Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын биологийн олон янз байдал, биогеографи, онтогенез ба филогенез

Судалгааны тайлбар: Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 3-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
443
Татсан тоо
198
Файлын хэмжээ
19.46 MB
Оруулсан огноо
2023.05.06
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа