Хайлтын үр дүн

101 илэрц олдлоо.

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас эх, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон талт арга хэмжээ авч, хэрэгжүүлсний үрээр эх, хүүхдийн эндэгдэл буурсан. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/760 тоот тушаалаар ”Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Уг арга хэмжээний хэрэгжилтийн явцад (2021-2024 онд) эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх зүйн орчинг сайжруулах, нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэн хөтөлбөрийг бүрдүүлэх үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, судалгаа хийж, нотолгоонд суурилсан тусламж үзүүлэх, эрсдлийг бууруулах замаар эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг бүх нийтэд тэгш хүргэснээр эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулах юм

Хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт нь улс орны нийгмийн хөгжлийн үзүүлэлт болохын зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын тодорхой үзүүлэлт болдог. Хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд, эрсдэл, эхийн жирэмсэн үеийн хяналт эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хожимдол, нийгэм эдийн засгийн хүчин зүйл зэрэг асуудлыг судлан үзэж шалтгааныг тодорхойлсноор хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эндэгдлийг бууруулахад чиглэсэн арга зам интервенцүүдийг боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

2022 оны ЕТГ-ын төлөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл оюутан” Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд ялангуяа эрүүл зан үйл, амьдралын зөв хэвшилтэй залуу үеийг бий болгон төлөвшүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байна. Манай улсын хувьд халдварт бус өвчний тархалтын болон эмнэл зүйн судалгаанууд хийгдсэн хэдий ч оюутан залуусын эрүүл мэндийн түвшинг тогтоох суурь судалгаа хийгдээгүй байсан.

/ 2022 он

Хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах, Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ болон хүний эрхийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгах туршлагыг судалсан. Австралийн хяналтын зарчим, Казахстаны эрх зүйн шинжилгээний зөвлөмж, Германы хяналтын асуулт, Угандагийн хүний эрхийн нийцлийг шалгах хуудсыг харьцуулан танилцуулсан.

/ 2017 он

Их Британи, АНУ, ОХУ-ын компанийн улсын бүртгэлийн тогтолцоо, бүртгүүлэх шаардлага, бүрдүүлэх материал, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг судалсан. Бүртгэл хариуцсан байгууллага, цахим бүртгэл болон компанийн мэдээлэл авах боломжийг танилцуулсан. Хувьцаа барьцаалах, хувьцаагаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэх, баталгаажуулах зохицуулалт, холбогдох эрсдэлийг авч үзсэн.

/ 2016 он

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын тойм судалгааны хэлбэрээр авч үзсэн. Эмэгтэй бизнес эрхлэгчид, ялангуяа шинээр бизнес эхлүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй санхүүжилт, эрх зүйн орчин, төрийн дэмжлэгийн хүртээмжтэй холбоотой бэрхшээлийг шинжилсэн. Мөн хүйсээр ангилсан статистик мэдээллийн хэрэгцээ, жендерийн мэдрэмжтэй бодлого, дэмжлэгийн механизмыг авч үзэж, холбогдох байгууллагуудад зориулсан санал, зөвлөмж боловсруулсан

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ээс хамгаалах 4 төрлийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон бөгөөд үүнд Whole-virus inactivated vaccine BBIBP-CorV (Sinopharm, China), BNT162b2 (Pfizer/BioNTech, USA/Germany) ChAdOx1-nCoV-19 (Serum Institute, Indiaand SK-Bio, South Korea) болон Sputnik V, (Gamaleya Institute, Russia) багтана. Монголын нийт хүн амын 65 гаруй хувь буюу 2,254,570 хүн эхний тунг, 2,137,780 хүн BNT162b2, AZD1222, Sputnik V, эсвэл BBIBP-CorV-ийн хоёр тунг авсан байна. Вакцинжуулалтын дийлэнх нь BBIBP-CorV вакцинаар хийгдсэн. Хэдийгээр манай улсад COVID-19-ийн дархлаажуулалт өндөр байгаа ч халдварын тохиолдол мөн өндөр байна. SARS-CoV-2 вирусын шинэ хувилбарууд гарч ирсэн нь тохиолдлын өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэж байна. 2021 оны зуны давалгааны шалтгаан нь SARS-CoV-2 альфа хувилбарын тархалттай холбоотой байх нь тогтоогдсон. Үүнээс гадна SARS-CoV-2-ий дельта хувилбар манай улсад долдугаар сарын эхээр илэрсэн. Бусад орны мэдээлэл, бодит байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн ажилтнууд болон бусад тэргүүн эгнээний ажилчдад нэмэлт дархлаажуулалт хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2021 оны 8-р сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насны, хавсарсан өвчтэй эмзэг бүлгийн хүн амыг хамруулахаар сунгасан. Үүний дараа 2021 оны 9-р сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны бүх хүмүүст нэмэлт тунгийн вакциныг хийхээр болсон. Омикрон хувилбарыг баталгаажуулж, COVID-19-ийн батлагдсан тохиолдол нэмэгдсэний дараа 2021 оны 1-р сарын 07-ны өдрөөс эхлэн 18-аас дээш насны хүн бүрт COVID-19-ийн дөрөв дэх тун буюу хоёр дахь нэмэлт тунг зөвшөөрсөн. Аль ч насны бүлэг эсвэл зорилтот бүлэгт дархлаажуулалт нь сайн дураар хийгдсэн. Холимог нэмэлт тунгийн талаар зарим тоо баримтууд байдаг бөгөөд энэ нь гомолог хувилбартай харьцуулахад илүү сайн ажиллаж болохыг харуулж байна. Ялангуяа, аденовирүсийн вектор вакцин болон mРНХ-ийн нэмэлт тунг хослуулан судалжээ. Гэсэн хэдий ч идэвхгүйжүүлсэн вирусын вакциныг дангаар нь хийх эсвэл mРНХ-ийн нэмэлт тун хийх талаар мэдээлэл алга байна. Энэхүү судалгаа нь манай улсад хэрэглэгддэг COVID-19 вакцины дархлаа үүсгэгч чанарыг үнэлэх, SARS-CoV-2 халдварын эрт илрэлийг үнэлэх олон улсын судалгааны нэг хэсэг юм.

ҮНДЭСНИЙ ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА Улаанбаатар хот 2026

SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн КОВИД-19 халдвар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархаж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй тул өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг бууруулахын тулд дэлхийн улс орнууд КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүсэн. Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Вероцелл (BBIBP), АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-COVID-Vac), Пфайзер (BNT162b2) гэсэн 4 төрлийн вакциныг хэрэглэсэн. 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,136 хүн вакцины I тун, 85.7% буюу 2,185,597 хүн вакцины II тунд хамрагдсан байна. Иймээс Монгол улсын хүн амд КОВИД-19 өвчний хүндрэлийг тооцох бодит цаг хугацааны мэдээллийг хуримтлуулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт болон халдварын дараах дархлааны хамгаалах идэвхийг саармагжуулах эсрэг биеийн түвшинг тодорхойлох шаардлагатай байна.

/ 2024 он

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад харааны алдагдал, бууралт нь нь настныг цогцоор үнэлэх ICOPE үнэлгээний дотоод чадавхийн бууралтыг үнэлэх 6 эрхтний салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Харааны чадварын бууралт нь хүрээлэн буй орчны саад бэрхшээлүүдтэй хамт ахмад настны чөлөөтэй хөдлөх, үйл ажиллагаа гүйцэтгэх, санасандаа хүрэх боломжийг хязгаарлаж, амьдралын болон сэтгэл санааны амар амгалан байдалаа хадгалах, эрүүл насжилтад чухал нөлөөлөх үүрэгтэй. Иймд бид ахмад настны харааны чадавхийн алдагдлыг ICOPE үнэлгээний аргаар эрт илрүүлэх, алдагдалтай тохиолдолд лавшруулан оношилж харааны алдагдлаас эрт сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

/ 2020 он

1. Үндсэн өвчний хяналтад байнга үзүүлэн эмийг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэдэг настан 73.5% байна. 2. Настан дунджаар хоногт 5.3±2.7 эм, биологийн нэмэлт хэрэглэж байгаа нь олон эмийн хэрэглээтэй байгааг харуулж байна. 3. Настанд эрсдэлтэй эмийн хэрэглээний шалгуур үзүүлэлтээр үнэлээд үзэхэд 31.5% байна. Настанд эрсдэлтэй эмүүдээс үрэвслийн эсрэг дааврын бус эмнүүдийн хэрэглээ 32.5%, төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх эмийн хэрэглээ 30.5%, ходоодны шүүрэл ялгаралтыг дарангуйлах эмийн хэрэглээ 25.3%, шээс хөөх эмийн хэрэглээ 23.4% тус тус хэрэглэсэн байна. 4. Настанд эрсдэлтэй эмийн хэрэлээний шалгуурт заагдсан эмийн талаарх мэдлэг жор бичиж буй эмч ч, хэрэглэж буй настанд байхгүй байна.

/ 2021 он

Сүхбаатар дүүрэгт амьдарч буй эрүүл мэндийн IV,V бүлгийн настнуудын дунд доройтол 80.3% тохиолдож байна. Зонхилох хүндрэлийг судлаад үзэхэд настны асаргаа, сувилгаатай холбоотой хүндрэл болон настны хоол тэжээлийн дуталтай холбоотой хүндрэл зонхилон үүсч байгаа нь настны өвөрмөц урт хугацааны асаргаа сувилгааны салбар хэрэгтэй байгааг харуулж байна. Эсвэл доройтолтой настны асран халамжлагч нарт настны асаргаа сувилгааны талаар эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгцээтэй байгааг харуулж байна.

/ 2023 он

Өвдөгний остеоартритийн үед эмчилгээний бүлэгт хөдөлгөөн засал болон физик эмчилгээ, хяналтын бүлэгт зөвхөн хөдөлгөөн засал эмчилгээ хийхэд статистик ач холбогдол бүхий ялгаагүйгээр өвдөлт буурч үений далайц сайжирч, тэнцвэр нэмэгдсэн. Иймд хөдөлгөөн засал эмчилгээ нь өвдөгний остеоатритийн үед үйл ажиллагааны чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой эмчилгээ гэж дүгнэлээ.

/ 2012 он

1. Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлэгч настнууд сэргээн засах эмчилгээний төрлөөс дулааны эмчилгээ, уламжлалт эмчилгээнээс зүү эмчилгээнд түлхүү хамрагдсан байна. 2. Настнуудын хувьд сэргээн засах эмнэлэгтэй болох, настны сувиллын тоог нэмэгдүүлэх, мэргэшсэн эмч сувилагч нарын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна.

/ 2025 он

1. Биеийн жингийн индексийн үнэлгээгээр илүүдэл жинтэй настан 64 хувийг эзэлж байна. 2. 55-64 насны хүмүүсийн бие бялдрын үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн 96.2, эмэгтэйчүүдийн 98.6 хувь нь хангалттай сайн үнэлгээ авсан байна.

/ 2012 он

Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс харахад “Геронтологийн төв”- өөр үйлчлүүлж буй ахмад настануудын дунд сэтгэл түгшилт болон стресс, гутралын байдал тодорхой хэмжээнд байгаа төдийгүй сэтгэл түгшилтийн байдал нь хамгийн өндөр хувьтай гарсан байна. Мөн эдгээр үр дүнгээс харахад боловсролын түвшин дээрхи судалгааны гурван шалгууртай сул урвуу харилцан хамааралтай гарсан байна. Харин нас дээрхи гурван шалгуур үзүүлэлттэй хэдийгээр урвуу харилцан хамааралтай гарсан хэдий ч стрессийн түвшинтэй бараг харилцан хамааралгүй байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Монголын мянга мянган ахмад настны төлөөлөл болсон эдгээр хүмүүсээс авсан судалгааны үр дүн нь хэдийгээр бүх хүмүүсийг төлөөлж чадахгүй ч тодорхой хэмжээний хүмүүсийг төлөөлж байгаа. Ахмад настануудын сэтгэл түгшилтийн байдал өндөр байгаа болон стресс сэтгэл гутралын байдал байгаатай холбогдуулан ахмад настнуудад болон эдгээр сэтгэлзүйн асуудалд өртөх эрсдэлт бүлгийн ахмадуудад зориулсан сэтгэл түгшилтийг багасгах, сэтгэл гутрал , стрессийн сэтгэл засал эмчилгээ, сургалт , ахмад настануудын уулзалт зэрэг нийгэм болон хувь хүнд чиглэсэн үйл ажилгаануудыг холбогдох байгууллага олон нийтийн зүгээс зохион байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж дэвшүүлж байна.

Судалгаа