Хайлтын үр дүн

4 илэрц олдлоо.

Г. Чадраабал олон жилийн турш хонь судлалын салбарыг арга зүйн талаар удирдаж Хангай, Байдраг, Ерөө, Торгууд, Жаргалант үүлдэр, хэсгийн хонийг баталгаажуулсан. Эдгээр бий болгосон үүлдэр, омог, хэвшлийн хониноос “Ерөө” үүлдрийн хонины ноос улсын ангиллаар чанарын тэргүүн бүтээгдэхүүнээр шалгарч байсан юм. Хонины аж ахуйд үржил, селекци, биотехнологийн орчин үеийн шинэлэг аргуудыг ашиглаж, Кроссбред ноостой, нэхийний чиглэлийн бүтээмж өндөртэй хонины тоог богино хугацаанд олшруулах, үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн зорилго оршиж байгаа юм.

Монгол орны байгалийн бэлчээрийн болон таримал ургамлаас хураасан олон нэр төрлийн зөгийн баланд антиоксидант шинж чанарыг судлах зорилготой.

Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийн дэмжлэгтэйгээр “БОРДООНЫ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛ, ОРГАНИК ХАЯГДЛЫН ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ” онол-практикийн бага хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг эмхэтгэн боловсруулсан

Транс тос, хувиргасан амьд организмын гаралтай болон органик хүнсний худалдаа, хэрэглээний өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчин, бодлогын уялдаа, олон улсын туршлага, дэлхий нийтийн хандлагыг судлан, дотоодын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, тэдгээрийг шийдвэрлэх, зохицуулах арга замыг тодорхойлж, хөгжлийн загвар, бодлогын зөвлөмж боловсруулах.

Судалгаа