Хайлтын үр дүн

96 илэрц олдлоо.

Мэдээллийн сүлжээний чиглэлээр олон улсад олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, зохицуулалтын шаардлага, харилцан холболтын нөхцөлийг судлах, Олон улсын жишиг үзүүлэлтийг ашиглан үйлчилгээ үзүүлэгчдийн харилцан холболтын төлбөр, орлогын хуваарилалтын зарчмуудад дүн шинжилгээ хийх, ОУЦХБ зэрэг олон улсын байгууллагын зөвлөмжийг судалж, эдгээр стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар судлах, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шинээр олгох тусгай зөвшөөрлийн нөхцөл, харилцан холболтын төлбөр, орлого хуваах механизмыг тодорхойлсон зохицуулалтын санал боловсруулах зорилтуудын хүрээнд судалгаа хийсэн.

Энэхүү судалгааны хүрээнд Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (ОСДҮЭ), телевиз хоорондын холболтын асуудлыг олон улсад хэрхэн зохицуулж буй туршлага, зарчмын талаар судалж, харьцуулсан. Мөн Монгол Улсад энэ талаар зохицуулж буй хууль, журам, нөхцөл шаардлагуудад өөрчлөлт оруулах хувилбар санал боловсруулсан.

Энэхүү судалгааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй харилцаа холбоо, интернэт үйлчилгээний нөхцөл байдал, хүртээмж, эрэлт хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтын санал боловсруулсан.

Сангийн Яам / 2024 он

Монгол улсын Сангийн яамны санаачилгаар 2021 оноос эхлэн Монгол улсын эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс “Хагас жилийн эдийн засаг, төсвийн тойм”-ыг жил бүр бэлтгэн олон нийтэд хүргэдэг билээ. 2024 оны эхний хагас жилийн тоймыг бэлтгэн хүргүүлж байна.

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Монгол Улсын эдийн засгийн богино ба урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөд салбар хоорондын балансын арга зүйг нэвтрүүлэх онол арга зүйг боловсруулах

Энэхүү судалгааны хүрээнд Монголын маркетингийн салбарын нөхцөл байдал, цаашдын тренд, тулгамдаж буй асуудал, зар сурталчилгааны сувгийн үр өгөөж, нөлөөллийн учир шалтгаан, цаашдын тренд, маркетингийн төсвийн бүтэц хуваарилалт, түүнд уламжлалт сурталчилгааны эзлэх хувь зэргийг тодорхойлсон.

Энэхүү судалгаа нь цахим худалдааны өнөөгийн байдал, хэрэглээ, цахим худалдаа эрхлэх, цахим худалдаанд оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл, мөн цахим худалдааны дэд бүтэц, экосистем, цахим үйлчилгээний талаарх өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, улмаар Монгол улсын нөхцөл байдалд нийцсэн зохицуулалтын санал боловсруулах зорилготой юм.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2022 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдлыг Сүхбаатар аймгийн жишээн дээр судалж, түүнийг кластераар хөгжүүлэх загвар, санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн болно. (Оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд ашиглах тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдоно уу. Утас : 99010776)

/ 2023 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

Уур амьсгалын өөрчлөлтөд авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэглэгдэхүүн.

Хөгжлийн шийдэл ТББ-ын санаачлан IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран "Монгол улсын жижиг,дунд бизнесийн өрсөлдөх чадварын судалгаа"-г 2023 оны 7-р сараас 10-р сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Судалгаа