226
МОНГОЛ УЛСАД 2022 ОНД БҮРТГЭГДСЭН ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНИЙ ХАЛДВАРЛАЛТ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС
Судалгааны тайлбар: Товч хураангуй:
Үхрийн арьс товруутах (ҮАТ) өвчин нь Capripoxvirus-ын төрөлд хамаарах ДНХ агуулсан
вирусээр үүсгэгддэг. Сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Азийн улс орнуудад эрчимтэй тархаж
байна. Манай улсад 2021 онд Зүүн бүсийн 3 аймагт ҮАТ өвчин анх бүртгэгдсэнээс хойш
дахин 2022 онд Дорнод, Булган, Увс аймагт оношлогдлоо. Манай улсад бүртгэгдэж буй ҮАТ
өвчний тархвар зүйн онцлогийг судлах зорилгоор 3 аймгийн 4 суманд 2836 толгой үхрийг
судалгаанд хамруулахад уг өвчний халдварлалт нь дунджаар 5.9% [95%-ийн ИИ 4.8-6.9]
байна. Дорнод аймгаас судалгаанд хамрагдсан үхэрт халдварлалт 9.7% байгаа нь хамгийн
их хувийг эзэлж байна. Судалгаанд хамруулсан 3 аймгийн үхэрт илэрч буй ҮАТ өвчний
эмнэлзүйн шинж тэмдгүүд харилцан адилгүй байна. Дорнод аймагт ҮАТ өвчнөөр өвчилсөн
үхрийн 6.3-44.3% бүх биеэр гүвдрүү гарах, халуурах, нүднээс нулимс гоожих, турж эцэх,
сүүний гарц багасах, дэлэн, үржлийн эрхтэн үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бол
Булган, Увс аймгийн үхэрт 50-96.3%-д өлөнгийн хонхорт гүвдрүү гарах шинж тэмдэг илэрчээ.
Судалгаанд хамруулсан үхрийн дунд ҮАТ өвчинд өртөхөд нөлөөлсөн эрсдэлт хүчин
зүйлсийг нэг ба олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр тооцоход эм, бие
гүйцсэн мал болон худаг, нуур цөөрмөөс ус уудаг үхрийн дунд халдварт өртөх эрсдэл 2.0-
4.9 дахин их байна. ҮАТ өвчин нь манай улсын хувьд шинэ халдвар тул цаашид нарийвчлан
судлах шаардлагатай байна
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 2K
- Татсан тоо
- 278
- Файлын хэмжээ
- 601.26 KB
- Оруулсан огноо
- 2023.02.28
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Мал эмнэлгийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Мал эмнэлгийн ерөнхий газар1 Мал эмнэлгийн хүрээлэн2 Халдварт өвчин судлалын үндэсний төв3
- Захиалагч байгууллага
-
Мал эмнэлгийн ерөнхий газар burenbaatar@vet.gov.mn 99139153 Төрийн захиргааны удирдлагаар хангах, бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх
- Судалгааны баг
А.Түвшинбаяр1 , Я.Давгадорж1 , М.Одончимэг2 , Ц.Сэлэнгэ3 , Д.Эрдэнэчимэг2