Судалгааны зорилго, зорилт
Энэхүү судалгааны зорилго нь сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын талаарх мэдлэг
ойлголт, сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэхдээ цахим орчинд ямар нэгэн дайралтад өртөж
буй эсэх цахим дайралт, гутаан доромжлолын талаар тодруулах, сэтгүүлчдийн аюулгүй
байдлыг хамгаалах хууль эрх зүй, зохицуулалтын орчинг судлах, цаашид хэрхэн шийдвэрлэх
боломж, шийдлийг тодорхойлоход оршино.
Тус зорилгын хүрээнд дараах дэд сэдвүүдийг судалгааны зорилт болгон дэвшүүлж авч
үзсэн. Үүнд:
• Сэтгүүлчдийн цахим дайралтын талаарх ойлголт, үүнд өртөж буй байдал
• Цахим дайралтын хэлбэр, давтамж, агуулга, нөлөө
• Цахим дайралтын эсрэг авч буй хариу арга хэмжээ
• Бодит кэйсүүдэд тулгуурласан шинжилгээ
• Хууль, эрх зүйн зохицуулалт