Хайлтын үр дүн

114 илэрц олдлоо.

/ 2012 он

Монгол Улсын 1911–2012 оны төрийн сонгуулийн тогтолцооны хөгжил, сонгох эрхийн үүсэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын сонгуулийн түүхийг шинжилсэн. 1945 оны тусгаар тогтнолын санал асуулга, ЗХУ болон Дундад Иргэн Улсын хоорондын хэлэлцээний түүхэн нөхцөл, сонгуулийн оролцоо, статистик мэдээллийг авч үзсэн

/ 2012 он

Богд хаант Монгол Улсын үеийн Нийслэл хүрээний үүсэл, улс төр, нийгмийн амьдрал, засаг захиргаа, цэрэг, төрийн байгуулалтын түүхийг шинжилсэн. 1911–1921 оны түүхэн үйл явдал, Монгол Улсын тусгаар тогтнол, Орос, Хятадын улс төрийн нөлөө, Их Британи болон бусад гадаадын сурвалжид тэмдэглэгдсэн Нийслэл хүрээний талаарх мэдээллийг авч үзсэн

/ 2020 он

Энэтхэг, Шри Ланка, Непал, Тайланд, Сингапур зэрэг орны Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэдэг уламжлал, зан үйлийг танилцуулсан. Уг өдрийн нэршил, утга агуулга, цаг тооллоос хамаарах тэмдэглэх хугацааны ялгааг авч үзсэн. Бүх нийтийн баяр, амралтын өдөр болон тэмдэглэлт өдрөөр зохицуулсан байдал, холбогдох хууль тогтоомжийг нэгтгэсэн.

Нийслэл Хүрээг Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан архивын баримт, биет үзмэр, гэрэл зургийн үзэсгэлэн

Монгол улсын нийслэл-385, Үндсэн хууль-100, Улаанбаатар хот-100 жилийн ойн үзэсгэлэн

Энэхүү судалгааг Хэвлэлийн Хүрээлэнгээс, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, 2020 оны Орон нутгийн сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр сонгогч олонд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарыг цогцоор нь үнэлэхийг зорив. Тэр дундаа улс төрийн холбогдол бүхий худал, бүрэн бус, дэгсдүүлсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархсан, түүнчлэн иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандаж, Монгол дахь улс төрийн мэдээллийн орчныг тодорхойлохыг зорьсон болно.

Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Ардчиллын Төлөө Үндэсний Сангийн дэмжлэгтэйгээр сонгуулийн үеэр сонгогч олонд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарыг цогцоор нь үнэлэхийг зорив. Тодруулбал, улс төрийн холбогдол бүхий худал, бүрэн бус, дэгсдүүлсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархаж, иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандаж, Монгол дахь улс төрийн мэдээллийн орчныг тодорхойлохыг зорьсон болно.

Судалгааны зорилго, зорилт Энэхүү судалгааны зорилго нь сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголт, сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэхдээ цахим орчинд ямар нэгэн дайралтад өртөж буй эсэх цахим дайралт, гутаан доромжлолын талаар тодруулах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүй, зохицуулалтын орчинг судлах, цаашид хэрхэн шийдвэрлэх боломж, шийдлийг тодорхойлоход оршино. Тус зорилгын хүрээнд дараах дэд сэдвүүдийг судалгааны зорилт болгон дэвшүүлж авч үзсэн. Үүнд: • Сэтгүүлчдийн цахим дайралтын талаарх ойлголт, үүнд өртөж буй байдал • Цахим дайралтын хэлбэр, давтамж, агуулга, нөлөө • Цахим дайралтын эсрэг авч буй хариу арга хэмжээ • Бодит кэйсүүдэд тулгуурласан шинжилгээ • Хууль, эрх зүйн зохицуулалт

Жендэрийн тэгш байдлын өнөөгийн түвшин 2024 он

Судалгааг хийснээр орон нутгийн өсвөрийн тамирчдын бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, хяналт тавих боломж бүрдэхээс гадна түүвэр аргаар авсан суурь судалгааны мэдээллийн сан бий болно. Түүнчлэн өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч нарын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх ач холбогдолтой.

/ 2024 он

Улаанбаатар хотын тогтмол хэвлэлүүдээс хамгийн олон жил тасралтгүй гарсан сонин бол “Улаанбаатарын мэдээ” юм. Тус сонин нь 1955-1990 онд нийслэл хотын эрчимтэй хөгжлийн үед гарч байснаараа онцлог бөгөөд хотын улс төр, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, хотжилт зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээ, нийтлэл бэлтгэн хэвлүүлдэг байжээ. Энэхүү сонинд хэвлэгдсэн нийтлэлүүдийг сэдэвчлэн төрөлжүүлж, цуврал эмхэтгэл гаргаж буй бөгөөд уг цувралын хоёрдугаар боть нь “Улаанбаатарын мэдээ сонин 1955-1990 он, тогтоолын эмхэтгэл, хоёрдугаар боть” гэсэн үндсэн нэртэй, “Улаанбаатарын мэдээ сонинд хэвлэгдсэн нийслэл хоттой холбогдох тогтоолын эмхэтгэл 1955-1990 он” гэсэн дэд нэртэйгээр хэвлэгдэн гарлаа.

