Хайлтын үр дүн

6 илэрц олдлоо.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологид шаардлагатай сүүн хүчлийн бактерийг ялган авч, уургийн гидролизын бүтээгдэхүүний идэвхийг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний шинж чанарыг сайжруулах зорилгийн хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж ажилласан байна. Үүнд: Сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөвөр гарган авах, сүүн хүчлийн бактерийн биологийн шинж чанарыг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний уургуудын найрлагыг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний уургуудын задралын бүтээгдэхүүнийг тодорхойлж, биологийн идэвхийг тодорхойлох.

Энэхүү суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн орон сууцны тэжээвэр амьтад оршин суугчдын хүрээлэн буй орчин, тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлж байгаа эсэх, оршин суугчдын болоод тэжээвэр амьтдын эрх ашиг, хэрэгцээ шаардлага, эрх үүрэг, хариуцлагыг зохицуулсан хотын стандартыг тогтоон мөрдүүлэх шаардлагатай эсэхийг судлахыг зорьсон болно.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, хүн амын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэрийн тэжээвэр амьтны хотын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах

Монгол малын (үүний дотор хонь, ямааны) махыг тогтвортой экспортлох боломж, зорилтот хэрэглэгчдийг тодорхойлох, экспортлогчдыг бодит мэдээллээр хангах, Монгол малын мах, махан бүтээгдэхүүнийг Ойрх Дорнодын тодорхой орнуудад болон зүүн Азийн Малайз, Индонез орнуудад экспортлох боломжийг судалж, хэрэглэгчийн зан төлөвийн үнэлгээ хийх, Ойрх Дорнодын орнууд болон зүүн Азийн Малайз, Индонез орнуудын дотоодын болон импортын мах, махан бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг ялангуяа хүнс тэжээлийн үнэт чанар, савлагаа, үнэ бүрдэлт, түгээлт, зах зээлд эзлэх байр суурьтай холбон харьцуулж, үнэлэх

Монгол малын мах, дотор махны чанарын онцлог, давуу талыг баталгаажуулах судалгааг газар зүйн байршил, нас, хүйсээс нь хамааруулан гүйцэтгэх дотор маханд өртөг шингээн боловсруулах технологи бий болгоход судалгааны ажлын зорилго чиглэгдэнэ.

Говийн хонины мах антиоксидант идэвх өндөртэй, бичил элементээр баялаг тул биологийн идэвхт бүтээгдэхүүнд багтахуйц байна.

Судалгаа