Хайлтын үр дүн

55 илэрц олдлоо.

Нийслэлийн хүн амыг жилийн дөрвөн улиралд шинэ ургацын хүнсний ногоогоор хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зарим иргэдийг ажлын байраар хангах зорилго бүхий аж ахуйн нэгж, иргэд зөвхөн ил талбай, зуны нийлэг хальсан хүлэмжид тариалаад зогсохгүй дөрвөн улирлын хүлэмж, хөрсгүй тариалангийн технологийг нэвтрүүлэн хураан авах ургацын нэр төрөл, хэмжээ, чанарыг сайжруулахын төлөө ажиллаж байна. Байгаль цаг уурын нөхцөл, таримал ургамалд хөнөөл учруулдаг ургамлын өвчин, хортон шавж, хачиг, хог ургамал, зарим мэрэгч амьтны биологийн онцлог, таримал ургамлын төлөв байдлаас улбаалан эдгээр хөнөөлт организмын тархалт, хор хөнөөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс хөнөөлт организмын тархалт, хөнөөлийн тандан судалгааг зайлшгүй хийх шаардлага үүссэн энэ цаг үед Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Ургамлын хөнөөлт организмын тархалтыг тогтоох, тандах, хамгаалах судалгааг орчин үеийн дэвшилтэт технологи (хиймэл дагуул, дрон, мэдрэгч төхөөрөмж) ашиглан хийхийг тусгасны дагуу нийслэлийн ХХААГазраас зохион байгуулж гүйцэтгэсэн нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тариалан эрхлэгчдэд үр өгөөж өгөх чухал ажил болж байна.

• Гачууртад байрлах “Минж үржүүлгийн төв”-өөс байгальд суллан тавьсан минжний ум мөрийг тандах, шинэ бүл үүсгэн орогносон эсэх, орон зайн тархцыг илрүүлэх тэдгээрийн амьдрах орчны сонголтод нөлөөлөгч хүчин зүйлсийг үнэлэхэд тус хээрийн судалгааны зорилго оршино.

• Гачууртад байрлах “Минж үржүүлгийн төв”-өөс байгальд суллан тавьсан минжний өвлийн суурьшил, орон зайн тархцыг илрүүлэх тэдгээрийн амьдрах орчны сонголтод нөлөөлөгч хүчин зүйлсийг үнэлэхэд тус хээрийн судалгааны зорилго оршино.

/ 2023 он

Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загасны хорогдлын шалтгааныг тодруулах судалгааны ажил

/ 2025 он

Ойн хөнөөлт шавж, өвчтэй тэмцэх, устгалын ажил /Баян-Уул, Баяндун, Дашбалбар/ хийх ажлын гүйцэтгэлийн тайлан

Уур амьсгалын өөрчлөлт, хүний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, бусад хүчин зүйлээс хамаарч зэрлэг амьтад болон тэдний амьдрах орчны өөрчлөлттэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай нуурт 2018 онд усны шувууд олноор үхсэн. Сүүлийн жилүүдийн байгаль, цаг уурын дулаарал, Эрчим хүчний эх үүсвэр гаргах усан цахилгаан станц барих үйл явц, байгалийн баялагийг зүй бусаар ашиглах зэрэг сөрөг үйл ажилллагаа нь Говь-Алтай аймгийн Сангийн далай, Эрээн нууруудад ихээхэн нөлөөлж усны зохистой биологийн горим алдагдаж, нуурын амьтан, ургамал ихээр нирвэгдээд байна. Цаашид учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, байгаль хамгаалалын зөв бодлого төлөвлөлтийг хийж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Сангийн далай, Эрээн нууруудын гидрохими, гидробиологийн судалгааны ажлыг судалгааны ажлыг Ховд их сургууль, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн судлаачдын баг хийж гүйцэтгэлээ.

Зүүн бүс / 2014 он

Сүхбаатар аймгийн ашигт ургамалын судалгааг 2014 онд хийж гүйцэтгэсэн

Говийн бүс / 2022 он

Дараагийн менежментийн төлөвлөгөөнд хэрхэн тусгах, боломжит бодит үр дүн гархаар ажлуудаа шат дараалалттай төлөвлөхөд энэхүү үнэлгээний зорилго оршино

Хушин ой нь Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн 5.2 хувь буюу 612,7 мянган га талбайг эзэлдэг (ОСХТ, 2020) . Сибирь хуш мод нь Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг 10 аймгийн 63 сум, нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсэнд тархан ургадаг.

Судалгаа