215
“Монгол, Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн
Судалгааны тайлбар: Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Гадаад харилцааны төв архив, Монголын Үндэсний музей болон Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам хамтран “Монгол, Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан.
Тус үзэсгэлэнд, 1696 онд Парисын сонинд хэвлэгдсэн “Хүрээний сайдын газраас Бээжин-Парис авто раллигийн оролцогч Франц улсын харьяат найман хүн болон дагалдах хүмүүст тэмдэгт бичиг олгосон тул сайнаар харгалзан хамгаалан өнгөрүүлэхийг тушаасан бичиг”/1907 он/, “Монгол Улсын Гадаад яамнаас Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоохыг хүсч, Франц Улсын Гадаад хэргийн явдлын яаманд илгээсэн бичиг”/1912 он/, “БНФУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Өжен Клодиус Пөте-ийн айлчлалын гэрэл зураг”/1972 он/, “Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр үзэглэсэн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”/1996 он/ зэрэг Монгол, Франц хоёр улсын түүхэн харилцааг харуулсан олон сонирхолтой гэрээ, баримт бичиг, гэрэл зураг тавигдсан болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 580
- Татсан тоо
- 116
- Файлын хэмжээ
- 26.55 MB
- Оруулсан огноо
- 2023.09.12
- Судалгаа хийгдсэн он
- 2018 он
- Судалгааны арга зүй
- Түүхийн судалгааны арга зүй, археограф
- Судалгааны салбар
- Түүх, археологи
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Архивын ерөнхий газар
- Захиалагч байгууллага
-
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
- Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд, Гадаад харилцааны яам, МУИС, Монголын үндэсний музей