Хайлтын үр дүн

80 илэрц олдлоо.

Евразийн уудам тал нутгийг хамарсан их Торгон замын олон зууны түүхийг дэлхийн олон эрдэмтэд олон шинжлэх ухааны зааг уулзварт тал талаас нь нухацтай судалсан боловч Торгон замын хөгжилд монголчуудын оролцоо, хувь нэмрийн тухай асуудал бараг судлагдаагүй орхигдсон гэж үзэж болно. Энэ нь 1990 ээд оноос өмнөх түүх бичлэгт Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг судлах нь хязгаарлалттай байсантай холбоотой. Тиймээс “Торгон замын хөгжилд умардын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр”(VI XVI зуун) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд То ргон замын хөгжил дэх монголчуудын оролцоо, тэдний оруулсан хувь нэмрийг тодруулан гаргахыг зорьсон.

Энэхүү төсөлт ажлын зорилго нь Монголын түүхэнд холбогдох олон хэлний сурвалжийг цуглуулан монгол судлал ба монголчуудын өвөөр бүрдсэн, түүх, хэл шинжлэл, социологи, нийгэм соёлын антропологи зэрэг Монголын нийгмийн шинжлэх ухааны судалгааны тулгуур болдог, дэлхийн монгол судлалын хүрээнд тодорхой байр суурь эзлэхүйц Монголын түүхийн холбогдолтой баримт сурвалж, судалгааны нэгдсэн санг байгуулахад оршино.

Энэхүү суурь судалгаа нь Монгол ардын аман зохиол, Монголын хуучин бичгийн уран зохиол, Дундад зууны үеийн уран зохиол, түүний дурсгалууд, Монголын орчин үеийн уран зохиолыг бүхэлд хамарсан, эдгээрийг Монголын уран зохиол гэсэн нэгдсэн тогтолцоонд авч үзсэн.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжин тогтворгүй болж хэт дулаарах, хүйтрэх зэргээр хэлбэлзэлтэй байна. Цаашид ч дулаарал явагдахыг ихэнх судалгаа харуулж байгаа төдийгүй бүс нутаг, улс оронд харилцан адилгүй байгаа ч сөрөг нөлөө нь адил байна.Уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, газрын доройтол нэмэгдэх, хур тунадас багасах, цас мөс хайлах зэргээр явагдаж байгаа бол арлын жижиг улсуудад далайн түвшин нэмэгдэн хуурай газрын хэмжээ багасч байгаа нь нийтлэг үзэгдэл болжээ. Байгалийн энэхүү хувирамтгай дүр төрх нь хуурай сэрүүн уур амьсгалтай, эх газрын Монгол орны бэлчээрийн зүй тогтолд нөлөөлж, нүүдэлчдийн мал сүргийн бүтэц, тоо толгойд уламжлал түшиглэсэн шинэлэг зохицуулалт хийхийг шаардах боллоо. Зарим бүс нутгийн малчдын мал маллагааны арга туршлага уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа нь тэдний дунд хийсэн судалгаагаар мэдэгдэж байна.Тиймээс бид монгол нүүдэлчдийн байгаль, цаг агаартай дасан зохицох олон мянган жилийн туршлагыг түүхэн сурвалж болон өнөөгийн малчдын аман баримтаас судлан цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан хөмрөг бүрдүүлж, дүгнэх зорилготой.

Өнөөдөр хүртэл Монгол улсын газар нутаг дээр 10 гаруй энэ үеийн холбогдолтой түүхийн дурсгалт хотууд, хуучин сүм хийд үлдэж хоцорсон бөгөөд судлагааны эргэлтэд огт ороогүй, сүйтгэгдэж, соѐлын өвийн хувьд маш дор байдалд ороод байна. Тиймээс энэ үеийн хотуудыг цогцоор нь археологи, угсаатны судлал, түүхийн талаас нь судлан шинжлэх, тэрхүү судалгааг үндэслэн хадгалалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх, хөтөлбөр боловсруулах, улмаар дотоодын болон гадаадын аялал жуулчлалын сүлжээнд холбон хөгжүүлэхэд гол зорилго оршиж байна.

Соёлын яам / 2023 он

Мэргэжлийн урлагийн байгууллагын хүний нөөцийн нарийвчилсан судалгаанд төв орон нутгийн 26 театр чуулгыг хамруулж, театр чуулгын үндсэн 7 мэргэжлээр шаардлагатай байгаа хүний нөөцийн бодит тоог нарийвчлан гаргах, уран бүтээлчдийг давтан сургах зорилготой. Судалгаагаар театр чуулгуудад шаардлагатай байгаа уран бүтээлчдийг 2025 он хүртэл МУК, СУИС-ын төгсөгчид хангах боломжгүй гэсэн урьдчилсан тоон үзүүлэлт гарсан.

Соёлын яам / 2019 он

Талын гурван хэрмийн баруун талын захын хэрэмд малтлага явуулж, бүтэц зохион байгуулалтыг гаргахыг зорьсон

Соёлын яам / 2023 он

Нэгдмэл үнэт зүйлийн талаарх ойлголт болон Монгол ба Дотоод Азийн улс орнуудын ижилслийг бүтээгч оюун санааны үнэт зүйлсийн судалгаа

“Соёлын үйлчилгээний хүртээмжийн судалгаа”-ны хүрээнд хийгдэж буй хэрэглэгчээс авах социологийн судалгаа нь аймаг нийслэл, сум дүүргийн болон бүс нутгийн хүн амд соёл урлагаар үйлчлэх зорилго бүхий орон нутгийн соёлын байгууллага болох соёлын төв, соёлын ордны үйл ажиллагаа, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөн хүртээмж, чанарыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудыг томъёолон тус байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн болно.

Соёлын яам / 2022 он

Монголчуудын идээ ундааны уламжлал, шинэчлэл

Соёлын яам / 2022 он

Монголчуудын идээ ундааны уламжлал, шинэчлэл

Соёлын яам / 2022 он

Юнеско-ийн 2-р зэрэглэлийн ICHCAP байгууллагаас хэрэгжүүлж буй Ази, номхон далайн бүс нутгийн СББӨ-ийн нэгдсэн флатформд Монголын СББӨ-ийн тухай цуврал богино хэмжээний видео контентууд бэлтгэж оруулах төсөл

Соёлын яам / 2019 он

Төслийн хэрэгжилт, үр дүнг олон нийтэд сурталчлах, шавь сургалтын үр дүнг тайлагнах, лимбэчдийн уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа өвийн оршин тогтнох чадварыг тогтворжуулах

Соёлын яам / 2021 он

Соёл бүтээлч үйлдвэрлэлийн салбарт уран бүтээл туурвиж, үйлдвэрлэл эрхлэгчдийг орон зайн хувьд нэг дор цугларч хамтран ажиллах, суралцах, хөгжих бололцоогоор хангаж, өртөг зардал хэмнэхийн зэрэгцээ гадаадын томоохон студи, продакшн, хөрөнгө оруулагчдыг татах томоохон логистик төв байгуулах суурь судалгаа

Соёлын яам / 2023 он

Соёлын салбарын суурь үзүүлэлтүүдийг тодруулах судалгаа

Судалгаа