“Халхын гол-1939” хамтарсан архивын баримтын үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчин 1939.08.20-31-нд Японы Квантуны 6 дугаар армийг бүслэн бут цохиж, түүхэн ялалтыг байгуулсан. Энэхүү түүхэн ялалтыг танин мэдүүлэх, архивын эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй, шинэ баримтыг судлаачид, олон нийтэд хүргэх зорилгоор хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд архивын салбарт хамтран ажиллах комиссын 24 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 1939 оны Халхын голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны архивын агентлаг зохион байгуулан, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архив, Оросын Түүхчдийн нийгэмлэг хамтран “Халхын голын дайн-1939” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд, 1930-аад оны БНМАУ-ын гадаад орчин, Халхын голын дайны үүссэн шалтгаан, эхлэл, оршил, төгсгөл, түүхэн ялалт болон үр дагавар, сургамж, БНМАУ, Манжго улсын хилийн шугамыг тогтоосон газрын зураг, хоёр талын болон олон улсын дипломат үйл ажиллагаа, хэлэлцээр, дайны үед явагдаж байсан үзэл суртлын тэмцлийн илрэл болсон фронтын сонин, ухуулах хуудас, түүхэн ялалтыг алдаршуулан мөнжүүлсэнтэй холбогдох монгол, оросын архивуудын ховор баримт бичиг, гэрэл зураг, 1940 онд Халхын голын ялалтад зориулан бүтээсэн анхны баримтат киног танилцуулсан.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
313
Татсан тоо
86
Файлын хэмжээ
30.16 MB
Оруулсан огноо
2023.09.12
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа