлын тусламжтайгаар УБ хотын суурьшлын хил, ногоон бүсийн хүрээнд илрүүлэн тогтоох”

"1. тарималжуулан амьд ургамлын цуглуулгыг шинээр 15-20 зүйлээр баяжуулан тэдгээрийн нэмэгдүүлсэн нөөц бүхий үржүүлгийн эх материал бий болгох 2. Байгалийн ашигт ургамлын үр, суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд интродукцын судалгааны дэвшилтэт технологи, арга зүй ашиглах 3. Тарималжуулж буй ховор, нэн ховор, эм, чимэглэлийн ургамлын ex situ хадгалалт, хамгаалалтын талаарх суурь мэдээллийн бааз бий болгох 4. Ургамал хамгаалах дэлхийн стратегийн заалтын дагуу аюулт өртсөн ургамлын 20-аас доошгүй хувийг ex situ хэлбэрээр тарималжуулан хадгалж, хамгаалан хомсдолоос сэргийлэх "

Ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг эхэн үед нь илрүүлэх суурин цэгүүдийг байгуулан тогтмол судалгаа хийх, тэмцлийн ажилд химийн бодисын хэрэглээнээс бүрэн татгалзаж, бактерийн бэлдмэл хэрэглэх болон байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлснээр ойн хөнөөлт шавжийн байгалийн зохицуулагч шимэгч, махчин шавжууд хамгаалагдаж, байгалийн тэнцвэрт байдал хадгалагдах нь ой хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын үр дүн юм

Туул голын сав дагуу нутагшуулж буй европ минж (Castor fiber)-ийн амьдрах орчны сонголт, шаардлагад олон удаа, олон бодгаль суллаж буй тухайн голдирол дагуу газрын геоморфологийн нөхцөл хэр нийцэлтэй байгааг тогтоох, минжийн идэш тэжээлийн хүртээмж болон ангууч амьтны зүгээс үзүүлэх дарамт, эрсдэл байгаа эсэхийг илрүүлэх зорилготой ажиллав. Хээрийн тандалт судалгааг бид Туул голын Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс дээш голын эх хүртэл агаарын замаар нийт 85.9 км зайг хөвөө газар, мөсөн дээгүүр явган болон автомашинаар 2022 болон 2023 онд тус тус гүйцэтгэв. Европ минж (Castor fiber)-ийн дөрвөн бүл суурьшиж буйг 2022 оны өвөл овоохой болон бургас, улиас зэрэг түүний идэш тэжээлийн идсэн үлдэгдэл, идээшил газрын хамрах хүрээ, модлог ургамал дээрх ул мөрөөр тандаж, шууд ажиглалтын аргаар тогтоолоо. Дээрх дөрвөн бүл тархан суурьшсан зайг дэлгэвэл, нэг болон хоёр дугаар бүл хоорондоо 6.5 км алслагдсан. Хоёр болон гурав дугаар бүл хоорондоо 20 км зайтай тархан суурьшсан байгаа бол гурав болон дөрөв дүгээр бүл хоорондын тархацын зай агаарын замаар 60 хүртлэх км зайд алслагдсан байв. Эндээс үзвэл, бүл хоорондын усны голдирол дагуух зайн үзүүлэлт жигд бус байгаа нь минжийн амьдрах орчны шаардлага, сонголт хийх тохиромжтой, таатай газар орчин хомс буйг илтгэнэ.

/ 2023 он

Тус ажил нь ойн хөнөөлт шавжийн экологи биологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторинг хийх зэрэг судалгааг гүйцэтгэх зорилготой бөгөөд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр байсан. Үүнд: - Судалгаа явуулах газар нутагт хөнөөл учруулж буй голлох ойн хөнөөлт шавжийн зүйлийг тодорхойлох, - Ойн хөнөөлт шавжийн тархалтын талбайн хэмжээг ой зохион байгуулалтын материал ашиглан аймаг, сумын хэмжээнд гаргах, - Ойн хөнөөлт шавжийн харьцангуй нягтшилыг гаргах, - Ойн голлох хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлогийг судалж фенологийн хүснэгтүүд боловсруулах - Тэмцлийн ажил гүйцэтгэсний дараа мониторинг судалгааг хийж тэмцлийн ажлын үр дүнг тооцон, хэрэглэж буй бодис, бэлдмэл, арга технологийн шавжийн бүлгэмдэл үзүүлэх сөрөг нөлөөг судалж тогтоох, - 2024 онд ойн хөнөөлт шавжтай тэмцэл явуулах төлөвлөгөөг боловсруулах зэрэг болно.

Ойн Газар / 2023 он

Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын ойн санд тархсан хөнөөлт шавжийн тооны нягтшлыг тогтоох судалгаа, тэмцэх арга хэмжээ явуулах талбай сонгох, тэмцлийн ажлын үр дүнг тооцох, мониторингийн судалгааны зөвлөх үйлчилгээний ажлын явцын тайланг танилцуулж байна.

Ойн Газар / 2023 он

Хэнтий, Дорнод, Төв аймаг Улаанбаатар хотын ногоон бүс, БогдХан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ийн ойн санд тархсан хөнөөлт шавжийн тооны нягтшлыг тогтоох судалгаа, тэмцэх арга хэмжээ явуулах талбай сонгох, тэмцлийн ажлын үр дүнг тооцох, мониторингийн судалгааны зөвлөх үйлчилгээний ажлын явцын тайланг танилцуулж байна.

Увс аймгийн нутагт ховор болон агнуурын хөхтөн амьтдийн тархац байршил, нөөцийн судалгаа явуулж, агнуурын амьтдын бодит нөөц дээр тулгуурласан ашиглалтыг бий болгох, хамгааллын менежментийг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн санг бий болгох.

/ 2023 он

Амьтныг судлах, хамгаалах үйл ажиллагаа нь тусламж шаардлагатай байгаа нэн ховор, ховор, элбэг амьтныг тархалт, элбэгшил, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах, эдгээрийн талаар олон нийтэд таниулах, мэдээллэх, тусламж шаардлагатай амьтдыг барих, тээвэрлэх, хамгаалах байранд байршуулах, эмчлэх, сувилан тэнхрүүлэх, байгальд нь буцаан суллан тавих болон уг үйл ажиллагааг санхүүжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон янзын үйл ажиллагааг багтаасан, олон талын оролцоонд тулгуурласан цогц ойлголт юм. Монгол улсын Их хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д “Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно” гэсэн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот газар нутгийн говийн бүсэд зэрлэг амьтан хамгаалах, судалгааны төв байгуулах суурь судалгаа болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг төлөвлөсөн юм. Энэхүү “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулагдсанаар говийн бүсэд ховор тааралдах зэрлэг амьтан буюу хар сүүлт, хавтгай, бөхөн, хулан зэрэг амьтад болон говийн бүсийн уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн суурин судалгааг тогтмол хийж болох чухал ач холбогдолтой юм. Иймд төслийн зорилтот нутаг болох Улаан шалын хоолойд “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү тайланд хүний тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтдын амьдрах орчин, тухайн нутгийн нийгэм эдийн засгийн онцлог болон тухайн нэн ховор, ховор амьтдын биологи, экологийн онцлогийг судлах, барих, зөөж тээвэрлэх, анхны тусламж үйлчилгээ үзүүлж, эмчлэх, асран хамгаалах үеийн орон байрны нөхцөл, үзлэг оношилгоо, хооллож тэжээх, сувилан тэнхрүүлэх, амьтантай зүй зохистой харьцах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, байгальд нь буцаан тавих талаар тодорхой мэдлэг, ур чадвар, арга барил олгохуйц байдлаар говийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулж, олон салбарын эрдэмтэн, судлаачид хамтран боловсруулсан байна. Мөн ажлын нэгээхэн том зорилтын нэг болох “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах үүднээс судлах, хамгаалах төвийн сууринг бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай бараа материал, ажиллах хүч, тээвэр, дэд бүтэц, үйл ажиллагааны зардал зэрэг зарлагууд болон энэхүү төвөөс орох боломжтой орлогын хэмжээг тооцоолж гаргалаа.

/ 2022 он

Монгол орны заган ойн байгалийн сэргэн ургалтын явц, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос хамаарч хэрхэн өөрчлөгдөж байгааг Дорнодын говь, Алаашаа говь, Алтай өвөр говийн онцлог шинжийг тодорхойлоход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Бид “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”- ENSURE төслийн хүрээнд байгалийн заган ойг хашаалсан талбайд 2020 оноос хойш судалгааны ажлуудыг явуулж байна. Харин 2022 онд Газарзүй, Геоэкологийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачидтай хамтран, тэдний дэмжлэг туслалцааны хүрээнд Тоорой болон заган ойн генетик нөөцийг судлах зорилгоор дээж материал авч, лабораторийн судалгааг явуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүл нь монгол хэл дээр (сэдэв, автор, хураангуй англи хэл дээр) олны хүртээл болдог ба судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад орны туршлага, дэвшилтэт техник технологи, инновац гэсэн агуулгын хүрээнд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллүүд багтсан. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт дэлхийн зарим улс оронд тохиолдсон томоохон газар хөдлөлт ба сургамж зэргийг онцолж судалсан бүтээлүүд багтсан юм.

Судалгаа