Хайлтын үр дүн

58 илэрц олдлоо.

Монгол Улсын төр үндсэн чиг үүрэгтээ л анхаарч бусад чиг үүргийг аль болох хязгаарлах бодлогыг ирээдүйд үе шаттайгаар явуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл “Идэвхтэй оролцоотой төр”-өөс “Дундаж оролцоотой төр” болж аажмаар “Хамгийн бага оролцоотой төр”-д шилжиж, үндсэн чиг үүргийг зохистой хэмжээнд гүйцэтгэж түүний чанарыг нэмэгдүүлэх, хязгаарлагдмал нөөцийг олон тооны чиг үүрэгт хуваарилж зарцуулах байдлыг багасгах нь чухал байна. Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх дээрх бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн алба хамгийн чухал үүрэгтэй тул төрийн албыг тооноос чанарт шилжүүлэх, үр ашигтай бүтэц, тогтолцоог бүрдүүлж төрийн албаны үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн талаар гаргах аливаа шийдвэрийн үйл явцыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Төрийн албан хаагчдын тоо хэмжээ нь төрийн чиг үүргээс, төрийн чиг үүргийн тоо хэмжээ нь төрийн оролцооноос шууд хамааралтай байна.

Энэхүү гарын авлагаар Бүгд Найрамдах Солонгос Улсын яамд, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг батлахдаа баримталдаг арга зүй болон төрийн байгууллагын орчны шинжилгээ, стратегийн чиглэлийг тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг дахин төлөвлөх, процессыг оношлох, дахин инженерчлэх үйл явцыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар тайлбарласан.

Монгол Улсын төрийн албаны холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны албан тушаалд албан хаагчийг сонгон шалгаруулж томилж байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чадахуйн зарчмын хэрэгжилтийг тодорхойлох, дүгнэлт, санал гаргахад оршино.

Монгол Улсын Төрийн захиргааны хөгжлийн хоёрдугаар үед холбогдох түүхэн эх сурвалж, ялангуяа энэ үеийн Үндсэн хуулиудад шинжилгээ хийх замаар төрийн захиргаа, төрийн албаны эрхэмж, уламжлалыг захиргааны шинжлэх ухааны өнцгөөс судалж тодруулах зорилго тавихдаа төрийн захиргаа, төрийн албаны хүрээний эрхэмж нь эцсийн эцэст улс төрийн эрхэмж (улс төрхт төлөв байдал (statehood))-ийг бэхжүүлэн хадгалагдахад чиглэгддэгийг харуулахыг хичээв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийн хуваарилалт, түүний хэрэгжилтэд шинжилгээ хийж дүгнэлт санал боловсруулах.

Төрийн албан хаагчийн ёс суртахууныг зохицуулж буй хууль, дүрэм болон зөрчлийн тохиолдлуудад /кейс/ агуулгын шинжилгээ хийх замаар ёс зүйн төрөлжсөн хууль тогтоомжуудын харилцан уялдааг тогтоох зорилготой.

“Төрийн албаны тухай хууль”-аар шинэчлэн тогтоосон төрийн албан хаагчийн сургалтын тогтолцоо, түүний хэрэгжилтийн үйл явц, үр дүнд шинжилгээ хийж төлөв байдлыг тодорхойлон дүгнэлт, зөвлөмж боловсруулж гаргах.

Төрийн захиргааны албан хаагч мэргэшсэн байх тухай ойлголтыг тодорхойлж, мэргэшсэн байдлыг нь хэмжих шалгуурыг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.

Энэхүү судалгааны зорилго нь Барилгын хөгжлийн төвөөр үйлчлүүлсэн иргэд, ААНБын сэтгэл ханамжийг судлах, үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмжийг боловсруулах юм.

Хэрэглэгчдийн усны хэрэглээ, хандлага, УСУГ-ын талаарх ойлголт, бүтэгдэхүүн үйлчилгээнд өгч байгаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг гэр хороолол, орон сууцны хороолол, байгууллага гэсэн ангиллаар гаргаж, өмнөх онуудын судалгааны үр дүнтэй харьцуулж судалгааг хийсэн.

УСУГ-ын хэрэглэгчдийн усны хэрэглээ, УСУГ-ын тухай ойлголт, хандлага, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох бөгөөд тус судалгаанд нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийг, орон сууцны хэрэглэгчдийг, албан байгууллагын хэрэглэгчдийг түүврийн аргаар хамруулсан.

Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн усны хэрэглээ, УСУГ-ын тухай ойлголт, хандлага, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох бөгөөд тус судалгаанд нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчид, орон сууцны хэрэглэгчид, албан байгууллагын хэрэглэгчдийг түүврийн аргаар сонгон хамруулдаг.

Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд төрийн албаны гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын “InCiSE” индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь Канад, Ирланд Улсын дараа дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.5.2 дахь заалтын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь төрийн албаны хүний нөөцийн асуудлыг хариуцдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын туршлагаас судлах зорилгоор тус улсын Хүний нөөцийн удирдлагын яамтай 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна. Уг санамж бичгийн 2.2-т төрийн албаны хүний нөөцийн удирдлагын сэдэвт бүтээл, баримт бичиг харилцан солилцох, 2.3-т мэдлэг, туршлагаа хуваалцах гэж заасны дагуу 6 цахим ном хүлээн авсныг нэгтгэн орчуулах нь зүйтэй гэж үзсэн

Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд хүний нөөцийн хөгжлийн асуудал, тэр дундаа төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар төрийн албаны хүний нөөцийн асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцдаг тул гадаадын улс, орнуудын сайн туршлагаас суралцах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын асуудлыг судлан үзэж цуврал ном болгон гаргаж байна. Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг Олон улсын “InCiSE-2019” индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байгаа учир “Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” сэдвээр эхний номыг орчуулан гаргасан. Энэ удаа төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлагыг судлах хүрээнд Канад Улс, Ирланд Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Шинэ Зеланд Улс, Австралийн Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Оросын Холбооны Улсыг Монгол Улстай харьцуулан толилуулж байна.

Монгол орны байгалийн болон эдийн засгийн нөөц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүн ам, нийгэм, эдийн засгийн онцлог, газарзүйн байршлын ялгаатай байдлыг харгалзан, бүс нутгийн хөгжлийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага, гадаад нөхцөл байдал, бусад улсын туршлагыг тооцсон, төрөөс бүсчилсэн хөгжлийн тухайд баримтлах бодлого тодорхойлоход ашиглагдах шинжлэх ухааны үндэслэл бүхий онол, аргазүй, аргачлалыг судалж, улмаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлтийн шийдлийн хувилбар боловсруулж, дэвшүүлэх зорилготой.

Энэхүү хамтарсан төслийн хувьд Евразийн интеграцийн процессын хүрээнд хоёр орны хоорондох соёл иргэншлийн харилцан үйлчлэлийн хамгийн сайн арга замыг тодруулж Орос, Монголын улс төр, нийгэм - улс төрийн хөгжлийн нийтлэг шинж чанарыг тодорхойлох явдал юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад Орос, Монголын соёл иргэншлийн түүх, орчин үеийн байдал гүнзгий, илт тод илэрнэ. Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгараад буй асуудлуудыг тодруулах нь гол зорилго болно. Тус хамтарсан төсөл хэрэгжсэн хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагааны хураангуй мэдээллийг доорх байдлаар танилцуулж байна.

Судалгаа