Зэрлэг амьтан ба бэлчээрийн малын тоо толгойн сүүлийн 50 жилийн хамаарал: Монгол орны бэлчээрийн малын тоо толгойн өсөлтөөр чоно, үнэг, болон бусад мэрэгч амьтны төлөв байдлыг загварчлах нь

Судалгааны тайлбар: Монголын тэгш өндөрлөгийг хэдэн мянган жилийн турш нүүдэлчид нүүдлийн мал аж ахуйн зорилгоор өнөөг хүртэл ашиглаж ирсэн байдаг. Энэхүү зах хязгааргүй уудам газар нутагт эх газрын хамгийн том зэрлэг туруутан амьтдын зүйлүүд болон зөвхөн энэ бүс нутагт тохиолдох буюу эндемик, дахин давтагдашгүй өвөрмөц зүйлийн олон янз байдал нүүдэлчдийн ахуйн соёлтой өнөөг хүртэл зэрэгцэн оршиж ирсэн. Монголд бэлчээрийн малыг сараал чоноос хамгаалах, мөн чоныг соёлын болон үслэг ангийн зорилгоор агнаж ирсэн байдаг. Монгол улсын аймаг тус бүрт 1930-аад оны үеэс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурын байгууллагуудыг байгуулагдсан. Социалист систем задарч ардчилсан хувьсгал ялсан тэр үеэс улсын хэмжээгээр агнуурын үйл ажиллагаа зогссон байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уул уурхай эрчимтэй хөгжиж, бэлчээрийн доройтол, зуд болон ган зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэссэн зэрэг нь Төв азийн тал хээрийн болон говь цөлийн экосистем, түүнд тархсан эндемик зэрлэг амьтны зүйлүүдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Бидний энэхүү судалгаагаар бэлчээрийн малын тоо толгойн өсөлт нь агнуурын амьтдын элбэгшилд хэрхэн нөлөөлж болохыг өнгөрсөн тавин жилийн хугацаанд агнагдсан саарал чоно, шар үнэг, хярс болон бусад мэрэгч амьтны статистик мэдээнд тулгуурлан илэрхийлэх зорилготой.

Судалгааны мэдээлэл

docx
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
447
Татсан тоо
196
Файлын хэмжээ
1.57 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа