Шар яргуй ( Pulsatilla flavescense )-ны цэцэгний химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа

Судалгааны тайлбар: Өвлийн турш бэлчээрт хагд болон борог өвсөөр тэжээл хийж, өвөл, хаврын хатуу хахир цаг хугацааг даван туулахдаа амьдын жингийн 15-25%-ийг алдан, ядарч туйлдсан хонь, ямаа нь хавар эрт урган гарах яргуйны цэцгийг амтархан идэж, амархан тэнхэрч, тарга хүч авдгийг манай малчид эрт дээр үеэс мэддэг байжээ1. Яргуйнд сайн цадсан малын элэг цайж, тэвээрдэг аж. Өвлийн хонь, ямааны элэг хүрэн өнгөтэй, агшуун, хатуувтар, амт муутай, аргуун байдаг бол яргуйд цадсаны дараа элэг нь цайвар өнгөтэй, уян хатан байдалтай болж зөөлөрсөн, хөөнгө том, амт сайтай болно. Үүнийг “элэг цайна” гэдэг болно. Хонь, ямаа яргуйнд орсноос хойш цөөхөн хоногийн дотор цадаж эхэлдэг бөгөөд сүү шим сайн орж, хурга, ишигний өнгө засарч эхэлнэ2. Монголчуудын дунд хаврын ядаргаанд яргуй идсэн ямааны цус сайн гэх ойлголт өргөн байдаг тул яргуй идсэн ямаа гаргаж, шинэ шөл уух явдал түгээмэл байна. Яргуйны цэцэгний малын эрхтэнд үзүүлэх физиологи-биохимийн нөлөөллийн судалгаа үндсэндээ хийгдээгүй байна. Иймд бид энэ удаа яргуйны цэцгэнд ямар нэгдлүүд агуулагдаж байгааг тогтоож, тэдгээрийн хачигаар дамжин халдварладаг бабеоз өвчин үүсгэгчийн эсрэг идэвхийг тодорхойлох, цэцгэнд агуулагдах ямар нэгдлүүд нь ямааны цусанд шимэгдэн орж ирж байгаа, тэдгээр нь ямар үйлдэл үзүүлдэг болох, мөн яргуй идэх явц дахь ямааны элгэнд явагдах бүтэц зүйн өөрчлөлтийг гистологийн судалгаар тогтоох зорилго тавьсан болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
564
Татсан тоо
258
Файлын хэмжээ
906.06 KB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа