Хайлтын үр дүн

84 илэрц олдлоо.

/ 2023 он

БНСУ, Казахстан, Швейцар, Киргиз, Японы мал аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг, хөтөлбөр болон хөдөө аж ахуйн холбоодын үйл ажиллагааг тоймлосон. Малчид, фермерүүдэд үзүүлэх санхүүгийн болон сургалтын дэмжлэг, залуу фермерүүдийг дэмжих арга хэмжээ, ухаалаг хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэх туршлагыг авч үзсэн.

/ 2023 он

БНСУ, Казахстан, Япон, Норвегийн мал аж ахуйн салбарын онцлог, үйлдвэрлэл, хөгжлийн бодлого болон төрийн дэмжлэгийн талаар тоймлосон. Ухаалаг мал аж ахуйн технологи, тогтвортой үйлдвэрлэлийн хөтөлбөр, мах, сүүний чиглэлийн үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа болон зах зээлийн зохицуулалтын туршлагыг улс тус бүрээр танилцуулсан.

/ 2023 он

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны дотоодын жилийн хэрэгцээ, махны экспорт, хүнсний ногооны импортын талаарх мэдээллийг нэгтгэсэн. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зоорь, агуулахын хангамж, холбогдох тоон үзүүлэлт болон мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тоймлон танилцуулсан.

/ 2023 он

Хөдөө аж ахуйн хоршооны ойлголт, үндсэн зарчим, олон улсын хөгжлийн чиг хандлагыг БНСУ, Япон, Казахстан, Герман, Норвегийн туршлагад тулгуурлан судалсан. Хоршоодын үүсэл хөгжил, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, менежмент болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Монгол Улсын хонин болон үхэр сүргийн тоо толгой, тархалт, омог, үүлдэр, ашиг шим, эрчимжсэн аж ахуй, махны экспортын мэдээллийг нэгтгэсэн. Салбарын бодлого, эрх зүйн орчин, бэлчээрийн хүрэлцээ, тэжээл үйлдвэрлэл, хадлан бэлтгэл, тэжээлийн импортын үзүүлэлтийг албан ёсны статистикт тулгуурлан танилцуулж, мал үржүүлэг, тэжээлийн чиглэлээр хийгдсэн судалгаануудыг тоймлосон.

/ 2017 он

Монгол Улсын ойн сангийн бүтэц, талбай, ойгоор бүрхэгдсэн газрын хэмжээ, зонхилох модны төрөл болон өөрчлөлтийн мэдээллийг танилцуулсан. Ойн хорогдолд нөлөөлсөн түймэр, хөнөөлт шавж, хуурайшилт, мод бэлтгэл зэрэг хүчин зүйлийг холбогдох тайланд үндэслэн авч үзсэн. Мөн 2014-2016 онд гүйцэтгэсэн олон зорилтот үндэсний ойн тооллогын урьдчилсан мэдээллийг нэгтгэсэн.

Говь-Алтай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангахын тулд одоо болон ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, орлого, зардал өгөөж, үр ашгийг төлөвлөхөд оршино.

/ 2024 он

Жунцаогийн технологид ашиглагддаг таримлууд нь ногоон массын ургац ихтэй, гол ишээр өндөр ургадаг өвслөг ургамлууд юм. Хөрсний элэгдэл эвдрэлийг бууруулах, элсний нүүдлийг багасгах, хөрсөнд макро микро элементүүд хуримтлуулах, мал амьтны тэжээлийн хэрэгцээг хангах зэрэг олн төрлийн ач холбогдолтой.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологид шаардлагатай сүүн хүчлийн бактерийг ялган авч, уургийн гидролизын бүтээгдэхүүний идэвхийг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний шинж чанарыг сайжруулах зорилгийн хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж ажилласан байна. Үүнд: Сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөвөр гарган авах, сүүн хүчлийн бактерийн биологийн шинж чанарыг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний уургуудын найрлагыг тодорхойлох, сүүн бүтээгдэхүүний уургуудын задралын бүтээгдэхүүнийг тодорхойлж, биологийн идэвхийг тодорхойлох.

Байгалийн гаралтай түүхий эдэд түшиглэсэн шинэ бэлдмэлийг хайх, илрүүлэх болон үйлдвэрлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Мал бордон тэнхрүүлэх замаар өвчнөөс сэргийлэх тэжээлийн нэмэлт бэлдмэлийн идэвхийг судлах, 2. Шинэ бэлдмэлийг /5000 толгой малд/ туршин, үр дүнг тогтоох, 3. Мал эмнэлгийн эм зүй, эм судлалын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, 4. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх.

Монгол улсын хүнсэнд бэлтгэж буй үхэр, хонины маханд хүнсээр дамжин хапдварладаг эмгэг төрүүлэгчийг илрүүлэх дэвшилтэт арга, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дамжлагад эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилго тавьж ажиллав.

Хээр, цөлийн хээрийн бүсийн зарим биелэгтэн ургамлуудын ургал эрхтэнээрээ нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх

Сарлагийн хөөврийн гарц, шинж чанарыг Алтай , Хангай, Хэнтийн өндөр уулсын газар зүйн нөхцөлд судалж, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Сарлагийн үсний уутанцрын шинж чанарыг тодорхойлох 2. Сарлагийн хөөврийн гарц шинж чанарыг сонгосон байрлалаар судлах 3. Сарлагийн үсэн бүрхүүлийн ургалтыг өөрчлөгдөх зүй тогтлыг тодорхойлох 4. Сарлагийн хөөврийн үнэлэмжийг тодорхойлж зах зээлд таниулах цахим сан үүсгэх

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын тэргүүлэх чиглэл бол махны салбар юм. ХХААХҮЯ-наас зарласан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа 2016-2021 онд хэрэгжсэн бөгөөд түүний төлөвлөгөөнд тусгагдсан “Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх” зорилтот арга хэмжээтэй уялдуулан монгол малын махан ашиг шимийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт гаргах нь улам чухал болсоор байна

"Фасциолёзын халдварыг тандан судлах үндсэн зорилгын хүрээний зорилтууд: - Fasciola sp үүсгэгч, фасциолёзын тархалтыг тодорхойлох - Fasciola sp үүсгэгчийн завсрын эзэн Lymnaeid spp дун тодорхойлох

Адууны ям, малын бруцеллёз үүсгэгчийн фенотип болон генотип (зарим генийн нуклеотидийн дарааллын тогтоох) шинж чанар тодорхойлогдсон омог бий болгох

Судалгаа