416
Монгол зургийн хувьсал, хөгжлийн судалгаа
Судалгааны тайлбар: Монголчуудын зураг урлаг, гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц онцлогийг илтгэн харуулах соёлын нандин өвийн нэг бол монгол зураг мөн. 1990-ээд оноос Монгол улсад ардчилал, олон ургальч үзэл дэлгэрч, орчин үеийн зураг, урлалын олон янзын чиг хандлага, урсгал чиглэл, хэв маяг нэвтрэхийн хэрээр уламжлалт монгол зургийн дүрслэл, илэрхийллийн арга ухаан, бүтээн туурвих дэг ёс, технологид ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлт монгол зургийн уламжлал, шинэчлэл, хөгжилд эерэг, сөрөг олон үр дагаварыг авч ирж байгаагийн дотор монгол зураг, урлалын хэв маяг, бүтээн туурвих уламжлалт арга ухаан ихээхэн алдагдахад хүргэж байгааг анхаарахгүй байж боломгүй. Ийм учир Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн жагсаалтад орсон “Монгол зургийн урлал”-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, монгол зургийн уламжлалт арга технологид суралцах, уламжлалт монгол зургийн бүтээлийг судлан шинжилж, нийтийн хүртээл болгох, монгол зургийн арга ухааныг өвлүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход энэхүү суурь судалгааны зорилго оршиж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 422
- Татсан тоо
- 93
- Файлын хэмжээ
- 2.88 MB
- Оруулсан огноо
- 2024.08.08
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны салбар
- Урлаг (урлаг, урлагийн түүх, тайзны урлаг, хөгжим)
- Санхүүжилтийн хэмжээ
- 34,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АКАДЕМИ ДЭЭД СУРГУУЛЬ
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Б.Баяртөр Г.Амарсанаа С.Бадрал О.Ням-Очир Д.Уранчимэг