Хайлтын үр дүн

38 илэрц олдлоо.

Доройтол нь насжих үйл явцтай холбоотой бие махбодын физиологийн нөөц алдагдсанаас үүсэх эрүүл мэндийн өөрчлөлт бөгөөд хувь хүний эмзэг байдлыг нэмэгдүүлэн эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг бий болгодог.1-4 Доройтолд орсон бие махбод гадны аливаа халдлага жишээлбэл цочмог халдвар, гэмтэл гэх мэт бага зэргийн өвчлөлийн дараа эрүүл мэндийн байдал огцом өөрчлөгдөн эмзэг байдалд орж эмнэлэгт хэвтэлт, бие даах чадвар алдагдал, тахир дутуу болох, уналт, урт хугацааны асаргааны хэрэгцээ, нас баралт зэрэг сөрөг үр дагавар үүсдэг байна.5

Эмнэлзүйд шалтгаан тодорхойгүй сэтгэц, хөдөлгөөн, биеийн хөгжлийн хоцрогдол, таталт, гипотони, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй 223 хүүхдийг судалгаанд хамруулсан. Бүх өвчтөний шээсэнд хийн хроматограф масс спектрометрийн шинжилгээгээр органик хүчлийн харьцаа, хэмжээг тодорхойлсон ба шээсний шинжилгээнд өөрчлөлттэй тохиолдолд цусанд амин хүчил, ацилкарнитины түвшинг тодорхойлсон. Масс спектрометрийн шинжилгээнд бодисын солилцооны төрөлхийн эмгэг оношлогдсон тохиолдолд мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн.

Үргүйдэл нь хосуудын 20 орчим хувийг эзэлдэг нийтлэг өвчин бөгөөд эрэгтэй үргүйдэл эдгээр тохиолдлын бараг тал хувийг эзэлдэг. Төмсөгөөс үрийн шингэн авах (TESE) нь бөглөрөлгүй азоосперми (NOA) бүхий эрэгтэй үргүйдлийн гол эмчилгээ юм. Үргүйдэл хосуудад эр бэлгийн эс олборлох аргын талаар зөв зөвлөгөө өгөх нь цаашдын эмчилгээг шийдэж, үр дүнд хүрэх боломжтой үр дүнг хүлээхэд маш чухал юм.

ЭХЭМҮТ-ийн Анагаахын удамзүйн лаборатори нь 2012 онд үйл ажиллагаа эхлүүлсэн ба FISH шинжилгээгээр урагт 13, 18, 21, Х ба У хромосомын тооны өөрчлөлтийг нярайд зарим хромосомын бүтцийн өөрчлөлтийг оношилж байна. Манай улсын анагаах ухаанд нэвтрэн нутагшиж байгаа үр шилжүүлэн суулгах шинэ технологийг дагалдан үр хөврөлийн удамзүйн оношилгоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг үндэслэн үр хөврөлийн сорьцод FISH шинжилгээгээр дээрх хромосомуудыг тодорхойлох судалгааг хийлээ.

Масс спектрометрийн шинжилгээ ба мутаци илрүүлэх шинжилгээгээр онош батлагдсан фенилкетонури өвчний Монгол дах анхны тохиолдол ба өндөр эрсдэлтэй бүлэгт хийгдсэн илрүүлэг шинжилгээгээр фенилкетонури өвчин 1/112 байна. Шинжилгээгээр илэрсэн 2 тохиолдол хоѐулаа сэтгэцийн хоцрогдолд хэдийн хүрсэн байгаа нь уг өвчнийг тархины эргэшгүй өөрчлөлт, сэтгэцийн хоцрогдолд хүргэхээс өмнө эрт хугацаанд илрүүлж,өвчтөнийг дэглэм ба эмийн эмчилгээнд хамруулах шаардлагатайг харуулж байна.

“Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт, шалтгаан, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга” шинжлэх ухаан технологийн захиалгат төслийг 2013-2016 онд 4 дэд сэдвийн хүрээнд хэрэгжүүлж хүлээлгэн өгсний нэг нь "Төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, нөлөөлөх зарим хүчин зүйлс" дэд сэдэв юм.

Эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ихэнх хувийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж эзэлж байгаа бөгөөд 2010 оны судалгаатай харьцуулахад энэ тоо 8%-иар өссөн байна. Хангалтын байдлыг харахад сүүлийн 5 жил буюу 2010-2015 оны хооронд үйлдвэрлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн 53%-ийг, ашиглалтад орсон нь 56%-ийг эзэлж байгаа нь эмнэлгийн тоног төхөөрөмж ихээхэн шинэчлэгдэж байгааг харуулж байна.

Манай улсад нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд TORCH халдварын тархалт тодорхойгүй, ургийн хөгжлийн гажиг илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийгдээгүй, ялангуяа хөгжлийн гажигтай төрсөн нярайд TORCH халдварын эрсдэл байсан эсэхийг тогтоогүй зэргээс шалтгаалж, TORCH халдварын тохиолдлыг бүрэн автомат анализаторын аргаар тодорхойлов.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлийн бодлого, хууль эрх зүйн орчинд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн түгээлт, хангамж, санхүүжилтийн талаар нэг санаа, нэг утга агуулга олонтоо давтагдаж байна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэлд үнийн хөнгөлөлт үзүүлдэг эрх зүйн орчин бүрдэж, 2015 оноос нөхөн үржихүйн 7 нэр төрлийн эм, бэлдмэлд үнийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

/ 2023 он

"Эмнэлзүйн ховор тохиолдлын чуулган-4" -д оролцсон нийт бүтээлүүдийн эмхэтгэл

Улаанбаатар хотын шинэ орон сууц, амины орон сууцны зах зээлийн судалгааг хийж, нөхцөл байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх.

Чун-7 уламжлалт эмийг Ковид-19 вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн судалгаа

ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН ДУНД SARS-CoV-2 НУКЛЕИН ХҮЧЛИЙН ИЛРЭЛТ БА ХАЛДВАРЫН ЭСРЭГ ӨВӨРМӨЦ ДАРХЛАА ТОГТОЦ, ЭМНЭЛЗҮЙН ЯВЦЫГ СУДАЛСАН ДҮН

Шинэ коронавируст халдвар ба томуу, томуу төст өвчний 0-18 насны хүүхдэд илрэх эмнэлзүйн шинжийн ялгаа ба эрсдэлт хүчин зүйлийн судалгаа

Монгол улсад бүртгэгдсэн шинэ коронавируст халдварын эмнэлзүйн судалгаа

КОВИД-19 ӨВЧНИЙ ҮЕИЙН ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ҮР НӨЛӨӨ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Судалгаа