“Монгол, Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Гадаад харилцааны төв архив, Монголын Үндэсний музей болон Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам хамтран “Монгол, Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд, 1696 онд Парисын сонинд хэвлэгдсэн “Хүрээний сайдын газраас Бээжин-Парис авто раллигийн оролцогч Франц улсын харьяат найман хүн болон дагалдах хүмүүст тэмдэгт бичиг олгосон тул сайнаар харгалзан хамгаалан өнгөрүүлэхийг тушаасан бичиг”/1907 он/, “Монгол Улсын Гадаад яамнаас Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоохыг хүсч, Франц Улсын Гадаад хэргийн явдлын яаманд илгээсэн бичиг”/1912 он/, “БНФУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Өжен Клодиус Пөте-ийн айлчлалын гэрэл зураг”/1972 он/, “Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр үзэглэсэн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”/1996 он/ зэрэг Монгол, Франц хоёр улсын түүхэн харилцааг харуулсан олон сонирхолтой гэрээ, баримт бичиг, гэрэл зураг тавигдсан болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
611
Татсан тоо
123
Файлын хэмжээ
26.55 MB
Оруулсан огноо
2023.09.12
Судалгаа хийгдсэн он
2018 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд, Гадаад харилцааны яам, МУИС, Монголын үндэсний музей

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа