“Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн тухай архивын баримтын баримтын үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монголчуудын бүтээсэн газрын зурагт нутгийн хил хязгаар, уул ус, гол горхи, булаг шанд, сүм хийд, зам харгуйг тэмдэглээд зогсохгүй уул нь хэр өндөр модтой, нуур нь хэр гүн ба шорвог, гол мөрөн гэхэд урсгалын чиг зэргийг нарийн заадаг уламжлалтай байжээ. Монголчууд газрын зургаа ихэвчлэн цагаан даавуу, муутуу цаасан дээр өнгө ялган үйлдэх бөгөөд тийнхүү өнгө ялгахдаа дураар өнгө будаг тавьдаггүй байв. Үндэсний төв архивын архивын сан хөмрөг дэх газрын зураг, нутгийн нэршлийн тухай баримт бичиг, гэрэл зураг зэрэг ойролцоогооо 90 орчим үзмэр тавигдах болно. Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны нутгийн зураг. /1791 он/, Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны гурван овооны зураг./1861 он/, Түшээт хан аймгийн Пунцаглин хийд болон Гэсэр сүмийн хадлан тарианы газрын зураг. /1867 он/, Халхын Сайн ноён хан аймгийн 24 засаг, 6 хутагтын шавь нарын нутаглах газар орны байдал дүрсийг дүрслэн Бадаргуулт төрийн 17 дугаар онд уг тогтоон тушаасан дүрмийн ёсоор нэг дөрвөлжин хэмжээнд 100 газар багтаан зурж ялган салгаж үйлдсэн цэс дэвтэр. 1907 он, Улсын судрын хүрээ ба Иргэнийг засах яамнаас улируулан байцаах олон зураг цэсийг цөм журганаас зааж тушаасан ёсоор өөр өөрийн нутгийн зураг зүйлийг тус бүр хошоод хувь үйлдэж, мэдүүлэн ирүүлэхээр олон хошуудад явуулан тушаах бичгийн эх. 1909.01.18, Халх дөрвөн аймгийн орон нутаг, засаг захиргааны зураг. 1924 он, Нутаг дэвсгэрийн өөрчлөлтийн үеийн бүх аймгийн газар нутгийн гар зураг. 1943 он зэрэг олон сонирхолтой, үнэт ховор баримтуудыг дэлгэн үзүүлсэн.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
231
Татсан тоо
235
Файлын хэмжээ
8.58 MB
Оруулсан огноо
2023.09.12
Судалгаа хийгдсэн он
2017 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа