416
Орос,Монгол, Хятад гурван улсын буриад угсаатны аман зохиол,аман соёл, угсаатны соёлын хамгаалалт, хувиралтын судалгаа
Судалгааны тайлбар: Орос, Монгол, Хятад улсад амьдран суудаг буриад угсаатны бүлгийн аман соёлын үндсэн эхүүдийг хадгалагдаж ирсэн байдал болон хувирал өөрчлөлтийн харьцуулсан судалгаа хийх, буддын болон бөө мөргөлийн уламжлалыг угсаатны зүйн талаас нь судалж, угсаатны цөөнх болсон буриадын соёл уламжлалыг хадгалахад төсөл нь чиглэгдэнэ. Аман зохиолын буюу аман соёлын төрөл зүйл угсаатан зүйн холбоо, хэл, соёлын хүрээний харилцааг харьцуулан судлах үндсэн зорилготой. Энэ хүчин зүйлээр дамжуулан оросуудын дундах буриад монголчуудын уламжлалыг хадгалах, улмаар монголчуудын дунд эх хэлний соёл уламжлалыг хадгалахад чиглэгдэнэ. Буриадын гурван салаагаар жишээ баримт татаж өөр хэлний дунд буриад угсаатны сэтгэлгээний онцлогийн хувьсал, угсаатны соёл уламжлал цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг судална. Амьд уламжлал буюу эх материалтай биечлэн танилцаж, угсаатан зүй хийгээд аман зохиолыг судлагдахуун болгон авч үзнэ. Төслийн судлагдахуун тус бүр нь бие даасан байх боловч харилцан уялдаатай, нэгдсэн зарчимтай, системчлэгдсэн байна. Үр дүн нь баримтад тулгуурласан дүгнэлттэй байх бөгөөд төслийн гол зорилго болох Орос, Монгол Хятадын буриадын аман соёл, аман зохиол, угсаатны соёлыг хадгалж авч үлдэхэд чиглэгдсэн байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 377
- Татсан тоо
- 101
- Файлын хэмжээ
- 3.45 MB
- Оруулсан огноо
- 2024.08.09
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны салбар
- Урлаг (урлаг, урлагийн түүх, тайзны урлаг, хөгжим)
- Санхүүжилтийн хэмжээ
- 15,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОЁЛ УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Д.Наранцэцэг М.Одмандах Л.Оюунцэцэг О.Баттуяа, Дампилова Людмила Санжибоевна, Сундуева Екатерина Владимировна, Жамсуева Дарима Санжиевна, Бураева Ольга Владимировна, Чимитдоржиева Гунсэма Нимбуевна