Хайлтын үр дүн

101 илэрц олдлоо.

Монгол угсаатны туулийн өгүүлэгдэхүүн (сюжет)-ний зохион байгуулалт дээр үндэслэгдсэн уламжлалт өгүүлэхүүн (мотив)-үүдийг илрүүлэн гаргах үндсэн зорилгоо биелүүлэн Халимагийн тал Жангар, Буриадын тал Гэсэр, Эрэнсэй туульд, Монголын талын судлаачид Алтан гургалдай, Хан Харангуй, Дань хүрэл гэсэн гурван туулийг мотивоор ангилан нэгтгэсэн.

Судалгааны ажилд “Мэргэд гарахын орон” (1740-1742 он) толь бичгийг зохиох болсон түүхэн нөхцөл, уламжлан ирсэн бар хэвлэлийн эхүүд, “Мэргэд гарахын орон”-ны судлагдсан байдал, “Мэргэд гарахын орон” толийн бүтэц, агуулга зэргийг тоймлон багцлан авч үзэв, Номын үндсэн хэсэгт “Мэргэд гарахын орон”-ы 11 аймаг байгаа. Үүнд Төвд-Монгол нэр үгсийн оноолтыг мөр мөрөнд нь үг нэг бүрээр оноож дугаарлаж оруулав.Араас нь зүүлт тайлбар бүхий тухайн аймгийн шинэ үсгийн эхийг хавсаргасав. Энэ нь тухайн аймгуудын үгийн нэрийн оноолтоос гадна тухайн аймгийн агуулгыг харах боломжийг өгч буй юм. Мөн гол нэрийн толгой үгийг тодруулж, нэрийн хэлхээг хийв.

Тус хамтарсан төсөл нь Буддын шашны нийгэмлэгүүд, тэдгээрийн нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийн өөрчлөлтийн өнөөгийн үйл явц, Буддын нийгмийн практикийн үзэл санааны орчин үеийн онцлогийг илрүүлэхэд чиглэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь өөрчлөгдөн буй Орос, Монголын нийгмийн институци дэх буддын шашны бүлгүүдийн (лам нарын болон сүсэгтнүүдийн ) дасан зохицож буй үйл явцын тухай эмпирик мэдээлэлтэй болно. Орос болон Монголын буддизмын ижил төстэй талуудын харьцуулсан судалгаа нь эдгээр орнууд дахь буддын шашны янз бүрийн хэв шинж бүхий бүлгүүдийн (үндэстний ба даяаршлагдсан, сүсэгтний болон сүм хийдийн, хөдөөний болон хотын гэх мэт) хөгжлийн талаарх шинэ мэдээлэл бий болсон.

Суурь судалгааны төслийн хүрээнд боловсролын салбарын ёс суртахууны өнөөгийн байдал, ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт ёс суртахууны мэдлэг олгох талаар хэрхэн туссан болон цаашид хэрхэн боловсронгуй болгох асуудлыг тандан судлах зорилгоор “Ёс суртахууны боловсрол” экспертийн төвшний 19 асуулт бүхий социологийн судалгааны анхдагч хэрэглэгдэхүүн болох экспертийн анкетийн санал асуулгыг боловсруулж, Улаанбаатар хот болон Дундговь, Говьсүмбэр, Увс, Ховд, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 110 багш нараас асуулгын аргаар мэдээлэл авч, судалгааны үр дүнд шинжилгээ хийж зөвлөмж боловсруулав.

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Уб-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багаас 2017-2019 онп «Хангайн нурууны ар бие дэх түүх, соёлын судалгаа» суурь судалгааны төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү суурь судалгааны төслийн гол зорилго нь Монголын баруун төв бүс нутаг буюу Хангайн нурууны ар бие орчмын ард түмний түүх, соѐлын өв, аман түүхийн баримтжуулалт хийх, Хангайн нурууны ар биеэр явж өнгөрсөн гадны аялагч, жуулчдын тэмдэглэлүүдийг нэгтгэн хэвлүүлэх, судалгааны эргэлтэд оруулахад оршино.

Евразийн уудам тал нутгийг хамарсан их Торгон замын олон зууны түүхийг дэлхийн олон эрдэмтэд олон шинжлэх ухааны зааг уулзварт тал талаас нь нухацтай судалсан боловч Торгон замын хөгжилд монголчуудын оролцоо, хувь нэмрийн тухай асуудал бараг судлагдаагүй орхигдсон гэж үзэж болно. Энэ нь 1990 ээд оноос өмнөх түүх бичлэгт Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг судлах нь хязгаарлалттай байсантай холбоотой. Тиймээс “Торгон замын хөгжилд умардын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр”(VI XVI зуун) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд То ргон замын хөгжил дэх монголчуудын оролцоо, тэдний оруулсан хувь нэмрийг тодруулан гаргахыг зорьсон.

