“ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгаа”-г 2002 оноос эхлэн нийт 9 удаа хийсэн. Энэ удаагийн Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ),тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгаанд ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын түвшин, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх талаарх мэдлэг, бэлгийн зан үйлийг судлах зорилгоор эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, эмэгтэй биеэ үнэлэгч, БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгч болон тээврийн жолооч эрэгтэйчүүд, цусны донор ба сүрьеэтэй өвчтөн гэсэн бүлгүүдийг хамруулсан.