268
ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫН ХЭРЭГЦЭЭ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА
Судалгааны тайлбар: Монгол улс цахим үндэстэн болох зорилгоор цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, боловсролын салбарын хувьд ойрын ирээдүйд цахим боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлж, цахим технологид суурилсан бүх шатны боловсролын хүртээмж, чанараа сайжруулахаар зорьж байна.
2022 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад цахим боловсролыг хөгжүүлэхэд дэлхийн бусад улсуудад үлгэр болохуйц орон болохын тулд 5 амлалт авсан билээ. Энэхүү амлалт нь хувьсаж буй боловсролын гадаад дотоод нөхцөлтэй уялдуулан боловсролын салбарын хүртээмж, чанарыг хөгжлийн шинэ түвшинд хувирган өөрчлөхтэй холбоотой шинэ зорилтуудыг дэвшүүлж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газар “... өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэдийг бий болгож, ...монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх” Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлсэн. Үүний гол цөм нь МХХТ-ийг ашиглах ур чадвартай цахим иргэн юм.
Боловсрол, суралцахуйн үйл ажиллагаанаас гадна иргэн бүрд хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж сүүлийн 10 гаруй жилд ахиц амжилтад хүрч байгаа ч хүртээмжийн хувьд иргэдийн цахим ур чадварын байдал, тэдний насны байдал болон амьдарч буй газар, боловсролын түвшин зэрэгтэй холбоотой тэгш бус байдал үүсэх байгаа эсэхийг судлах хэрэгцээг бий болгов. Иймээс бүх насны иргэдийн өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ ямар байгааг, тэдний өдөр тутмын амьдралд ямар цахим ур чадвар шаардлагатай байгаа болон тэдгээр ур чадвар эзэмшилтийн байдлыг судалж, тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг авч үзэхийг чухалчилж байна.
Түлхүүр үг:
цахим ур чадвар
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 368
- Татсан тоо
- 249
- Файлын хэмжээ
- 3.94 MB
- Оруулсан огноо
- 2024.05.28
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны салбар
- Боловсролын шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн
- Захиалагч байгууллага