Орос, Монгол, Хятад улсад амьдран суудаг буриад угсаатны бүлгийн аман соёлын үндсэн эхүүдийг хадгалагдаж ирсэн байдал болон хувирал өөрчлөлтийн харьцуулсан судалгаа хийх, буддын болон бөө мөргөлийн уламжлалыг угсаатны зүйн талаас нь судалж, угсаатны цөөнх болсон буриадын соёл уламжлалыг хадгалахад төсөл нь чиглэгдэнэ. Аман зохиолын буюу аман соёлын төрөл зүйл угсаатан зүйн холбоо, хэл, соёлын хүрээний харилцааг харьцуулан судлах үндсэн зорилготой. Энэ хүчин зүйлээр дамжуулан оросуудын дундах буриад монголчуудын уламжлалыг хадгалах, улмаар монголчуудын дунд эх хэлний соёл уламжлалыг хадгалахад чиглэгдэнэ. Буриадын гурван салаагаар жишээ баримт татаж өөр хэлний дунд буриад угсаатны сэтгэлгээний онцлогийн хувьсал, угсаатны соёл уламжлал цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг судална. Амьд уламжлал буюу эх материалтай биечлэн танилцаж, угсаатан зүй хийгээд аман зохиолыг судлагдахуун болгон авч үзнэ. Төслийн судлагдахуун тус бүр нь бие даасан байх боловч харилцан уялдаатай, нэгдсэн зарчимтай, системчлэгдсэн байна. Үр дүн нь баримтад тулгуурласан дүгнэлттэй байх бөгөөд төслийн гол зорилго болох Орос, Монгол Хятадын буриадын аман соёл, аман зохиол, угсаатны соёлыг хадгалж авч үлдэхэд чиглэгдсэн байна.

Монголчуудын зураг урлаг, гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц онцлогийг илтгэн харуулах соёлын нандин өвийн нэг бол монгол зураг мөн. 1990-ээд оноос Монгол улсад ардчилал, олон ургальч үзэл дэлгэрч, орчин үеийн зураг, урлалын олон янзын чиг хандлага, урсгал чиглэл, хэв маяг нэвтрэхийн хэрээр уламжлалт монгол зургийн дүрслэл, илэрхийллийн арга ухаан, бүтээн туурвих дэг ёс, технологид ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлт монгол зургийн уламжлал, шинэчлэл, хөгжилд эерэг, сөрөг олон үр дагаварыг авч ирж байгаагийн дотор монгол зураг, урлалын хэв маяг, бүтээн туурвих уламжлалт арга ухаан ихээхэн алдагдахад хүргэж байгааг анхаарахгүй байж боломгүй. Ийм учир Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн жагсаалтад орсон “Монгол зургийн урлал”-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, монгол зургийн уламжлалт арга технологид суралцах, уламжлалт монгол зургийн бүтээлийг судлан шинжилж, нийтийн хүртээл болгох, монгол зургийн арга ухааныг өвлүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход энэхүү суурь судалгааны зорилго оршиж байна.

Монгол номын мэргэд, утга зохиол судлал туурвилын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Дандины “Зохист аялгууны толь” уламжлалаа сэргээн үзэх сонирхолтой бичиж туурвигчид, сонирхогч, судлаач, мэргэжлийн ангийн оюутан сурагчдад гарын авлага хэрэглэгдэхүүн болгох. Дорно дахины утга зохиолын онол ихээхэн байр эзэлдэг Зохист аялгууны гол утга онолын ойлголт, ялангуяа уран дүрслэлийн чимгүүдийг системтэй цэгцтэйгээр ухаарч ойлгоход хялбар дөхөм болгох Энэхүү “Зохист аялгууны толь”-ийн судалгаа нь сүүлийн жилүүдэд хэт Өрнийн уран зохиол, сэтгэлгээний онолыг барьж ирсэн хэтийдлийг тэнцвэржүүлэн, Дорно дахины өв соёл, Монголын утга зохиолын сонгодог өвийн уламжлал шинэчлэл, харилцан нөлөөлөл, туурвил зүйн онцлогийг илрүүлэх, тэр бүгдээсээ суралцахад чиглүүлэхийг зорьсон юм.

1. XVIII-XX зууны эхэн үеийн Монголын түүхэн газрын зургийн анхны нэгдсэн бүртгэлтэй болох, 2. Монголын түүхэн газрын зургийн иж бүрэн судалгааг хийснээр Монголын түүхийн судалгаа, тэр дотроо газрын зургийн судалгааг төдийгүй түүнийг дагалдан сурвалж судлал, түүхэн газарзүйн судалгааг улам бүр гүнзгийрүүлэх, 3. Монголчуудын газрын зураг, нутгийн цэс үйлдэх өвөрмөц байдал, онцлогийг судалгааны үр дүнгээр дамжуулан шинжлэх ухааны хүрээнд болон олон нийтэд мэдээлж таниулах, 4. Сэдэвт ажлын үр дүнд бий болох газрын зургийн нэгдсэн бүртгэл нь Монголын түүхийн сурвалж, түүхэн газарзүйн судалгааны хэрэглэгдэхүүнийг баяжуулах зэрэгт чиглэсэн болно.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 7 сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулана. төслийн багийн гишүүд манж, монгол, хятад, солонгос хэлээрх эх бичвэрийг хэл тус бүрээр хариуцан ажиллаж эхийг цахимд бэлтгэх, манж, хятад хэлнээс орчуулах, монгол бичгээрх эхийг кирилл бичигт буулгах. Судалгааны үр дүнг тусгаж 3 номын эхийг бэлтгэж хэвлэлд шилжүүлэх. Эдгээр гурван ном судалгааны тойм удиртгал, хэл тус бүрийн эрдэм шинжилгээний галиг, манж болон хятад хэлнээс монголчилох, монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэх, хэл тус бүрийн үгийн индекс, судалгаанд холбогдох ном зүйн бүртгэл, сурвалжийн эхээс бүрдэнэ.

Судалгаа