Хайлтын үр дүн
7 илэрц олдлоо.
/ 2023 он
Байгалийн хий, метан хий олборлодог улс орнуудын мэдээлэл, хайгуул, олборлолтын эрх зүйн орчин, гэрээний хэлбэр болон стандартын талаар тоймлон судалсан. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг олон улсын туршлагатай холбон авч үзсэн.
/ 2018 он
Монгол Улсын бүсчилсэн хөгжил, сумдын дэд бүтцийн талаарх бодлогын баримт бичиг, өмнөх судалгаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мэдээллийг нэгтгэсэн. Авто зам, инженерийн байгууламж болон хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг танилцуулсан. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэл, ургац хураалтын статистикийг бүс, аймаг, өрх, аж ахуйн нэгжийн түвшнээр эмхэтгэн харуулсан.
Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн нөхцөл байдал, төрийн оролцоо, дэмжлэг, хэрэгжүүлж буй төсөл, эрх зүйн орчны мэдээллийг нэгтгэсэн. Нүүрс баяжуулах үйлдвэрлэл, нүүрсний худалдааны нөхцөл, холбогдох зохицуулалтыг танилцуулсан. Улаанбаатарын авто зам, давхар зам, тусгай замын автобус, метро, рейлбус зэрэг тээврийн дэд бүтцийн төслүүдийн мэдээллийг хамруулсан.
/ 2017 он
Гадаадын орнуудын гол мөрөн, сав газрын хамгаалалт, усны бохирдлыг бууруулах бодлого, удирдлагын зохицуулалтыг судалсан. АНУ, Австралийн хот суурин газрын бохир ус цэвэршүүлэх байгууламжийн технологи, үйл ажиллагаа, стандартын мэдээллийг танилцуулсан. БНХАУ, Туркийн арьс шир боловсруулах үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх арга хэмжээ, эрх зүйн орчныг тусад нь авч үзсэн.
Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуурга, хөрсний бохирдол болон гэр хорооллын нүхэн жорлонгийн нөхцөл байдлыг судалсан. Сайжруулсан жорлонгийн төрөл, стандарт, давуу болон сул талыг танилцуулсан. Финланд, Турк, Сингапур, Австрали, Шведийн бохир ус, ариун цэврийн байгууламж, хөрс болон усны бохирдлоос хамгаалах туршлагыг авч үзсэн.
Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ / 2022 он
Улаанбаатар хот болон хот орчмын ой хээрийн түймрийн эрсдэлийг хүний хүчин зүйл болон байгаль орчны үзүүлэлтүүдээс хамаарч ой хэрийн түймрийн эрсдэлийг тооцоолох.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа удаан хугацааны элэгдэл хувирлын явцад хагарлын ул мөр болох хөрсөн дээрх эвдрэл цуурлууд нь аажмаар арилж танихад хүнд хэцүү болсон байдаг. Иймэрхүү далд нуугдмал бүтцийг илрүүлж тодруулах, нарийвчлан судалж зураглахад орчин үеийн өндөр, дэвшилтэт техник технологийн эрчимтэй хөгжил дэвшил нь санаанд оромгүй шинэ боломж бололцоонуудыг нээн гаргаж өгсөөр байна.
©2026 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.