Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн
А/210 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Архангай, Хөвсгөл, Булган аймагт
дэгдсэн Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийж,
халдвар тархаж буй эрсдэлийн замуудыг тогтоон, хорио цээрийн арга хэмжээнд мэргэжил
арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Дэгдэлтийн судалгаа хийсэн гурван аймгийн нутагт богино
зайд буюу сум дотор халдвар тархах эрсдэл нь малын бэлчээр, уст цэг, гол ус, нуурын орчимд
улирлаас шалтгаалсан малчин өрх, малын тоо толгойн төвлөрөл ихтэй, өвчилсөн малыг
ялган тусгаарлаагүй, өрхийн хэмжээнд биохамгаалал, халдваргүйтгэлийн арга хэмжээг
хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна. Аймаг хооронд буюу холын зайд халдвар тархах эрсдэл
нь малын шилжилт, хөдөлгөөний хяналт сул, гарал үүсэл тодорхойгүй мал худалдан авах,
борлуулах, Мал эмнэлгийн нэгдсэн систет (МЭНС)-ийг бүрэн гүйцэт ашиглаагүй, Бог малын
мялзан (БММ) өвчний эмнэлзүйн шинж тэмдгийг таних, ялгаварлан оношлох хувийн малын
эмч нарын чадвар дутмагаас шалтгаалж байна.