Хайлтын үр дүн

56 илэрц олдлоо.

/ 2024 он

Үндэсний соён гэгээрүүлэх бодлого, иргэний ёс зүйн боловсролын хөтөлбөр болон хэрэгжүүлэх тогтолцоог гадаадын орнуудын туршлагаар судалсан. Монголын иргэний ёс зүйн сургалтын хөтөлбөрийг авч үзэж, сонгосон орнуудын бодлого, эрх зүйн зохицуулалт, практик ажиллагаатай харьцуулсан.

/ 2022 он

Сумын төвийн нэгдсэн халаалт, инженерийн шугам сүлжээ, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны нөхцөл байдлыг нээлттэй мэдээлэл, статистикт тулгуурлан судалсан. Холбогдох хөгжлийн бодлогын баримт бичиг, улс, орон нутгийн төсөв болон олон улсын санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийг нэгтгэж, барилгын насжилт, хангамж, тохижилтын үзүүлэлтийг бүс, аймгаар харьцуулан танилцуулсан.

/ 2022 он

Италийн тэгш хамруулах боловсролын эрх зүйн орчин, сургалтын зохион байгуулалт, тусгай хэрэгцээг үнэлэх, ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах, дэмжлэг үзүүлэх тогтолцоог судалсан. Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх, холбогдох хууль, бодлого, хэрэгжилтийн нөхцөл байдалтай харьцуулан тоймлосон.

/ 2022 он

Тэгш хамруулах боловсролын тусгай хэрэгцээг тодорхойлох, хүүхдийн хөгжлийг үнэлэх, ангилахтай холбоотой олон улсын зөвлөмж, аргачлалыг судалсан. Японы туршлагаар үнэлгээний байгууллага, мэргэжлийн багийн оролцоо, сургалтын хэрэгцээг тогтоох үйл явц, хөгжлийн үнэлгээний хуудас болон боловсролын үйлчилгээний зохицуулалтыг танилцуулсан.

/ 2022 он

Статистик болон өмнөх судалгаанд тулгуурлан малчдын боловсролын түвшин, малчин өрхийн хүүхдийн боловсролын үйлчилгээний хамрагдалт, мэргэшүүлэх сургалтын асуудлыг нэгтгэсэн. Малчдын боловсролын талаар төрөөс баримталсан бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутагт хийсэн ажил, тулгамдсан асуудлыг авч үзсэн.

/ 2020 он

Польш, БНСУ, Герман, Азербайжан, Камбож, Шотланд, Энэтхэг, Пакистаны парламентын шинэ гишүүдэд зориулсан чиглүүлэх болон тогтмол сургалтын туршлагыг судалсан. Сургалт зохион байгуулах байгууллага, үргэлжлэх хугацаа, хөтөлбөрийн агуулга, хууль тогтоох ажиллагаа, төсөв, хяналт, ёс зүй болон парламентын үйлчилгээг ашиглах мэдлэг олгох хэлбэрүүдийг харьцуулсан.

/ 2020 он

Их Британи, Австрали, БНСУ, Соломоны Арлууд, Герман, Шинэ Зеландын парламент иргэдэд парламентын боловсрол олгож буй туршлагыг судалсан. Сургалт хариуцсан нэгжийн зохион байгуулалт, насны бүлэгт тохирсон хөтөлбөр, багшийн сургалт, парламентын ордонтой танилцах аялал, цахим хэрэглэгдэхүүн болон иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааг авч үзсэн.

/ 2019 он

Европ, Ази, Номхон далайн зарим орны ерөнхий боловсролын хүрээнд ёс суртахуун, иргэний боловсрол олгодог туршлагыг судалсан. Хичээлийн агуулга, сургалтын түвшин, бие даасан болон бусад хичээлтэй уялдуулан заах хэлбэрийг авч үзсэн. Мөн ОХУ, Казахстан, АНУ-ын хүмүүжил, төлөвшлийн боловсролыг хууль, бодлогын баримт бичиг, хөтөлбөрөөр зохицуулсан байдлыг танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын дээд боловсролын салбарт төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, оюутны тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламжийн эрх зүйн зохицуулалт, хамрах хүрээ, олгох шалгуур болон эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзсэн. Австрали, Их Британи, Турк, Швед, ОХУ, Казахстан, Беларусь, Энэтхэг, Япон, БНСУ-ын дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг, зээлийн тогтолцоог харьцуулж, Монгол Улсын 1994–2008 оны сургалтын зээл, тусламжийн санхүүжилт, хамрагдалтын статистик мэдээллийг шинжилсэн. Мөн төрийн дэмжлэгийн хүртээмж, зээлийн эргэн төлөлт, шалгуур үзүүлэлтийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2018 он

БНСУ, Сингапур, Япон, Финланд, Норвег, Канад, ХБНГУ, Эстони, Шинэ Зеланд, Нидерландын ерөнхий боловсролын тогтолцоог судалсан. Сургуульд элсэх нас, боловсролын шатлал, сургалтын хугацаа, гадаад хэл зааж эхлэх үе болон сургалтын агуулгын онцлогийг харьцуулсан. Үндэсний өв, соёлыг эх хэл, түүх, уран зохиол, урлаг, ёс зүй, иргэний боловсрол зэрэг хичээлийн агуулга, хөтөлбөрт хэрхэн тусгасныг авч үзсэн.

/ 2018 он

Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Словенийн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчныг судалж, Европын зарим орны туршлагыг тоймлосон. Сургуулийн хоолны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүнсний нийлүүлэлт, хяналт, хариуцлагын зохицуулалтыг авч үзсэн. Мөн хоолны эрүүл ахуй, шим тэжээл, хоол зүйч болон шим тэжээлийн багшийн үүрэг, хооллолтын боловсролын асуудлыг танилцуулсан.

/ 2009 он

Монгол Улсын Сургалтын төрийн сангийн зээлээр 2001–2008 онд өндөр хөгжилтэй орнуудад магистр, аспирантур, докторын түвшинд суралцагчдын тоо, сургалтын санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн байдлыг нэгтгэн авч үзсэн. Мөн суралцагчдын улс, сургууль, захиалагч байгууллагын мэдээллийг харьцуулж, гадаадад суралцуулах зээл, буцалтгүй тусламж, санхүүжилт олгох болон эргэн төлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг танилцуулсан.

Коосэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа сургуулиудын хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, бэрхшээл шийдлийг судлах

“Багш, мэдээлэл зүйн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгааны үр дүнд үндэслэн хөтөлбөрийг сайжруулах санал гаргах зорилготой.

The Eduten platform is a digital classroom tool based on 18 years of pedagogical research at the University of Turku, Finland. It is used in over 70% of all schools in Finland, and it received the UNESCO ICT for Education prize in 2020 and the UNICEF "Blue Unicorn" Award in 2022.

Бага боловсролын багш бэлтгэж буй дотоод, гадаадын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийн, санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд: - Багшийн статус, багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн сайжруулалтын асуудал эрх зүйн болон бодлогын баримт бичигт туссан байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй дотоодын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын хангалтын байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй гадаадын улс орны их сургуулийн сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ хийх; - Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.

Судалгаа