“Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монголын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын хаан ширээнд VIII Богд Жибзундамба хутагтыг өргөмжилж, төрийн таван яамнаас бүрдсэн Монгол Улсын байнгын Засгийн газрыг байгуулсан юм. Тийнхүү нэгэн зуун таван жилийн тэртээ төрийн таван яамны нэгээр байгуулагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам нь Монгол Улсын орчин цагийн хууль зүйн албаны эх үүсгэл болжээ. Түүхэн энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Архивын ерөнхий газраас эрхлэн “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг кохион байгуулсан. Энэ үзэсгэлэнгийн үзмэрүүд нь ҮТА-ын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг болон Цагдаагийн ерөнхий газрын музей, Хил хамгаалах ерөнхий газрын музейн биет үзмэр зэрэг 200 орчим үзмэрээс бүрдэж байна. 100 гаруй жилийн хугацаан дахь Монгол Улсын хууль зүйн албаны түүхэн хөгжилт, ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний агентлаг, харьяа байгууллагуудын түүхэн хөгжлийн эхэн үеийг тодотгон харуулахыг зорьсон.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
352
Татсан тоо
106
Файлын хэмжээ
17.71 MB
Оруулсан огноо
2023.09.08
Судалгаа хийгдсэн он
2016 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа