Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2024 он

Парламент дахь цөөнхийн бүлэг, сөрөг хүчний эрх зүйн байдал, эрх, үүрэг, үйл ажиллагааны онолын үндэс, олон улсын зарчмыг судалсан. Монголын зохицуулалтын өөрчлөлт болон гадаадын зарим парламентын сөрөг хүчний оролцоо, эрхийн баталгааг харьцуулсан.

/ 2024 он

Гэмт хэргийн хохирогчийн хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах эрхийн талаарх НҮБ-ын зарчим, удирдамжийг тоймлосон. Канад, БНСУ, Филиппин, Энэтхэгийн хохирогчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, механизм болон нөхөн төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан.

/ 2024 он

Гарааны бизнесийг хөгжүүлэх олон улсын чиг хандлага болон Итали, АНУ, Израил, Узбекистаны эрх зүйн орчин, төрийн дэмжлэгийг судалсан. Гарааны бизнес байгуулах, инновац нэвтрүүлэхэд тулгардаг саад, зардлыг бууруулах болон бизнесийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг харьцуулсан

/ 2024 он

Австрали, Герман, Канад, БНСУ, Нидерланд, Норвегийн гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг харьцуулсан. Хөрөнгө оруулагчид тавих нөхцөл, хөрөнгө оруулалтын босго, хязгаарлалт, урамшуулал, дэмжлэг болон хөрөнгө оруулагч, гэр бүлд олгодог хөнгөлөлтийг авч үзсэн.

/ 2012 он

Байгалийн баялгийг зохистой ашиглах, тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, байгаль орчны шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Аархусын конвенцын мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, шүүхэд хандах эрхийн зохицуулалт болон Канадын Онтарио мужийн Байгаль орчны эрхийн тухай хуулийн туршлагыг авч үзсэн

/ 2024 он

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, ашиглалт болон зөвшөөрөгдөх аж ахуйн үйл ажиллагааны зохицуулалтыг судалсан. Олон улсын байгууллагын зөвлөмж, БНСУ, Австрали, Филиппин, Орос, Хятадын туршлагад тулгуурлан хамгаалалтын дэглэм, ашиглалтын нөхцөлийг харьцуулсан.

/ 2024 он

Тусгай хамгаалалттай газар нутгийн усны нөөц, гол мөрний сав газар, усны ашиглалт, хамгаалалтын асуудлыг авч үзсэн. Сав газрын усны нэгдсэн менежмент, холбогдох хууль тогтоомж болон усны нөөц, экосистемийг хамгаалах зохицуулалтыг судалгааны материалтай уялдуулан тайлбарласан.

/ 2012 он

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн харилцан хамаарал, хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шинжилсэн. Гадаад, дотоодын эдийн засагчдын онол, эмпирик судалгаанд тулгуурлан хөрөнгийн зах зээлийн эдийн засаг дахь үүргийг тайлбарлаж, АНУ, Их Британийн санхүүгийн зах зээл, компанийн засаглалын хөгжлийн жишээг авч үзсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд санхүүгийн зуучлал, хөрөнгийн зах зээлийн үзүүлэх нөлөөллийг регрессийн шинжилгээгээр үнэлсэн

/ 2012 он

Монгол Улсын ясли, цэцэрлэгийн тоо, өмчлөлийн хэлбэр, барилга байгууламж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын үзүүлэлт, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шинжилсэн. Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн сургалтын төлбөр, өмчлөлийн хэлбэр, сургалтын байгууллагуудын тоо, санхүүжилтийн мэдээллийг харьцуулсан

/ 2024 он

Иргэдийн улс төрийн үзэл баримтлалын талаарх ойлголт, бодит байр суурь, улс төрийн мэдлэг, идэвх оролцоог судалсан. Нийгэм, соёлын асуудалд хандах хандлага болон улс төрийн үзэл баримтлалын ялгааг мэдээлэлд тулгуурлан зураглаж, иргэдийн төсөөлөлтэй

/ 2024 он

Иргэдийн улс төрийн үзэл баримтлалын талаарх ойлголт, бодит байр суурь, улс төрийн мэдлэг, идэвх оролцоог судалсан. Нийгэм, соёлын асуудалд хандах хандлага болон улс төрийн үзэл баримтлалын ялгааг мэдээлэлд тулгуурлан зураглаж, иргэдийн төсөөлөлтэй

/ 2024 он

Иргэдийн улс төрийн үзэл баримтлалын талаарх ойлголт, бодит байр суурь, улс төрийн мэдлэг, идэвх оролцоог судалсан. Нийгэм, соёлын асуудалд хандах хандлага болон улс төрийн үзэл баримтлалын ялгааг мэдээлэлд тулгуурлан зураглаж, иргэдийн төсөөлөлтэй

/ 2024 он

Иргэдийн парламентын талаарх мэдлэг, боловсрол, улс төрийн оролцоо болон төр засгийн үйл ажиллагааны үнэлгээг судалсан. Асуулга, бүлгийн ярилцлагаар цуглуулсан мэдээлэлд тулгуурлан парламентын боловсролын түвшин, иргэдийн ойлголт болон мэдээллийн хэрэгцээг тодорхойлсон.

/ 2012 он

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 2011 оны шинэчилсэн найруулгын агуулга, эрх зүйн өөрчлөлт, хэрэгжүүлэх зохицуулалтыг тайлбарласан. Саарал усыг дахин ашиглах, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өмчлөл, хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээний үнэ тариф, тусгай зөвшөөрөл олгох болон зохицуулах байгууллагын чиг үүргийг авч үзсэн

/ 2024 он

Монгол Улсын ядуурлын өнөөгийн байдал, ядуурлын судалгаа болон хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааг авч үзсэн. Ядуурлыг бууруулах боломж, арга замыг нийгмийн тэгш боломж, шударга ёс, хүний эрхтэй холбон шинжилж, бодлогын хувилбаруудыг хэлэлцсэн.

/ 2024 он

Эрүүгийн хуулийн залилах гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилт, эрүүгийн эрх зүйн хамгаалалт болон практикт тулгарч буй асуудлыг үнэлсэн. Гэмт хэргийн шинж, эрх зүйн онол, хэрэглээний асуудалд шинжилгээ хийж, зохицуулалтыг боловсронгуй болгох дүгнэлт, санал гаргасан.

Судалгаа