Хайлтын үр дүн

778 илэрц олдлоо.

Энэхүү үнэлгээг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Салбар (ХХААХҮС)-т 2018- 5 оны хугацаанд хэрэгжүүлсэн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, үр дүн, тогтвортой байдлыг үнэлэх зорилгоор 2026 оны 1-5 сарын хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн үнэлгээний баг орон нутгийн ТББ-уудтай хамтран хийж гүйцэтгэлээ. Тус бодлого нь салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй салбарын иргэдийн тэгш оролцоо, хүртээмжийг дэмжих, салбарын бодлого, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх зорилгоор батлагдан хэрэгжсэн. Ингэхдээ Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хэмжээний жендэрийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзсэн анхны цогц бөгөөд урт хугацааны баримт бичгүүдийн нэг юм. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд ХХААХҮ-ийн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, зуд, цөлжилт, цар тахал, хөдөлмөрийн нөхцөл, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөнд өртөж салбарын хүний нөөц, бүтэц, оролцоонд олон сорилтуудтай тулгарсан. Ялангуяа, салбарын хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо буурах, техникийн болон удирдах түвшний ажилд хүйсийн ялгарал хадгалагдах, орон нутагт ажиллах боловсон хүчний хомсдол үүсэх зэрэг асуудлууд нь тус бодлогын хэрэгжилт, жендэрийн асуудлыг салбарын тогтвортой хөгжилтэй уялдуулан авч үзэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байв. Бодлогын хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг 1 онд хийсэн бөгөөд үнэлгээгээр бодлого тодорхой ахицуудыг эхлүүлсэн боловч салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт системтэй нэгтгэх, орон нутгийн онцлог болон малчин, тариаланч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээг илүү тусгах шаардлагатай байгааг онцолж байв. Уг үнэлгээнээс хойш хийгдсэн ажлууд, гарсан ахицыг үнэлэх зорилгоор энэхүү үнэлгээг үндэсний болон орон нутгийн түвшний төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, зорилтот үр шим хүртэгчдийн оролцоонд тулгуурлан 89 гаруй талуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэлээ. Үнэлгээний үр дүнгээр ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжсэн жендэрийн бодлого “хэсэгчлэн” буюу 47%-ийн хэрэгжилттэй дүгнэгдлээ.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Коосэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа сургуулиудын хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, бэрхшээл шийдлийг судлах

Онцгой нөхцөл байдлын үед ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй, тасалдалгүй зохион байгуулахад бэлэн байдлыг тандан судлахад судалгааны зорилго оршино. 1. ЕБС нь онцгой нөхцөл байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутгийн салбартай хамтран сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөлт (гамшгийн өмнө, үед, дараа)-ийг хэрхэн боловсруулдаг болон төлөвлөлтөд хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар болон зайнаас сургах талаар тусгасан байдлыг тодруулахаас гадна сайжруулах боломжийг авч үзэх, 2. Онцгой нөхцөл байдлын үед ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар орон нутгийн засаг захиргаа бусад холбогдох байгууллага, эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын оролцоог тодруулах, 3. Онцгой нөхцөл байдал, гамшигт өртсөн сурагчдад зориулан сургуулийн зүгээс авч буй арга хэмжээ, хэрэгжилтийн үйл ажиллагааг тодруулах, 4. Онцгой нөхцөл байдалд өртсөн сургууль, сурагчдад тулгамдаж буй асуудлыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодруулах.

“Багш, мэдээлэл зүйн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгааны үр дүнд үндэслэн хөтөлбөрийг сайжруулах санал гаргах зорилготой.

Энэхүү судалгаагаар Хөвсгөл аймгиин 3-5 насны хүүхдийн дүр төрхийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн чадваруудыг тодорхойлж, тухайн насны хүүхдийн хөгжилд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлийг тогтоож, хэрхэн дэмжих арга замыг тодорхойлохыг зорив. Судалгаанд аймгийн бүсээс цэцэрлэг, сургуулийг төлөөлүүлэн сонгож, нийт 2500 орчим суралцагчдын чадваруудыг оношлож, тодорхойлов. Ингэснээр Хөвсгөл аймгийн суралцагчдын хөгжлийн онцлог бүсээрээ ямар онцлогтой нь тодорхой болж, нутгийн ард иргэдийн эмпирик таамаглал шинжлэх ухааны үндэстэй батлагдаж байгаа юм.

Энэхүү судалгаагаар Хөвсгөл аймгиин 6-17 насны хүүхдийн дүр төрхийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн чадваруудыг тодорхойлж, тухайн насны хүүхдийн хөгжилд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлийг тогтоож, хэрхэн дэмжих арга замыг тодорхойлохыг зорив. Судалгаанд аймгийн бүсээс цэцэрлэг, сургуулийг төлөөлүүлэн сонгож, нийт 2500 орчим суралцагчдын чадваруудыг оношлож, тодорхойлов. Ингэснээр Хөвсгөл аймгийн суралцагчдын хөгжлийн онцлог бүсээрээ ямар онцлогтой нь тодорхой болж, нутгийн ард иргэдийн эмпирик таамаглал шинжлэх ухааны үндэстэй батлагдаж байгаа юм.

Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох [парламент) болон гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын [Засгийн газар) чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан хамаарлын шинжилгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан тэдгээрийн хоорондын харилцааны эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэржилтийг хангахад шүүх эрх мэдлийн [Үндсэн хуулийн цэцийн) эрхзүйн зохицуулалтыгсудлаж, үндэслэл бүхий санал, дүгнэлт боловсруулахад судалгааны зорилго оршино.

ХШҮ-ний гүйцэтгэлийг хөгжлийн бодлого, хөтөлбөрт хийсэн үнэлгээний тайланд Мета-үнэлгээний арга, аргачлалд тулгуурлан үнэлж, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварт дүн шинжилгээ хийж, цаашид ХШҮ-г хөгжүүлэн бэхжүүлэх талаарх санал зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Шүүх шинжилгээний байгууллагын 2025 онд улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээг урьд жилүүдэд хийгдсэн шинжилгээний тоотой харьцуулж, тоон үзүүлэлтүүдээр гаргасан диаграмм, график, хүснэгтэн мэдээлэл бүхий эмхэтгэл

Монгол Улсын усны нөөц, ашиглалт, үнэ тарифын өнөөгийн тогтолцоо нь нэгдмэл бус, үр ашиг сул байгаа нь усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглахад бодит эрсдэл үүсгэж байна. Энэхүү судалгаа нь усны менежмент, тарифын бодлогыг шинэ шатанд гаргах, бодлогын уялдааг сайжруулах асуудлыг хөндсөн.

Уг судалгаа нь Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй бодлого ХБ-тэй ажилтны хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоо, тэдний сурч хөгжих эрэлт хэрэгцээ, боломжтой хэрхэн уялдаж буйг тодорхойлоход чиглэсэн болно. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж буй ХБ-тэй ажилтны хөдөлмөрлөх орчин хангагдаж, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхлаас ангид байж, төрийн бусад албан хаагчийн нэгэн адил зохих сургалтад хамрагдан, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож буй эсэхийг нягталж, тогтолцооны эсвэл институцийн түвшний хүндрэл, боломжийг тандан илрүүлэх замаар нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.

Монгол Улсад төрийн албаны чадавх бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хамрах хүрээ, давхардал ба хийдлийг илрүүлж, бодлогын уялдааг хангах санал, зөвлөмж боловсруулах нь судалгааны зорилго юм.

Монгол Улсад төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судлагдсан байдал, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн олон улсын туршлага, судалгааны аргачлал, давтамжийг судалж, олон улсын чиг хандлагатай уялдуулж санал зөвлөмж боловсруулах зорилгоор энэ судалгааг хийсэн.

Судалгаа