Үндэсний судалгааны нэгдсэн платформ

СУДАЛГАА - САНАЛ - ШИЙДЭЛ

    Sudalgaa.gov.mn гэж юу вэ:
    Sudalgaa.gov.mn нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны сан бүрдүүлж, олон нийтэд нээлттэй болгох, эргэх холбоог нэмэгдүүлэх зэрэг функц бүхий нэгдсэн платформ юм.
    Sudalgaa.gov.mn яагаад нэвтрүүлэх болсон бэ:
      • Өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн цахим худалдан авах системээр “судалгаа” гэх тодотголтой нийт 200 гаруй тэрбум төгрөгийн 219 ажлыг сонгон шалгаруулсан боловч судалгаанууд нээлттэй биш, хүртээмжгүй байгаагаас судалгааны давхцал үүсэх, хэрэглээ, үр ашиг нь хязгаарлагдах зэрэг асуудлууд түгээмэл тулгарч байсныг шийдвэрлэх үүднээс тус платформыг нэвтрүүлж байна.
    Sudalgaa.gov.mn ямар зорилготой вэ:
      • Монгол Улсын Засгийн газар нь Үндэсний судалгааны платформоор дамжуулан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үндэсний хэмжээний судалгааны санг үүсгэж, иргэд болон эрдэмтэн судлаачдын хооронд мэдээлэл солилцох талбарыг бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг Засгийн газарт дэмжих зорилготой.
    Sudalgaa.gov.mn хэнд хэрэгтэй вэ:
      • Үндэсний судалгааны нэгдсэн платформ нь Монгол Улсын иргэн бүрт зориулагдсан. Эрдэмтэн судлаач, шийдвэр гаргагч, оюутан сурагч, бизнес эрхлэгч хэн бүхэн Монгол Улсын шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, соёлы болон бүхий л салбарын судалгааг хялбараар хайж, уншиж, санал сэтгэгдлээ үлдээж, бусадтай хуваалцах боломжтой талбар юм.
    Sudalgaa.gov.mn-ийг хэрхэн ашиглах вэ:
      • Платформын хэрэглэгчдэд зориулсан видео зааварчилгааг дараах QR холбоосоор үзнэ үү.

Төрийн бүтээмжийн Үндэсний хороо

NCSP@cabinet.gov.mn

Судалгаа