Хайлтын үр дүн

122 илэрц олдлоо.

/ 2025 он

Судалгааны хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээний цахимжуулалт болон байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчлолд суурилсан инновацлаг шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагыг тодорхойлон шийдлийг санал болгохыг зорьсон. Салбарын бодлого, стратеги, мэдээллийн урсгал, хүний нөөц, үйл ажиллагааны уялдаа холбоо зэрэг олон хүчин зүйлсийг нарийвчлан судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүний үр дүнг үндэслэн салбарын хэмжээнд эрх зүйн болон бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх, зөвхөн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэл, төрийн үйлчилгээний хүртээмжид эерэг нөлөө үзүүлэхүйц шийдлүүдийг боловсруулав. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ойн газрын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, байгууллагын бүтцийг оновчтой болгох, мэдээлэл солилцооны урсгалыг сайжруулах зэрэг тодорхой шийдлүүдийг боловсруулсан бөгөөд эдгээр нь бусад төрийн байгууллагад хэрэгжүүлж болохуйц арга зүйн санал, жишиг болох боломжтой юм.

/ 2024 он

Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэл хийх үндсэн зорилго нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх хэрхэн хангагдаж байгаа, эрүүл мэндийн үйлчилгээ “иргэн төвтэй” хэрэгжиж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд чиглэсэн.

/ 2023 он

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн процессын дахин инженерчлэлийн ажлын үр дүнд төрийн захиргааны арга барилаас иргэн төвтэй төрийн үйлчилгээний арга хэлбэрт шилжих, дундын менежмент, төвийн үйлчилгээний зохион байгуулалтаар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай, ил тод, хүнд сурталгүйгээр хүргэх, салбарын үйлчилгээний хүртээмж нэмэгдэх эхлэл тавигдсан. .

Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.

Гамшиг судлал, инновац сэтгүүл нь 2018 онд анхны дугаараа гаргаж, 2021 оноос ISSN олон улсын бүртгэлд орж, улмаар 2022 оноос Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тогтоолоор хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлийн ангилалд багтаж, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Судалгаа, эрдэм шинжилгээ, Эрдэмтэн судлаачдын үзэл бодол, Дэвшилтэт технологи, инновац гэсэн булангуудаар Гамшгаас хамгаалах эрх зүй, Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх (resilience)-ыг бэхжүүлэх арга зүйн асуудалд, Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, сайжруулах боломж, Гал унтраах бодис, бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааны үр дүн, Зудын үед ерөнхий боловсролын сургуульд үзүүлэх дэмжлэг бусад холбогдох байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд болон гамшиг судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын үзэл бодлыг багтаалаа.

In this book, the reform of the legal framework for disaster protection in 2024, prevention and risk reduction activities, implementation of policy programs, internal and external cooperation, capacity of emergency management organizations, state reserves, humanitarian aid, disaster protection research and analysis, innovation work, and budget allocation reflect actual investment information. We trust that you will find this publication invaluable as a reference for news and information regarding emergency management organizations and disaster prevention activities in 2024, aiding your research and disaster risk reduction.

Энэхүү номонд 2024 онд хийгдсэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад дотоод хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавх, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, инновацын ажил, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх бодит мэдээллүүдийг тусгасан болно. Та бүхэн энэхүү эмхэтгэлээс онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаарх 2024 оны мэдээ, мэдээллийг судалгаа шинжилгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглах гарын авлага болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Шүүх шинжилгээний байгууллагын 2024 онд улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээг урьд жилүүдэд хийгдсэн шинжилгээний тоотой харьцуулж, тоон үзүүлэлтүүдээр гаргасан диаграмм, график, хүснэгтэн мэдээлэл бүхий эмхэтгэл

1992 оноос хойших Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албанд холбогдох баримт бичигт шинжилгээ хийх замаар төрийн албаны эрхэмж, уламжлалыг захиргааны шинжлэх ухааны өнцгөөс голлон судалж тодрууллаа.

БНСУ-ын Төрийн захиргааны институт (КИПА) болон Удирдлагын академийн хамтарсан энэхүү судалгаа нь Солонгос, Монгол хоёр улсын авлигатай тэмцэх бодлого хэрхэн хэрэгжиж ирсэн үйл явц, авлигатай тэмцэх засаглалын бүтэц, бодлогын арга хэрэгслийг харьцуулан шинжлэх зорилготой.

Төрийн захиргааны албан тушаалд тавигдаж буй “мэргэжил”-ийн шаардлагыг тодорхойлсон өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, “мэргэжил”-ийг тодорхойлох хэрэгцээ, шаардлагын талаар дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Засаглалын үзүүлэлт “Иргэдийн дуу хоолой ба эгэх хариуцлага”-ын хэрэгжилтэд иргэний улс төрийн эрхийн ойлголт, хэрэгжилт болон иргэний эрхийн хэрэгжилт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон тайлбарлахад чиглэнэ.

Нийтийн тээврийн талаар баримтлах бодлого, бодлогын хэрэгжилт, үйлчилгээний нөхцөл байдлыг харьцангуй ‘том зургаар’ тодорхойлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан нь энэхүү судалгааны гол онцлог юм.

Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

Судалгаа