Энэхүү төсөлт ажлын зорилго нь Монголын түүхэнд холбогдох олон хэлний сурвалжийг цуглуулан монгол судлал ба монголчуудын өвөөр бүрдсэн, түүх, хэл шинжлэл, социологи, нийгэм соёлын антропологи зэрэг Монголын нийгмийн шинжлэх ухааны судалгааны тулгуур болдог, дэлхийн монгол судлалын хүрээнд тодорхой байр суурь эзлэхүйц Монголын түүхийн холбогдолтой баримт сурвалж, судалгааны нэгдсэн санг байгуулахад оршино.

Энэхүү суурь судалгаа нь Монгол ардын аман зохиол, Монголын хуучин бичгийн уран зохиол, Дундад зууны үеийн уран зохиол, түүний дурсгалууд, Монголын орчин үеийн уран зохиолыг бүхэлд хамарсан, эдгээрийг Монголын уран зохиол гэсэн нэгдсэн тогтолцоонд авч үзсэн.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжин тогтворгүй болж хэт дулаарах, хүйтрэх зэргээр хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө нь адил байна.Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасч байгаа нь нийтлэг үзэгдэл болжээ. Байгалийн энэхүү хувирамтгай дүр төрх нь хуурай сэрүүн уур амьсгалтай, эх газрын Монгол орны бэлчээрийн зүй тогтолд нөлөөлж, нүүдэлчдийн мал сүргийн бүтэц, тоо толгойд уламжлал түшиглэсэн шинэлэг зохицуулалт хийхийг шаардах боллоо. Зарим бүс нутгийн малчдын мал маллагааны арга туршлага уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа нь тэдний дунд хийсэн судалгаагаар мэдэгдэж байна.Тиймээс бид монгол нүүдэлчдийн байгаль, цаг агаартай дасан зохицох олон мянган жилийн туршлагыг түүхэн сурвалж болон өнөөгийн малчдын аман баримтаас судлан цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан хөмрөг бүрдүүлж, дүгнэх зорилготой.

Өнөөдөр хүртэл Монгол улсын газар нутаг дээр 10 гаруй энэ үеийн холбогдолтой түүхийн дурсгалт хотууд, хуучин сүм хийд үлдэж хоцорсон бөгөөд судлагааны эргэлтэд огт ороогүй, сүйтгэгдэж, соѐлын өвийн хувьд маш дор байдалд ороод байна. Тиймээс энэ үеийн хотуудыг цогцоор нь археологи, угсаатны судлал, түүхийн талаас нь судлан шинжлэх, тэрхүү судалгааг үндэслэн хадгалалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх, хөтөлбөр боловсруулах, улмаар дотоодын болон гадаадын аялал жуулчлалын сүлжээнд холбон хөгжүүлэхэд гол зорилго оршиж байна.

Соёлын яам / 2023 он

Мэргэжлийн урлагийн байгууллагын хүний нөөцийн нарийвчилсан судалгаанд төв орон нутгийн 26 театр чуулгыг хамруулж, театр чуулгын үндсэн 7 мэргэжлээр шаардлагатай байгаа хүний нөөцийн бодит тоог нарийвчлан гаргах, уран бүтээлчдийг давтан сургах зорилготой. Судалгаагаар театр чуулгуудад шаардлагатай байгаа уран бүтээлчдийг 2025 он хүртэл МУК, СУИС-ын төгсөгчид хангах боломжгүй гэсэн урьдчилсан тоон үзүүлэлт гарсан.

Соёлын яам / 2019 он

Талын гурван хэрмийн баруун талын захын хэрэмд малтлага явуулж, бүтэц зохион байгуулалтыг гаргахыг зорьсон

Соёлын яам / 2023 он

Нэгдмэл үнэт зүйлийн талаарх ойлголт болон Монгол ба Дотоод Азийн улс орнуудын ижилслийг бүтээгч оюун санааны үнэт зүйлсийн судалгаа

“Соёлын үйлчилгээний хүртээмжийн судалгаа”-ны хүрээнд хийгдэж буй хэрэглэгчээс авах социологийн судалгаа нь аймаг нийслэл, сум дүүргийн болон бүс нутгийн хүн амд соёл урлагаар үйлчлэх зорилго бүхий орон нутгийн соёлын байгууллага болох соёлын төв, соёлын ордны үйл ажиллагаа, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөн хүртээмж, чанарыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудыг томъёолон тус байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн болно.

Соёлын яам / 2022 он

Монголчуудын идээ ундааны уламжлал, шинэчлэл

Судалгаа