Монголын тэгш өндөрлөг дэх чухал эмийн ургамлын нөөцийн үнэлгээ, тогтвортой хөгжил: Дэгд / Gentiana L. /-ийн төрлийн ургамлын жишээн дээр

Судалгааны тайлбар: Архангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутагт Дэгд төрлийн 4 зүйл ургамлын тархац нөөцийн судалгаа явуулснаар Gentiana macrophylla 11 цэг, Gentiana algida 2 цэг, Gentianopsis barbata 6 цэг, Gentiana decumbens 10 цэг нийт 29 цэгийг шинээр тэмдэглэсэн. Байгалийн бүлгэмдэлд Дэгд төрлийн ургамал өндөр уул болон ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хуш шинэсэн ой тэдгээрийн зах хусан төгөл, эргийн болон ойн нуга, нугат энгэр, нугархаг хажуу, гол, горхийн эргээр ургадаг ба бодгалийн тоо нэгж талбайд 1-2ш, Цагаан дэгдийн газрын дээд хэсгийн гарц дунджаар 10.8 г/м2, Том навчит дэгд 9.9 г/м2 , Хэвтээ дэгд 7.74 г/м2, Сормууст дэгдхэй 2.1г/м2 байна. Шигэнгэ дэх бодгалийн тоо хэт цөөн байгаа нь судалгаа явуулсан газруудад үйлдвэрлэлийн нөөцгүйг илтгэж байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
2
Татсан тоо
1
Файлын хэмжээ
206.72 KB
Оруулсан огноо
2025.05.07
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
80.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
Захиалагч байгууллага
Судалгааны баг
Доктор Ph.D Батцэрэн болон бусад

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа