Хайлтын үр дүн

101 илэрц олдлоо.

Өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлын үнэлгээг цогц явуулах, олон улсад орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй атомын спектроскопи, олон хэмжээст ба геостатистикийн, экологи-геохимийн аргазүй, аргачлалыг нэвтрүүлэх, хөрсний хүнд элементийн бохирдлын мониторингийн систем бий болгох зорилготой.

Мэдээлэл, холбооны технологийн эрчимтэй хөгжлийг дагаж цахилгаан соронзон долгион(ЦСД) ашигласан технологийн хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал үүрэн холбоо, утасгүй интернэт, ухаалаг гар утас өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Ийнхүү радио дамжуулалд суурилсан технологи нэмэгдэхийн хэрээр цахилгаан соронзон долгионы үүсгүүрүүдийн тоо нэмэгдэж, улмаар тэдгээрийн чадал, хамрах хүрээ, ажиллах давтамжаас хамаарч радио долгионы бохирдол ихсэн хүн, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхий эрүүл мэндийн байгууллага(WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна. Монгол Улсын хувьд Улаанбаатар хот болон бусад хотууд, аймгийн төвүүдийн хэмжээнд радио долгионы үүсгүүрүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд үүрэн холбооны бааз станц, утасгүй интернэтийн WiFi сүлжээний төхөөрөмжүүд нягтрал ихтэй ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ЦСД-ны бохирдлыг үнэлж дүгнэсэн бүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Иймээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлыг тодорхойлох, хэрхэн бууруулах, хянах талаар санал зөвлөмж боловсруулахаар ажилласан. Судалгааны ажлын хүрээнд харьцуулах, хэмжилт туршилт хийх, загварчлах, тооцоолох, задлан шинжлэх, нэггтгэн дүгнэх зэрэг эмпирик болон онолын судалгааны аргуудыг ашигласан. Тодруулбал, олон үүсгүүрээс дамжуулж байгаа ЦСД-ны оронгийн хүчлэгийн нийлбэр утга тухайн цэгт ямар байхыг тооцоолдог нэгдсэн загвар одоогоор бий болоогүй байгаа учраас хэмжилтийн аргыг үндсэн арга болгон сонгон авч, тодорхой цэгүүдэд хэмжилт туршилт хийж үр дүнг боловсруулан, загварчлах замаар ЦСД-ны бохирдлын төлөв байдлыг тодорхойлсон. Мөн ЦСД-ны оронгийн хүчлэгийн Хүлцэх Хамгийн их Нөлөө(ХХН)-г тодорхойлох, бохирдолд хяналт шинжилгээ хийх арга аргачлал, байнгын хяналтын нэгж байгуулах санал, зөвлөмж боловсруулсан.

Шинжээчдийн баг ШУТ-ийн бодлогын зөвлөмжид зориулан ШУТ-ийн үйл ажиллагааны талаарх олон улсын хөгжлийн практик, ШУТ-ийн салбарт Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон улс, Бүгд Найрамдах Финлянд Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Австрали Улс зэрэг долоон улс орны харьцуулсан шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

ЮНЕСКО-гоос 1974 онд эрдэм шинжилгээний ажилтнуудын статусын тухай зөвлөмж гаргаж, улмаар 2017 онд энэхүү зөвлөмжийг орлох “Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжийг гишүүн орнууд өөрийн улс орны хөгжлийн бодлого, хууль, эрх зүйн бичиг баримтад тулгуурлан, тус зөвлөмжид тусгасан зарчим, хэм хэмжээг баримтлан хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

Дэлхийн хөгжингүй зарим орны шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн тогтолцоо, бодлого, эрх зүйн орчны харьцуулсан судалгаа

Судалгаа