Хайлтын үр дүн

76 илэрц олдлоо.

Ургамал хамгааллын тухай хуулийн 8.1.10 дахь заалтанд заасны дагуу “Тариалангийн газрын ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргах” зорилгоор “Монгол орны Хангайн бүсийн газар тариалангийн хөнөөлт организмын тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, хөнөөлийг тогтоох судалгаа” сэдэвт зөвлөх тендерийн ажлын хүрээнд Хангайн бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногоон тэжээлийн талбайд тархсан ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын тархалт, хөнөөлийг тогтоох ажлыг удирдамжинд заасан сумдын нутагт хийж гүйцэтгэх зорилготой.

: Үхрийн цээж өвчин нь Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ буюу OIE)-с гаргасан халдварт өвчний ангилалаар хил дамжин халдварладаг (transboundary infectious disease) буюу гоц халдварт өвчний ангилалд багтдаг, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/210 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Архангай, Хөвсгөл, Булган аймагт дэгдсэн Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийж, халдвар тархаж буй эрсдэлийн замуудыг тогтоон, хорио цээрийн арга хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Дэгдэлтийн судалгаа хийсэн гурван аймгийн нутагт богино зайд буюу сум дотор халдвар тархах эрсдэл нь малын бэлчээр, уст цэг, гол ус, нуурын орчимд улирлаас шалтгаалсан малчин өрх, малын тоо толгойн төвлөрөл ихтэй, өвчилсөн малыг ялган тусгаарлаагүй, өрхийн хэмжээнд биохамгаалал, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна. Аймаг хооронд буюу холын зайд халдвар тархах эрсдэл нь малын шилжилт, хөдөлгөөний хяналт сул, гарал үүсэл тодорхойгүй мал худалдан авах, борлуулах, Мал эмнэлгийн нэгдсэн систет (МЭНС)-ийг бүрэн гүйцэт ашиглаагүй, Бог малын мялзан (БММ) өвчний эмнэлзүйн шинж тэмдгийг таних, ялгаварлан оношлох хувийн малын эмч нарын чадвар дутмагаас шалтгаалж байна.

Товч хураангуй: Үхрийн арьс товруутах (ҮАТ) өвчин нь Capripoxvirus-ын төрөлд хамаарах ДНХ агуулсан вирусээр үүсгэгддэг. Сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Азийн улс орнуудад эрчимтэй тархаж байна. Манай улсад 2021 онд Зүүн бүсийн 3 аймагт ҮАТ өвчин анх бүртгэгдсэнээс хойш дахин 2022 онд Дорнод, Булган, Увс аймагт оношлогдлоо. Манай улсад бүртгэгдэж буй ҮАТ өвчний тархвар зүйн онцлогийг судлах зорилгоор 3 аймгийн 4 суманд 2836 толгой үхрийг судалгаанд хамруулахад уг өвчний халдварлалт нь дунджаар 5.9% [95%-ийн ИИ 4.8-6.9] байна. Дорнод аймгаас судалгаанд хамрагдсан үхэрт халдварлалт 9.7% байгаа нь хамгийн их хувийг эзэлж байна. Судалгаанд хамруулсан 3 аймгийн үхэрт илэрч буй ҮАТ өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд харилцан адилгүй байна. Дорнод аймагт ҮАТ өвчнөөр өвчилсөн үхрийн 6.3-44.3% бүх биеэр гүвдрүү гарах, халуурах, нүднээс нулимс гоожих, турж эцэх, сүүний гарц багасах, дэлэн, үржлийн эрхтэн үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бол Булган, Увс аймгийн үхэрт 50-96.3%-д өлөнгийн хонхорт гүвдрүү гарах шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд хамруулсан үхрийн дунд ҮАТ өвчинд өртөхөд нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр тооцоход эм, бие гүйцсэн мал болон худаг, нуур цөөрмөөс ус уудаг үхрийн дунд халдварт өртөх эрсдэл 2.0- 4.9 дахин их байна. ҮАТ өвчин нь манай улсын хувьд шинэ халдвар тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна

Говьсүмбэр аймгийн бүх сумдын газар нутгийг хамруулан хурдан морь уралддаг, малын шилжилт хөдөлгөөн ихээр хийдэг 62 өрхийн үржлийн насны 800 адуунд ям, хачгийн халуун, цус багасгах, болон нийлүүлгийн өвчний тандан судалгааг Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн.

Говийн хонины мах антиоксидант идэвх өндөртэй, бичил элементээр баялаг тул биологийн идэвхт бүтээгдэхүүнд багтахуйц байна.

/ 2022 он

Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар

/ 2020 он

Газрын харилцааны мэдээлэл - 2020

/ 2021 он

Энэхүү эрдэм шинжилгээний жил бүрийн хурлаар хэлэлцэгдсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжүүд, дэвшүүлсэн асуудлууд нь салбарын хөгжилд бодит үр дүн өгч, газар төлөвлөлт, газрын хянан баталгааны ажлуудын аргазүй зааврууд шинэчлэгдэн гарч эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, судалгааны хамтын ажиллагаа сайжирч, судлаачдын хамтран ажиллах, туршлага солилцох томоохон индэр болсон байна.

/ 2020 он

Энэхүү эрдэм шинжилгээний жил бүрийн хурлаар хэлэлцэгдсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжүүд, дэвшүүлсэн асуудлууд нь салбарын хөгжилд бодит үр дүн өгч, газар төлөвлөлт, газрын хянан баталгааны ажлуудын аргазүй зааврууд шинэчлэгдэн гарч эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, судалгааны хамтын ажиллагаа сайжирч, судлаачдын хамтран ажиллах, туршлага солилцох томоохон индэр болсон байна.

Транс тос, хувиргасан амьд организмын гаралтай болон органик хүнсний худалдаа, хэрэглээний өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчин, бодлогын уялдаа, олон улсын туршлага, дэлхий нийтийн хандлагыг судлан, дотоодын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, тэдгээрийг шийдвэрлэх, зохицуулах арга замыг тодорхойлж, хөгжлийн загвар, бодлогын зөвлөмж боловсруулах.

Судалгаа