Төрийн оролцоо, зарим чиг үүргийг дахин шилжүүлэх, дахин хуваарилах судалгаа

Судалгааны тайлбар: Монгол Улсын төр үндсэн чиг үүрэгтээ л анхаарч бусад чиг үүргийг аль болох хязгаарлах бодлогыг ирээдүйд үе шаттайгаар явуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл “Идэвхтэй оролцоотой төр”-өөс “Дундаж оролцоотой төр” болж аажмаар “Хамгийн бага оролцоотой төр”-д шилжиж, үндсэн чиг үүргийг зохистой хэмжээнд гүйцэтгэж түүний чанарыг нэмэгдүүлэх, хязгаарлагдмал нөөцийг олон тооны чиг үүрэгт хуваарилж зарцуулах байдлыг багасгах нь чухал байна. Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх дээрх бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн алба хамгийн чухал үүрэгтэй тул төрийн албыг тооноос чанарт шилжүүлэх, үр ашигтай бүтэц, тогтолцоог бүрдүүлж төрийн албаны үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн талаар гаргах аливаа шийдвэрийн үйл явцыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Төрийн албан хаагчдын тоо хэмжээ нь төрийн чиг үүргээс, төрийн чиг үүргийн тоо хэмжээ нь төрийн оролцооноос шууд хамааралтай байна.
Түлхүүр үг: Төрийн удирдлага

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
24
Татсан тоо
19
Файлын хэмжээ
423.50 KB
Оруулсан огноо
2024.12.17
Судалгаа хийгдсэн он
2024 он
Судалгааны салбар
Улс төр судлал
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Т.Сувдмаа (Ph.D)
Захиалагч байгууллага
Судалгааны баг
Т.Сувдмаа (Ph.D)

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа