269
Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг судлах суурь судалгаа
Судалгааны тайлбар: Монгол Улсын үндсэн хууль, холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийгмийн харилцаанд хүн үл ялгаварлан гадуурхах, сурч боловсрох эрх нь тэгш хангагдах талаар эрх зүйн зохицуулалтыг хийсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг бол Боловсролын тухай хуульд боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр нь суралцагчийн хөгжлийн онцлогт нийцсэн байх, боловсролын агуулга нь суралцагчийн нас бие сэтгэхүйн онцлогт нийцүүлэх талаар албан ёсоор зүйлчилсэн байдаг.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах журам” /БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаал/-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн ялгаатай хэрэгцээ, сонирхлыг харгалзан суралцахуйг оновчтой төлөвлөн, сургалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн хүүхдийн хэрэгцээнд суурилсан хэл яриа, танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих арга технологи нэн шаардлагатай байна.
Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас бид эхний ээлжинд тусгай хэрэгцээт боловсролын бага ангийн сурагчдын танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн онцлогийг тогтох судалгаа хийлээ.
Түлхүүр үг:
хүүхдийн хөгжил
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 335
- Татсан тоо
- 232
- Файлын хэмжээ
- 1.16 MB
- Оруулсан огноо
- 2024.05.28
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны салбар
- Боловсролын шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн
- Захиалагч байгууллага