БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Судалгааны тайлбар: Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд төрийн албаны гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын “InCiSE” индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь Канад, Ирланд Улсын дараа дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.5.2 дахь заалтын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь төрийн албаны хүний нөөцийн асуудлыг хариуцдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын туршлагаас судлах зорилгоор тус улсын Хүний нөөцийн удирдлагын яамтай 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна. Уг санамж бичгийн 2.2-т төрийн албаны хүний нөөцийн удирдлагын сэдэвт бүтээл, баримт бичиг харилцан солилцох, 2.3-т мэдлэг, туршлагаа хуваалцах гэж заасны дагуу 6 цахим ном хүлээн авсныг нэгтгэн орчуулах нь зүйтэй гэж үзсэн

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
2.2K
Татсан тоо
242
Файлын хэмжээ
30.58 MB
Оруулсан огноо
2023.04.19
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны арга зүй
Харьцуулсан судалгаа
Судалгааны салбар
Улс төр судлал
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Захиалагч байгууллага
Судалгааны баг
Б.Цацралт (Ph.D), Д.Балжинням (Ph.D), Н.Сэлэнгэ (Ph.D), Ө.Одгэрэл (Ph.D), Д.Зүмбэрэллхам (Ph.D), Б.Идэрчулуун, Ц.Даваадулам, Т.Сувдмаа (Ph.D), Хэрлэнцэцэг, ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын Засгийн газрын референт С.Нямбаяр, Засгийн газрын референт Д.Бямбадулам, ХЭЗГ-ын шинжээч Б.Төрбат, МТХ-ийн дарга Ж.Тамир, ЗХНУГ-ын ажилтан Б.Ундрах, Удирдлагын академийн УСЗТ-ийн дэд профессор Г. Жаргал (Ph.D), АТГ-ын США-ны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр нар

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа