БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОЙН ГАЗАР ДАХЬ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН-2025
Судалгааны тайлбар: Судалгааны хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээний цахимжуулалт болон байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчлолд суурилсан инновацлаг шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагыг тодорхойлон шийдлийг санал болгохыг зорьсон.
Салбарын бодлого, стратеги, мэдээллийн урсгал, хүний нөөц, үйл ажиллагааны уялдаа холбоо зэрэг олон хүчин зүйлсийг нарийвчлан судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүний үр дүнг үндэслэн салбарын хэмжээнд эрх зүйн болон бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх, зөвхөн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэл, төрийн үйлчилгээний хүртээмжид эерэг нөлөө үзүүлэхүйц шийдлүүдийг боловсруулав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ойн газрын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, байгууллагын бүтцийг оновчтой болгох, мэдээлэл солилцооны урсгалыг сайжруулах зэрэг тодорхой шийдлүүдийг боловсруулсан бөгөөд эдгээр нь бусад төрийн байгууллагад хэрэгжүүлж болохуйц арга зүйн санал, жишиг болох боломжтой юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 30
- Татсан тоо
- 12
- Файлын хэмжээ
- 22.46 MB
- Оруулсан огноо
- 2025.11.12
- Судалгаа хийгдсэн он
- 2025 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ТАНДАЛТ СУДАЛГАА, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР