Хайлтын үр дүн

28 илэрц олдлоо.

/ 2024 он

Жунцаогийн технологид ашиглагддаг таримлууд нь ногоон массын ургац ихтэй, гол ишээр өндөр ургадаг өвслөг ургамлууд юм. Хөрсний элэгдэл эвдрэлийг бууруулах, элсний нүүдлийг багасгах, хөрсөнд макро микро элементүүд хуримтлуулах, мал амьтны тэжээлийн хэрэгцээг хангах зэрэг олн төрлийн ач холбогдолтой.

Хээр, цөлийн хээрийн бүсийн зарим биелэгтэн ургамлуудын ургал эрхтэнээрээ нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх

Сарлагийн хөөврийн гарц, шинж чанарыг Алтай , Хангай, Хэнтийн өндөр уулсын газар зүйн нөхцөлд судалж, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Сарлагийн үсний уутанцрын шинж чанарыг тодорхойлох 2. Сарлагийн хөөврийн гарц шинж чанарыг сонгосон байрлалаар судлах 3. Сарлагийн үсэн бүрхүүлийн ургалтыг өөрчлөгдөх зүй тогтлыг тодорхойлох 4. Сарлагийн хөөврийн үнэлэмжийг тодорхойлж зах зээлд таниулах цахим сан үүсгэх

Монгол орны нөхцөлд тохиромжтой шар айрагны АРВАЙН сортыг шалгаруулан үрийг үржүүлэн. үйлдвэрлэлд нэвтрүүлэх Сүүлийн жилүүдэд селекцийн аргаар шинээр гаргасан арвайн гадаад, дотоодын шинэ сортуудыг нутагшсан жишиг сортуудтай харьцуулан судлаж, аж ахуй биологийн ашигтай шинж тэмдэг, шинж чанарыг илрүүлж, сортын потенциалыг богино хугацаанд ашиглах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан Үүнд: 1. Арвайн сортуудын болцын хугацааг тодорхойлох 2. Арвайн сортуудын биометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох 3. Арвайн сортуудын ургацын бүтцийг тодорхойлох 4. Арвайн сортуудыг тарих тохиромжтой хугацааг сонгох 5. Арвайн сортуудын тохиромжтой үрийн нормыг тогтоох 6. Биологийн тэсвэрийн үнэлгээ өгөх

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

"• Хонины ноосны ашиглалтыг сайжруулах • Хонины ноосон үрлэн шахмал органик бордоо нэртэй шинэ бүтээгдэхүүн бий болгох • Бордоо үйлдвэрлэх технологийг зүгшрүүлэх • Бордоо хийх ноосыг бэлтгэх арга технологийг тогтоох • Бордоо үйлдвэрлэх хамгийн хямд үнэ бүхий тоног төхөөрөмжийн оновчтой сонголт хийх • Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, модлог ургамал, тасалгааны цэцэг тариалалтад органик бордоо ашиглах тохиромжтой тунг тогтоох"

Одой хайлас (Ulmus pumila L.)- ны фитохими ба фармакологийн зарим идэвхийг судлан топгоох зорилготой

"Бэлчээрийн тугал, хурганы хөрважих үеийн гүзээнд байршин үржих шаахайнцрын төрлийн бүрэлдэхүүнийг хоног, сарын бойжилтоор судлаж, хэвлэлийн өгөгдөхүүнтэй харьцуулсан үнэлгээ дүгнэлт гаргах, тэдгээрийн төрөл, зүйлийг тодорхойлж, ангилах арга, хэлбэр зүйг харуулсан микрофото зураг, тайлбар бичиглэл хийх. Хивэгч мал, төлийн гүзээний тэжээл боловсруулалтанд шаахайнцрын гүйцэтгэх үүрэг, онош зүйн ач холбогдол, түүний бүрэлдэхүүнийг тодорхойлж ангилах түлхүүр бичиглэл бүхий ном зохиож нийтийн хүртээл болгох. "

"Монгол орны нөхцөлд тохиромжтой шар айрагны АРВАЙН сортыг шалгаруулан үрийг үржүүлэн. үйлдвэрлэлд нэвтрүүлэх Сүүлийн жилүүдэд селекцийн аргаар шинээр гаргасан арвайн гадаад, дотоодын шинэ сортуудыг нутагшсан жишиг сортуудтай харьцуулан судлаж, аж ахуй биологийн ашигтай шинж тэмдэг, шинж чанарыг илрүүлж, сортын потенциалыг богино хугацаанд ашиглах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан Үүнд: 1. Арвайн сортуудын болцын хугацааг тодорхойлох 2. Арвайн сортуудын биометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох 3. Арвайн сортуудын ургацын бүтцийг тодорхойлох 4. Арвайн сортуудыг тарих тохиромжтой хугацааг сонгох 5. Арвайн сортуудын тохиромжтой үрийн нормыг тогтоох 6. Биологийн тэсвэрийн үнэлгээ өгөх"

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

Энэхүү төслийн үндсэн зорилго нь өндөр технологийн аргаар шинээр гарган авсан паразиттах (гадар ба дотор паразит)өвчнийг эмчлэх, сэргийлэх Лонгмонмек 2% тарилгын шинэ эмийн технологийгзүгшрүүлэнүйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршино.

Бэлдмэлийн үйлчилгээний үр дүн, тохиромжтой хэмжээ тогтоож, "SAPO-1" бэлдмэлийг малын хашаа, хороо, бууц, тоног, төхөөрөмж болон мал эмнэлгийн зарим багаж, хэрэгслийг халдваргүйжүүлэхэд хэрэглэх (шүрших, угаах, арчих гэх мэт) оновчтой аргыг бий болгож, холбогох баримт бичгүүдийг боловсруулан, тодорхой хэмжээний бэлдмэл бэлтгэн хзрэглэгчдэд нийлүүлэх.

Хөгжлийн ирээдүйтэй суурин техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж, зорчигч тээврийн үйлчилгээний ая тухтай орчин бүрдэхийн хирээр томоохон үйлдвэр, үйлчилгээний газрууд салбараа нээж, ажиллах хүчээ нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг бүтгээдэхүүн үйлдвэрлэл өсөж, экологийн цэвэр бүтгээдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах, мал аж ахуй, газар тариалангийн салбар хоршин, хүн амын хүнсний хангамжийг энэхүү цогцолбороос тодорхой хэмжээгээр хангах нөхцөл бүрдэнэ.

“Алтайн малчдын түншлэл” төслийг хэрэгжүүлэхэд Шаардлагатай баримт бичиг боловсруулах Зөвлөх үйлчилгээ

Энэхүү гарын авлага нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тоног, төхөөрөмжийн зөвлөгөө үзүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд олж авсан мэдлэг мэдээллийг багцлан нийтэд хүртээлтэй байлгах үүднээс бэлтгэсэн гарын авлага юм.

Судалгаа