167
МОНГОЛ УЛСАД КОВИД-19 ХАЛДВАРЫГ ҮҮСГЭЖ БУЙ SARS-COV-2 ВИРУСИЙН ГЕНОМЫН ХУВИЛБАРЫН ТАНДАЛТЫН СУДАЛГАА
Судалгааны тайлбар: БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн Ковид-19 халдвар богино хугацаанд маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамран цар тахал болон дэгдэж байна. Энэ халдвар нь эмнэлзүйн шинж тэмдэггүй хэлбэрээс амьсгалын цочмог халтай хам шинж, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал, улмаар нас барахад хүргэдэг хүнд хэлбэрийн халдвар юм. Ковид-19 халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн геномын бүрэн дарааллыг анх тогтоосноос хойш дэлхийн улс орнууд түүний геномын тархварзүйн судалгааг маш их хийж байгаа бөгөөд 2022 оны 9-р сарын байдлаар GISAID платформд 11, Nextstrain платформд 26 удмын хэв шинжийг тодорхойлсон байна.
SARS-CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) вирус нь мутацит хувиралд орж, БНХАУ-ын Ухань хотод анх халдвар үүсгэж байсан хэлбэрээсээ илүү хурдан тархалттай, эмгэг төрүүлэгч шинж чанар нь илүү нэмэгдсэн олон хувилбаруудыг үүсгэн тархаж байна. Вирус тасралтгүй хувьсан, шинэ хувилбарууд бий болж байгаа ч 2020 онд Их Британид анх бүртгэгдсэн Альфа (B.1.1.7), Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Бета (B.1.351), Бразилд анх бүртгэгдсэн Гамма (P.1), Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта (B.1.617.2), Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Омикрон (B.1.1529, BA.1, BA.1.1, BA.2, BA.3, BA.4, BA.5) хувилбарууд нь илүү анхаарал татаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас дээрх хувилбаруудыг “анхаарал татах хувилбар” хэмээн нэрлээд байгаа хэдий ч уг хувилбаруудаас илүү аюултай өөр хувилбар үүсэн тархаж байх эсвэл шинээр мутацилагдан тархаж магадгүй юм. Тухайлбал, SARS-CoV-2 вирусийн лямбда, мю хувилбарууд вакцины дараах дархлаанаас зугтах чадвартай байх магадлалтай байгаа зэрэг нь судлаачдын анхаарлын төвд ороод байна. Монгол улсад Ковид-19 халдварын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10-нд, дотоодын халдварын анхны тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-нд бүртгэгдсэн. Вирусийн геномын бүрэн дараалал тогтоох судалгаагаар манай улсад анхны дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас 2021 оны 5 дугаар сар хүртэл SARS-CoV-2 вирусийн B.1.1.46 хувилбар, 6-8 дугаар сард B.1.1.7 Альфа хувилбар, 9-12 дүгээр сард B.1.1.617.2 Дельта хувилбар, 12 дугаар сараас одоог хүртэл В.1.1.529 (Омикрон) хувилбар болон түүний мутацит хувилбарууд зонхилох тархалтыг үүсгэн тархаж байна. Вирусийн мутациудыг тодорхойлж, шинэ хувилбарыг илрүүлэх, удмын хэв шинжийг тодорхойлох нь халдварын тархалтын байдлыг үнэлэх, халдварын эмнэлзүйн явц, эмчилгээний үр нөлөөг таамаглах, оношлогооны аргууд, оношлуурыг сонгох, үнэлэх, вакцины үр нөлөөг үнэлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймээс Монгол улсад Ковид-19 халдварын тархалт үүсгэж буй SARS-CoV-2 вирусийн хувилбарыг бүсчлэн тандан судалж, хувилбарыг хурдан шуурхай илрүүлж, хувилбараас үүдэлтэй эрсдлийг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 19
- Татсан тоо
- 6
- Файлын хэмжээ
- 38.59 MB
- Оруулсан огноо
- 2024.12.04
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн биотехнологи
- Санхүүжилтийн хэмжээ
- 309,040,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ХӨСҮТ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Төслийн удирдагч: Жанцансэнгээгийн Байгалмаа, ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал, АУ-ы магистр Төслийн зөвлөх: П.Нямдаваа, Анагаахын шинжлэх ухааны доктор, Академич, ШУ-ы академи Төслийн багийн гишүүд: Ц.Билэгтсайхан, АУ-ы доктор, дэд профессор, ХӨСҮТ Г.Цогзолмаа, АУ-ы доктор, ХӨСҮТ, ЭШСА-ны эрдэм шинжилгээ, төсөл хариуцсан мэргэжилтэн Ц.Наранзул, АУ-ы доктор, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн эрхлэгч Н. Баясгалан, АУ-ы магистр, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн био-анагаах судлаач С. Анхбаяр, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн био-анагаах судлаач Ч.Хишигмөнх, АУ-ы магистр, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн био-анагаах судлаач А.Аззаяа, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн био-анагаах судлаач Б.Цэрэндулам, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн техникч Х.Батчимэг, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн техникч Л.Алтанбумба, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн техникч Б.Жулдыз, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн техникч Б.Бумдэлгэр, АУ-ы доктор, ХӨСҮТ, Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Дармаа, АУ-ы доктор, дэд профессор, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн зөвлөх эмч Б.Пүрэвбат, ХУ-ы магистр, ХӨСҮТ, судалгааны багийн судлаач Б.Наранцэцэг, ХӨСҮТ, НЛА-ны Клиник химийн лабораторийн техникч Ц.Даариймаа, ХӨСҮТ, ХӨТСА-ны сувилагч Э.Цэенхорлоо, ХӨСҮТ, гэрээт туслах ажилтан Ц.Чинбаяр, ХӨСҮТ, АУ-ы магистр, Клиник эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, БС-ын доктор, ХӨСҮТ, дэд захирал Б.Батсүх, ХӨСҮТ, Амбулаторийн эмч Ж.Нямсүрэн, ХӨСҮТ, ХӨТСА-ны дарга Ж.Даваалхам, АУ-ы доктор, дэд профессор, ХӨСҮТ, ДОХ/БЗХӨ албаны дарга